WinSetupFromUSB

0 сэтгэгдэл

Таны компьютерын хэвийн ажиллагаа алдагдаад үйлдэлийн систем ээ дахин шинээр суулгах хэрэгтэй болсон чинь танд windows XP ийн Boot -тэй диск олдохгүй хэцүү байна уу? Одоо тэгвэл танд ганц флаш диск байхад л хангалттай боллоо. Дэлгэрэнгүй дээр WinSetupFromUSB програмаар хэрхэн флаш дискээс Windows XP суулгах талаар тодорхой оруулсан байгаа.Үүн дээр нэг дарчаарай!

Уг программыг ашиглан та флаш дискнээс windows суулгаж болно. Үүний тулд

  • Флаш дискээ хийнэ.
  • Зураг дээрхи дугуйруулсан PEtoUSB товчлуурыг дарж сонгосон флаш дискээ форматлана.
  • Хамгийн дээр байгаа хэсгээс WINDOWS-н install буй хавтсыг зааж өгнө.
  • GO товчлуурыг дараад хүлээнэ.
  • Дараа нь BIOS -с флашийг эхэлж уншуулахаар тохируулаад компьютераа эхлүүл
  • Эхний гарч ирэх мэдээллээс шууд ENTER дар
  • Дараагийн гарч ирэх мэдээллийн 2 дахь мөрийг сонгоод ENTER дар
  • Цааших алхам нь энгийн суулгацтай ижил тул тайлбарлах шаардлагагүй

Fifa Manager 2009

0 сэтгэгдэл


Ойрд хүүхдүүд ер нь энэ тоглоомыг их тоглоод байгаа юм шиг байна лээ. Тэгээд сонирхсон хүн байвал "torrent" - оор татаад аваарай.

Adobe After Effects CS3 free trial

0 сэтгэгдэл


SONY Vegas Pro 9.0a Build 704

0 сэтгэгдэл



Pizza 2

0 сэтгэгдэл

За жоохон байхад Пизза 2 гээд гоё тоглоом байдаг байсан даа. Тэгвэл одоо түүнийгээ тоглоорой!

Part 1 Download

Part 2 Download

Part 3 Download

Part 4 Download

1000 Hacker Tutorials 2008

0 сэтгэгдэл

2008 оны 1000 ширхэг Хак хичээл.TXT ээр байгаа шүү.Таниас бага зэрэг англи хэл л шаардана.
Download

BX & Egshiglen - 100% (Remix)

0 сэтгэгдэл

Download

Kiwi - love love love

0 сэтгэгдэл

http://www.mongolnews.mn/upload/zurag_ts/kiwi20080828.jpg

Bold - Odoo ch gesen hairtai

0 сэтгэгдэл

Download

Bx Agiimaa Egshiglen Quiza-Fusion

0 сэтгэгдэл

http://www.olloo.mn/pic/images/0908/0805/fusion1.jpg

Photoshop Хичээл PDF /Монгол хэлээр/

0 сэтгэгдэл


Photo shop seruun.JPG
Хичээл амарсантай холбогдуулан манай хамт олны зүгээс Photoshop программыг сонирхогч залуусдаа зориулаад зуны амралтаараа мэдлэгээ өргөжүүлэх бас нэгэн боломжийг олгож байна. Энэхүү хичээл нь .Pdf өргөтгөлөөр монгол хэл дээр байгаа тул таньд үзэхэд маш ойлгомжтой байх болно. За сураад байгаарай залуусаа
Парт 1 татах бол Download
Парт 2 татах бол Download

Dota allstar 6.62

0 сэтгэгдэл


Scramby 1.5.0.6

0 сэтгэгдэл

Scramby 1.5.0.6 нь интернэт болон дотоод сvлжээ ашиглаж (Skype, Google Talk, Yahoo! Messenger гэх мэт) утсаар ярихад хоолойгоо єєрчилдєг програм юм. Жишээ нь та терминатор юмуу эсвэл ерєнхийлєгчийн хоолойгоор ч юмуу эсвэл эмэгтэй хvн эрэгтэй болж, эрэгтэй хvн эмэгтэй болж ярисан ч болно. Мєн салхи бороо гэх мэт арын шумнуудын сонголтууд бий.


Download

Премьер лиг өнөөдөр эхэлнэ

0 сэтгэгдэл
Премьер лиг өнөөдөр эхэлнэ
Английн премьер лигийн 18 дахь улирлын тоглолт өнөөдөр зургаан тоглолтоор эхлэх гэж байна.

Премьер лигийн салхийг "Челси" болон "Халл"-ын тоглолт хагална. Энэ улиралд манай хойд хөрш ОХУ-ын гурван легионер тоглох бөгөөд "Челси"-д ирсэн Юрий Жирков өвдөгний гэмтлийн улмаас эхний тоглолтод талбайд гарч чадахгүй болжээ.

Ливерпульд "Эвертон" Андрей Аршавины "Арсенал"-тай хүч үзнэ. Харин маргааш Роман Павлюченко тоглож буй "Тоттенхэм" өөрийн талбай дээр "Ливерпуль"-ийг хүлээн авна. Өнгөрсөн жилийн премьер лигийн аварга Манчестөр Юнайтед" "Олд Траффорд"-даа дээд лигт эргэн ирсэн "Бирмингем"-тэй тулахаар болжээ.

All Office Converter Platinum

0 сэтгэгдэл


Энэ бол бичиг баримтуудыг хувиргадаг мэргэжлийн програм юм. All Office Converter Platinum програм нь бичиг баримтын бүхий л төрлүүд болон вэб, зураг гэх мэт хувиргах багц материал дээр ажиллах бөгөөд бизнесийн, амин хувийн ажлыг өндөр чанартайгаар хувиргаж, ажлын үр бүтээжийг нэмэгдүүлэх болн

Энэхүү програмыг ашигласнаар төрөл бүрийн форматууд бүхий файлыг PDF файл болгон хувиргахаас гадна PDF файлыг бусад форматуудад хувиргах өргөн боломжтой. Түүнчлэн офисийн бичиг баримт, вэб, зураг зэргийг өөр хооронд нь хувиргаж болно. All Office Converter Platinum програм нь өдгөө та бидний өргөн хэрэглэдэг Word (doc, docm, docx), Excel (xls .xlsx. xlsm), PowerPoint (ppt, pptc, pptm) програмуудыг болон PDF, XLS, RTF, TXT, HTM/HTML, Website, JPG, BMP, GIF, TIF, WMF, EMF, TGA, RLE, PNG зэрэг форматуудыг дэмжиж ажилладаг тул танд хэрэгцээтэй байх нь гарцаагүй.

Зизу

0 сэтгэгдэл

http://accel6.mettre-put-idata.over-blog.com/0/19/39/08/zinedine-zidane.jpgНэр: Зинедин Язид Зидан

Байрлал: Хагас хамгаалагч

Төрсөн газар: Марсель, Франц

Төрсөн огноо: 1972-6-23

Өндөр: 185 см

Тарик Ибн Зияд, Зинедин Язид Зидан нар нарлаг Пиреней, найрсаг Францад баларшгүй ул мөр үлдээсэн “ахан дүүс” билээ. “Ахан дүүс” гэхийн учир, тэд бол умард Африкийн уудам хуурай нутагт бидэн явагч Берберүүдийн угсаа.

Гэхдээ бас ялгаа бий. Тарик Испани, Францчуудын аймшигт дайсан байсан бол Зизу тэдэний хувьд бүхнээс хайртай тамирчин нь байв.

VIII зууны эхэн үед нарлаг Испанийг ирт мэсийн хүчээр Исламын номлолд умбуулж, ихэмсэг Францыг чичрүүлж асан ганц нүдэт Тарик хэмээн алдаршсан Тарик Ибн Зияд дэлхий дахинаа Берберүүд ямар дайнч хүмүүс болохыг мэдрүүлсэн бол ХХ зууны төгсгөл, ХХI зууны эхээр Бербер хүн ямар авъяаслаг болохыг Зинедин Язид Зидан яруу тодоор харуулсан билээ.

http://i5.photobucket.com/albums/y189/mitchtanz/aftrcanknight.jpgЗидан анхандаа “абадовий зулузама” гэх хочтой байсан ч дэлхий дахинаа Зизу хэмээх Франц нэрээрээ алдаршжээ.

Түүний эцгийг Смайл, эхийг нь Малика гэдэг. Тэд 1953 онд Алжирын жирийн нэгэн бяцхан суурин Агуемонэгээс цагаачлан гарч, Парист иржээ. Удалгүй тэднийх Газрын дундад тэнгисийн хамгийн чухал боомтуудын нэг Марсельд суурьшсан гэдэг.

1991 он. Тэдний бяцхан хүү Зизу Марселийн ойролцоох Ла Кастеллане гэх бэсрэг хотын орон нутгийн жижигхэн клуб “Сент-Анри”-ийн багачуудын багт оров. Ийнхүү дэлхийн хамгийн аугаа тоглогчдын нэг өөрийн хувь заяагаа ногоон талбайтай эгнэгт холбосон юм. Зизу арвандөрвөн настай байхдаа залуучуудын лигийн тэмцээнд оролцсон бөгөөд тэр жилдээ АС Каннын шинжээч Жан Варраугийн хараанд өртжээ. Тэрээр Каннд зургаан долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд хөлбөмбөгчин байх шалгуурт тэнцэн, цаашид мэргэжлийн түвшинд тоглох болтлоо дөрвөн улирлыг уг багтай үджээ. Зидан 17 настай байхдаа Францын хөлбөмбөгийн дээд дивизион болох Лиг-1 –д дебютээ хийв.

1991 оны хосрдугаар сарын 8. Тэрээр лиг-1 -д анхны гоалаа оруулахад түүнийг нь мялаан багийн ерөнхийлөгч нь машин бэлэглэв. Алжир цагаачийн хүү анх удаа өөрийн гэсэн машинтай боллоо. Тэр улиралд Канн клуб УЕФА цомд тоглох эрх авахад Зизу багагүй хувь нэмэр оруулав. Каннын төлөө тэрээр 65 тоглолтод оролцож, 6 гоал оруусан юм.

Залуухан тоглогч Зидан өвөг дээдсийнхээ нутгийн төлөө эсвэл төрөлх эх орныхоо төлөө зүтгэх сонголтын өмнө тулж ирлээ. Тэгээд ч Зизу Алжир, Францын аль алинд нь зүтгэж болохоор давхар иргэншилтэй байв. Эхлээд Алжирын шигшээ багт тоглох санал ирж, шигшээ багийн бэлтгэлд очсон ч залуу хагас хамгаалагчийг хэтэрхий удаан хөдөлгөөнтэй хэмээн голон буцаахдаа дасгалжуулагч Абделхамид Кермали юу хийснээ мэдээгүй гэдэг. Гологдсон Зизу төрсөн нутгийнхаа төлөө зүтгэхээр сэтгэл шулууджээ.

1992-1993 оны Борде клубт худалдагдан очив. Энэ клубт мөн л дөрвөн жил зүтгэхдээ 1995 оны Интертото цомын эзэн болж, 1995-1996 оны УЕФА цомын дэд аварга боллоо. Бордегийн хагас хамгаалалтын дунд шугамд 1998 оны дэлхийн аваргын тэмцээнд Зизутай хамтаар багийн хөдөлгүүр болж байсан Кристоф Дюгарри, Биксент Лизаразю нар тоглож байв.

1994 оны наймдугаар 17. Алжирын шигшээд гологдоод удаагүй байсан Зизу гурван өнгөтнүүдийн төлөөх дебютээ хийж, Чехийн шигшээд 2-0 –ээр хожигдож байсан багтаа тэнцээний гоал авчирсан билээ.

1995 онд Блэкбурн Роверсийн дасгалжуулагч Кенни Далглиш алтан тахиануудын ирээдүйн оддыг харж, Зидан, Дюгарри нарыг авахаар оролдсон ч багийн эзэн Жэк Волкер “… Бидэнд Тим Шервүүд байхад яахлээрээ энэ Зидан гэгч хэрэг болдог билээ?… ” хэмээн үл хэрэгсэн өнгөрөөжээ. Хожим нь засч янзлаагүй жинхэнэ алмазыг атгандаа хийснээ мэдэлгүй алдсандаа ихээхэн харамссан гэдэг.

http://www.wldcup.com/pictures/euro2004/zidane-juventus-redondo.jpg1996 он. Аваргуудын лигид түрүүлсэн Ювентус клуб 3 сая паундын үнээр Зиданыг Туринд газардуулав. Зизу ирсэн анхны улиралдаа л Сери А-ийн аварга буюу Скудетто хүртэж, Аваргуудын лигийн Финалд хүрсэн ч аз нь шовойсон Борусси Дортмундад сөхөрсөн билээ. 32 тоглотод 7 гоал оруулснаар хоёрдахь улиралдаа Скудетто хүртэж, Аваргуудын лигийн финалд дахин шалгарлаа. Энэ удаа тэдний өрсөлдөгч нь Реал Мадрид байв. 1-0 харьцаагаар хожигдлоо. Гурав дахь улиралдаа Сери А-ийн дэд аврга болсон ч Аваргуудын лигийн хэсгийн шатнаас дээш ахисангүй. Гамбург клубтэй тоглож байхдаа Иохен Кэйнцийг мөргөж талбайгаас анх удаа хөөгдлөө. Зидан хөгшин хатагтай нарын төлөө 5 улирал зүтгэхдээ 226 тоглолтод оролцож, 42 гоал оруулсан билээ.

Эрик Кантона жил гаруй хугацаанд бэртэлтэй байх үед Зидан түүнийг орлон шигшээ багийн найруулагчийн байрлалд тоглох болж, багтайгаа Евро 96-ийн хагас шигшээд хүрчээ. Улам бүр тодрон гялалзах болсон Зизу 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийнхаа хамгийн гол тоглогч нь болохоо харуулан, финалын тоглолтод хос гоал оруулан алдарт Бразилийн шигшээш бут ниргэн, алтан дагиныг Францад үлдээлээ.

Евро 2000 тэмцээнд түрүүлж, 26 жилийн турш хүлээсэн Европын аварга хэмээх нэр хүндийг эх орондоо авчирсан багийн хамгийн гол тоглогч нь бас л Зизу. Тэрээр одоо 28 настай. Клуб болон шигшээ багийн түвшинд авч болох бараг бүх цомыг цуглуулгадаа багтаагаад байв. Одоо түүнд шинэ амжилтын замнал хэрэгтэй.

2001 он. Хөлбөмбөгийн түүхэнд урьд хожид тохиолдож байгаагүй өндөр үнээр нэгэн тоглогч дэлхийн хамгийн аугаа клубуудын нэг Реал Мадридад 4 жилийн гэрээ байгуулан ирлээ. 51 сая евро!!! Энэ тоо өнөөдрийг хүртэл эвдэгдээгүй байгаа нь ямар үнэ цэнэтэй тоглогч болохыг харуулсан хэрэг. Мэдээж энэ эрхэм бол Лалын ертөнцийн амьд домог, Францын шигшээгийн түлхүүр тоглогч, Бербер гаралт Зинедин Язид Зидан гэгч байв.

2002 оны Аваргуудын лигийн финалд Байер Леверкузентэй таарч, хожлын гоалыг оруулан 2-1 харьцаагаар ялалт байгууллаа. Дараагийн улирал нь Дэлхийн шилдэг тоглогчийн шагналыг гурав дахь удаагаа хүртсэн билээ.

2002 оны дэлхийн аваргад Зизу эхний тоглолтыг гэмтлийн улмаас өнжиж, хэсгийн сүүлийн хоёр тоглолтод арга буюу орсон ч хэсгээсээ ч шалгарсангүй. Ихэнх экспертүүд Зизугийн формгүй байдал аваргуудыг гутамшигтайгаар ялагдахад хүргэсэн гэж үздэг.

2004 оны зургадугаар сарын 12. Евро-2004 ¼ шигшээ тоглолтод тэмцээний аварга болох тавилантай Грекэд хожигдсны дараа алдарт Зизу шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа мэдэгдлээ. Түүнтэй хамтаар домогт тоглогч Лизаразю, Десай нар “шипигээ хананд өлгөх” болсон юм.

2004 онд УЕФА-ийн санал асуулгаар Европын түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчоор шалгарсан төдийгүй, ФИФА-ны бүх цаг үеийн шилдэг 100 тоглогчийн тоонд багтжээ.

Зидан эзэн хааны клубын төлөөх сүүлчийн улиралдаа анхны хет-трикээрээ Севияа клубын хаалгыг мялаасан ч баг нь уг улиралд ямар нэгэн тэмцээнд түрүүлсэнгүй. 2006 оны тавдугаар сарын 7-нд Дэлхийн цомын тэмцээний дараа зодог тайлах бодолтой байгаа мэдэгдэж, сая сая шүтэн бишрэгчиддээ харамсал төрүүлсэн билээ. Тэрээр сүүлийн тоглолтдоо багийн логоны доор “ЗИДАН 2001-2006” гэсэн бичиг бүхий өмсгөл өмсөн тоглосныг бид тодхон санаж байна.

2006 оны дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад чүү чамай салгалан оролцож байсан Францыг шигшээд жинхэнэ лидер хэрэгтэй байлаа. Раймонд Доменекийн бодлоор гурван өнгөтнүүдийг Германд амжилттай оролцуулах лидер нь Зизу. Удаан гуйсны эцэст 34 настай домогт тоглогчийг Доменек өөрийн багтаа эргүүлэн авчирлаа. 2006 оны тавдугаар сарын 27-нд Зидан шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд 100 дахь тоглолтоо хийснээр Марсель Десай, Дидье Дешам, Лилиан Тюрам нартай хамт бас нэгэн рекордын эзэн болжээ.

http://www.smh.com.au/ffximage/2006/07/10/zidane4_wideweb__470x340,0.jpg2006 оны дэлхийн аварга эхэллээ. Францын шигшээг хэн ч финалд хүрнэ гэж зүүдэлсэнгүй. Гэвч гурван өнгөтнүүдийг домогт Зизу, залуухан Рибери нар чирсээр финалд хүргэсэн билээ. Өөрөөсөө бараг л арван насаар дүү тоглогчдын эсрэг гайхамшигтай тоглолт үзүүлж, од ямагт одоороо л байдгийн тод жишээг харууллаа. Ялангуяа Бразилын шигшээг дахин хожиход “хөлбөмбөгийн шидтэнгүүдэд” ногоон талбайд чухам яаж тоглодгийг яруу тодоор дахин харууллаа. Хэрвээ финалын тоглолтод улаан карт аваагүйсэн бол алтан бөмбөгийн эзэн болох хамгийн өндөр магадлалтай байв.

Язид бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин биш юмаа гэхэд бүх цаг үеийн хамгийн шилдэг довтолгооны хагас хамгаалагч гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх биз.

Гавъяа шагнал

Бордед

Ювентуст

Реал Мадридад

Шигшээ багийн хамтаар

Хувийн амжилтаараа

  • Ballon d’Or awarded to Zidane in 1998.

Медаль

Armin Van Buuren - A State Of Trance 417

0 сэтгэгдэл



Dj: Armin van Buuren
Тєрєл: Trance
Альбум: A State of Trance 417
Гарсан огноо: 2009.08.13
Yргэлжлэх хугацаа: 121 min
Хэмжээ: 216 MB

Tracklist:
01. John O'Callaghan feat. Audrey Gallagher - Take It All Away (Marcus Schossow Nu Prog Remix)
02. Pryda - Waves
03. Enya - Caribbean Blue (Jody Wisternoff vs. Stuart King Bootleg Mix)
04. Mac & Mac - Solid Session (First State Remix)


05. Faruk Sabanci & Nurettin Colak - Te Quiero Mi Amor
06. Ronski Speed feat. Ana - The Deep Divine (Gareth Emery Remix)
07. Three Drives - Automatic Weapon (Orjan Nilsen Remix)
08. M.I.K.E - Sunrise At Palamos (Gareth Emery Remix)
09. Sean Tyas - I Remember Now (Sied van Riel Remix)
10. Jochen Miller - Brace Yourself
11. Arnej - There Are No Concidences
12. Activa vs Chris & Matt Kidd - U.R. (Stoneface & Terminal Remix)
13. Corderoy - Kyrie
14. Jon O'Bir - Prophase
15. Gaia - Tuvan (Andy Blueman Remix) [Tune Of The Week]
16. Simon Patterson - Always
17. Ram - Ramsterdam (Jorn van Deynhoven Remix) [Future Favorite]
18. Sly One - This Late Stage (Aly & Fila Remix)
19. Ian Betts - False Gods
20. Mark Sherry & James Allan vs William Daniel - Wired
21. Robert Gitelman - Children Of The Sun [Radio Classic]

35 Nokia Themes

0 сэтгэгдэл


Nokia фирмийн гар утас ашигладаг хэрэглэгчиддээ зориулан 35 ширхэг єнгє vзэмж, загвар дизайн сайтай ганган Theme-vvдийн цуглуулгыг хvргэж байна. Тєрєл жанрын хувьд нэг чиглэлээр дагнаагvй ба энд багтсан 35 Theme маань бvгд єєр єєр тєрлийн загвартай юм. Nokia гар утасны 240х320 харьцаатай дэлгэцтэй утсанд болон Symbian 9.x тєрлийн утаснуудад тохирно.

Нийт загвар: 35
Жанр: Бvх тєрлийн
Дэлгэцийн хэмжээ: 240x320
Хэмжээ: 14.7 MB

Incomedia Website X5

0 сэтгэгдэл


Энэ програмын тусламжтайгаар өмнө нь ямар ч website хийж байгаагүй, анхан шатны мэдлэггүй хүн ч гэсэн өөрийн гэсэн website хийж болох юм. Дотроо бүх заавар нь тодорхой, ердөө тавхан алхам хийхэд таны өөрийн веб хуудас чинь бэлэн болох болно

Download

Сэтгэл нэг бол..... /өгүүллэг/

0 сэтгэгдэл


Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг л нэг доллар наян долоон ццент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент байв. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ. Делла 7 хоногт 8 долларын хөлстэй, тавилгатай өмгөр өрөөнд амьдардаг байжээ. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу ажээ. Нулимсаа арчиж дууссаны дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов.
Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө л нэг доллар наян долоон цент л байлаа. Уул нь энэ мөнгөө хэдэн сарын өмнөөс л юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч энэ нь ямарч бэлэг авахад хүрхээргүй байв. Хайрт Жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байлаа. Делла цонхноос холдон толины өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20секүүндийн дараа ор мөргүй алга болов. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр хоёрт бахархан хайрладаг 2 зүйл байдаг байлаа. Нэг нь Жимийн өвөг дээдсээс үлдсэн алтан цаг, нөгөө нь Деллагийн нурууг даган урсах урт үс байлаа. Деллагийн алтан шаргал үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл урсаж, ар нурууг хучив. Агшин зуур тээнэглзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимас унав. Нулимсаа хатаж амжаагүй байхад Делла ухасхийн гадагш гарав. “ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна” гэсэн гарчигтай хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуув. Эзэн авхай үсийг нь нийлээн барьж, харж үзснээ “20 доллар” гэв. Делла ч “За тэгвэл хурдал” гэв. Делла өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай гэж хайсан зүйлээ олов. Цагны алтан гинж. Үнэхээр Жимийн тэр цаганд нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав.
Тэгж байтал хаалга онгойн Жим орж ирэв. Хайр дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс, сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинжийг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд заржээ. Сэтгэлээр унасангүй… яагаад гэвэл тэр хо ёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа…

Жинхэнэ хайр гэж юу вэ?

2 сэтгэгдэл

http://img.banjig.net/d/bb/user_uploads/316008/st-valentine_5_0b652b3e.jpg

Шавь нь багшаасаа ийн асууж гэнэ "Хайр гэж юу юм бэ?"


Багш нь: "Энэ асуултанд хариулахын тулд нэг зүйлийг чи хийх хэрэгтэй. Чи тутарганы талбай руу яваад хамгийн том гэсэн тутаргыг олоод ир. Гэхдээ нэг хажуугаар нь гарсан тутарга руугаа эргэж очижболохгүй. Талбайн нэг захаас нөгөө зах хүртэл нэг ч удаа эргэж явахгүйгээр " гэжээ.

Шавь нь талбай руу очоод яваж байтал маш том тутарга тааралдаж. Гэвч дараа үүнээс том олдож магадгүй гэж бодон авсангүй. Тэгэж явсаар тэрээр талбайн гол хавьд нэгэнт ирчиж гэнэ.

Тэрээр талбайн нөгөө зах руу ойртох тусам тутарганы хэмжээ улам бүр жижиг болж байгааг анзаарч гэнэ. Тэгсээр талбайн нөгөө захад ирэхдээ хоосон иржээ.

Тэгээд багш дээрээ иртэл багш нь: "Энэ бол хайр. Чи өөртөө илүү тохирсон хүнийг хайгаад л байдаг. Гэвч чи эргэж харсан цагтаа, өмнө нь тааралдсан хэн нэгнийг чи аль хэдийн санаад эхэлцэн байдаг." гэжээ.

Шавь нь: "Тэгвэл хурим гэж юу юм бэ?" гэж асуужээ.

Багш нь: "Энэ асуултанд хариулахын тулд чи мөн л нэг зүйлийг хийх хэрэгтэй. Эрдэнэ шишийн талбай руу очоод хамгийн том гэсэн эрдэнэ шишийг аваад ир. Гэхдээ эргэж харахгүйгээр талбайг туулна." гэж хэлжээ.

Шавь нь энэ удаад их л анхааралтай гэгч нь талбайн дундуур яван хайж гэнэ. Эцэст нь дунд зэргийн хэмжээтэй нэгэн эрдэнэ шиш барин их л баяртай нь аргагүй эргэж иржээ.

Тэгтэл багш нь: "Энэ удаад чи эрдэнэ шиштэй буцаж ирлээ. Чи томыг нь биш, өөрт чинь л том санагдаж байгааг авчирсан. Чамд зөн совин байсан, чи үүнийг хамгийн сайн гэдэгт нь итгэж байсан. Энэ бол гэрлэлт. " гэж харилжээ.

Àнхны сэтгэгдэл

0 сэтгэгдэл


Эргэн тойрны хүмүүст анхны сэтгэгдлээ бид өөрснөө л төрүүлдэг. Эхний 30 секундэнд л анхны сэтгэгдэл яаж төрүүлнэ тэр сэтгэгдлийг өөрчлөе гэвэл хчинээн ч жилийг ардаа орхиж болно. Танд 2 дах удаагаа анхны сэтгэгдэл төрүүлэх боломж олдохгүй. Хүндрэлтэй тал нь юу вэ гэхээр та ямар сэтгэгдэл төрүүлснээр энэ 30 секундын цаана таны амьдрал ч явж байж болно.

Магадгүй та "би хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх нь хамаагүй" гэж байж ч болно. Хувцсаар тань угтаж ухаанаар тань үднэ гэдэг үгний цаана юу байна вэ? Гутал нь шороотой, индүүдээгүй хувцастай, үс нь тослогдсон, хумсан доор нь хиртэй тийм хүмүүстэй та таарж л байсан байх. Бид санаатай болон санаандгүй л эргэн тойрны хүмүүсээс ямар нэг сэтгэгдэлтэй үлддэг. Та бизнес хийдэг хүн бол гэрээ контракт хийхдээ жинстэй цамцтай ирвэл нөгөө талаа хүндлээгүй болон тэр хүмүүстээ итгэл төрүүлэх бил үү? Эсвэл та ажилд орох ярилцлаганд очихдоо би ямар ажилдаа явж байгаа биш гээд юу ч хамаагүй өмсөөд очих уу? Хүссэн хүсээгүй л хувцас хүний зорилго, боловсрол мэдлэг, мэдрэмж зөндөө юмыг харуулдаг.


Та хүнийг өмссөн хувцасаар нь эсвэл эдэлж хэрэглэдэг эд юмсаар нь хүнийг дүгнэж болно гэж үү гэх байх л даа. Тиймээ хувцас бол таныг илэрхийлэх зүйл биш , гэхдээ орчин тойрон бусдыг хүндэлж буй илэрхийлэл юм. Анхны сэтгэгдэл төрүүлэгч бол яах аргагүй хувцас. Нээх сайхан хувцасласан хүний цаана ямар ч хүн нуугдаж байж магадгүй л дээ. Зүгээр сайн муу ямар ч хүн бай анхны сэтгэгдэлд хувцас яаж нөлөөлдгийн тухай л хэдэн үг бичих гэсэн юм. Залуу хүмүүс анхны болзоо нь болж байна гэж бодое л доо. Гэтэл залуу нь ч юм уу бүсгүй нь танд таалагдахааргүй хувцаслсан байвал яаж хүлээж авах вэ. Яг тэр мөчид хүний сэтгэгдэл яаж нөлөөлнө тэр нь дараа дараа нь саад тодгор үүсгэдэг. Хувцасаар нь угтаж ухаанаар нь үднээ гэдэг чинь зүгээр нэг хэлсэн үг биш л болов уу. Сайн муу ямар хүнийг нь хүнтэй ярилцаж, уулзаж учирч байж танигддаг хэдий ч тэр үе шатанд ороход тань таны хувцаслалт таны бие авж яваа байдал нөлөөлнө.

Эрэгтэй хүн бол эхлээд гадаад төрхийг л анзаарна үнэлнэ, дараа нь харин хүсвэл дотоод ертөнц рүү нь өнгийнө. Эмэгтэй хүн ч мөн адил хувцас бие авж яваа байдлыг юун түрүүнд харна.

Анх хүн харцаараа л дурлана дараа нь сэтгэлээрээ хайрлана .

Хүн цаанаасаа л физиологоосоо л дараах фильтрээр явдаг 1) хараагаар 2) сонсголоор 3) мэдрэмжээр 4) үнэрээр 5) амтаар

Тиймээс анхны сэтгэгдэл чухалаа чухал

Ажилд ороход тань, бизнест амжилт олоход тань, шинэ найз нөхөдтэй болоход тань, болзоо нь амжилттай болоход тань анхны сэтгэгдэл чухалаа чухал, анхны сэтгэгдэл төрүүлэхэд тань хувцаслалт чухалааа чухал ккккк

Бас л завгүй

0 сэтгэгдэл


Download



Линуксыг дэлгэрүүлцгээе

0 сэтгэгдэл
Линукс болон Юниксийг хэрэглэж эхэлсэн маань 2002 он байлаа. Эргээд бодоход цөөн хүнийг Линукс хэрэглэгч болоход нь бага ч болов нөлөөлсөн юм болов уу. Анх ажлынхаа компьютер дээр зөвхөн линукс суулгачихаад нэг л солгой санагдаад байж билээ. Гадаад үйлчлүүлэгч рүүгээ линукс дээр хийсэн баримтаа MSOffice формат руу хөрвүүлж явуулаад байсан чинь нэг өдөр, -Чиний хийсэн баримтыг энд онгойлгохоор япон оффис гацаад байна гэж чих дэлсээд, бөөн асуудал болж билээ. Одоо бол юм хөгжөөд тиймэрхүү асуудал бараг үгүй болжээ. 2 жилийн дараа нэг л мэдэхэд компанид маань линукс хэрэглэдэггүй хүн бараг байхгүй болж, виндовсгүй ажлын компьютерүүд ч нилээн олшров. Компаний дэргэдэх мэргэжлийн сургууль бүх компьютер дээрээ линукстайгаар хичээлээ эхлэлээ, оюутнууд маань юникс дээр А, Б -гээ үзсэн юм. Энэ бүгдэд бага ч болов нөлөөлсөн гэж бодохоор таатай.

Энэ намар Японд магистрантурт сурахаар ирлээ. Энд бас линуксын үр тарьж амжсаан. 2 Монгол оюутанд суулгаж өгөөд байтал 1 Вьетнам оюутан бас линукс суулгачихсан юм асууж байна.

Линукс үйлдлийн систем маань хурдтай хөгжиж байнаа. Хамгийн их драйверийг багтаасан kernel бол Linux. Түүнийг амилуулж байгаа GNU төвт үй олон програм хангамжууд сайжруулагдсаар, хөгжсөөр...

Хэрэв Линукс хэрэглэдэг бол ойр тойрныхоо хүмүүст дэлгэрүүлж, сурахад нь туслаж дэмжээрэй.




АНУ-д хамгийн том аюул бол Кибер терроризм

0 сэтгэгдэл


Саяхан Fox News үзэж байгаад FBI-ийн хэд хоногийн өмнө хийсэн мэдэгдлийн тухай олж мэдлээ. Энэхүү мэдэгдэлд АНУ-д хамгийн том хохирол учруулж болох аюулын 3-рт кибер довтолгоо орсныг мэдээлсэн байна. Эхний хоёр байранд цөмийн дайн болон үй олноор устгах зэвсэгийн аюулууд байна. Тэгэхээр мэдээллийн технологийг өлгийдөн авч, өсгөж бойжуулж байгаа их гүрэнд хүртэл кибер аюул заналхийлж л байна.




Холбооны мөрдөх товчоо бас Аль Кайдаг хакеруудыг хөлслөн кибер 9/11 зохион байгуулахад бэлдэж байж магадгүйг ч анхааруулсан байна. Хэрэв үнэхээр биелвэл "Хатуу Самар-4" шиг юм л болох нь л дээ янз нь. Зарим Холливудын зөгнөлүүд ч биелдэг тал байдаг даа.

Манай улс харьцангуй "цахимжаагүй" болохоор иймэрхүү довтолгооноос гарах аюул АНУ-тай харьцуулашгүй л дээ. 2007 онд Таллины төвд байсан зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөг буулгасны төлөө оросын хакерууд Эстонид хариу барьсан. Аливаа нэгэн улсаас манай улс руу ч иймэрхүү халдлага хийхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс нэгэнт цахим Монгол руу тэмүүлж яваа юм чинь бас энэ тал дээр их анхаарал хандуулж ирээдүйн аюулаас болгоомжлон эртнээс бэлтгэлтэй байхгүй бол хэцүүдэхнээ л гэх гэсэн юм.
Эх сурвалж: компьютер таймс

Age Of Empires 3

0 сэтгэгдэл

Photoshop CS3 Portable

0 сэтгэгдэл


Photoshop CS3 Portable буюу Flash - ны photoshop - ыг та бүхэндээ хүргэж байна. Нэгэн хэрэглэгчийнхээ хүсэлтээр тавилаа. Маш бага хэмжээтэй, суулгах шаардлагагүй Flash - наасаа шууд ашиглах боломжтой. Та татаж аваад ашиглаад үзээрэй.
Download

Òîëü 5

0 сэтгэгдэл
toli5_adver_02.jpg
Êîìïúþòåð òà áèäíèé àìüäðàëä õýðõýí íýâòýð÷ áàéãàà òàëààð îëîí¿ã íóðøààä ÿàõàâ. Õàðèí êîïúþòåðèéã ººðèéí àæèë, àìüäðàëü áèçíåñòýý ºäºð òóòàì ºðãºíººð, àøèãòàéãààð àøèãëàõ íü íýí ÷óõàë àñóóäàë þì.
Èéìýýñ Speaker group-í øèíýõýí õèéñýí ìàø ºâºðìºö òîëü áè÷ãèéí ïðîãðàìì òàíä õýðýã áîëíî ãýäýãò íàéäàæ áàéíà.
Òоль 5-д юу нэмэгдэв?

1. Stardict-ийн толь бичгүүдийг ашиглана.
2. Дэлгэц дээрх дурын үгийг авна.
3. Үгийг авахдаа хувирал дээр автоматаар ажиллана. Stories->Story
4. Өөрийгөө интернэтээс автоматаар Update хийнэ.
5. Цэвэрхэн хийцтэй, энгийн, хурдан ажиллагаатай.
6. Install хийнэ.
7. Баннерын системтэй.


Download

Техас покер

0 сэтгэгдэл
Техас покер - Энэ тоглоомын зарчим нь хоорондоо єрсєлдєг тоглоомын хамгийн тvгээмэл хэлбэр нь ба тоглогч нар зарим хєзєр нээлттэй буюу нууц байхад бооцоо тавьж хамгийн сайн хєзєртэй нь хожих боломжтой. Мєн энэ тоглоом нь сvлжээгээр тоглох боломжтой учир та бvхэн найзуудтайгаа болон ажлын хамт олонтойгоо бооцоотой тоглох боломжтой. Сvvлийн vед манай залуус покерыг маш ихээр тоглох болсон учраас дахин орууллаа. Дадлага хийж байгаад найз найртайгаа тоглоод байж дээ.





Download





Энэ өдөр түүхнээ – 8 сарын 14

0 сэтгэгдэл


1959 – Эрвин “Мэжик” Жонсон (АНУ), сагсан бөмбөг. 1992 оны олимпийн аварга, НБА-ийн олон удаагийн аварга.

1973 ,Жеирид Боргетти ,Мексик ,Хөлбөмбөг – Мексикийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч ,одоо нутгийнхаа Монтерреи багт хүчин зүтгэж байгаа.

1973 – Кирен Перкинс (Австрали), усанд сэлэлт. 1500 метрийн олимпийн хошой аварга.

1974 – Жей-Жей Окоча (Нигери), шигшээ баг, “Айнтрахт”, “Фенербахче”, “ПСЖ”, “Болтон” багийн хагас хамгаалагч. 1996 оны олимпийн аварга, 1994 оны Африкийн аварга, 1997 оны Туркийн аварга, 1998 оны Францын аварга.

1978 – Марсель Фишер (Швейцарь), туялзуур сэлэм. 2004 оны олимпийн аварга.

1984 – Робин Содерлинг (Швед), теннис. Францын нээлттэй тэмцээний дэд аварга.

Үйл явдал

2004 – Афины олимпоос МУГТ Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртэв.











2008 – Бээжин-2008 олимпийн наадмаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр алтан медаль авч, олимпийн тэнгэрт анх удаагаа Монгол улсын төрийн дуулал эгшиглэлээ.

Kaspersky Anti-Virus 2010 9.0.0.463 Final

0 сэтгэгдэл








Download