Танд хэрэгтэй Веб сан

0 сэтгэгдэл


КИНО, НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ

Технологийн ачаар та бүхэн монгол кинонууд, хошин шог, хөтөлбөрүүдийг үнэгүй үзэх олон боломжийг нэгэнт атгажээ. Бүх мэдээлэл, заавар монгол хэл дээр тул илүүг нуршихын оронд веб сайтын хаягийг орууллаа. Эдгээр сайтаас та дуртай кино, клипээ үзэж, дуу сонсох боломжтой.

www.mglkino.com

www.aguu.mn

www.aztai.com

www.nomintv.net

ГАДААДАД ҮНЭГҮЙ СУРАХ БОЛОМЖ

Тэтгэлэг буюу Scholarship гэдэг нь scholar буюу эрдэмтэн хүн гэдэг үгнээс гаралтай. Тэр ч утгаараа оюуны хөгжил, сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг юм. Харин манайхан тэтгэлэг гэдэг үгээр орлогоггүй, ядуу хүнд өгдөг тусламж хэмээн ойлгодог. Та энэ сайтаас гадаадад суралцах бүхий л боломжууд, тэтгэлэг авахын тулд ямар бэлтгэл хангах ёстой гээд л боловсролын чиглэлийн тодорхой мэдээллүүдийг авах боломжтой.

www.tetgeleg.mn

ХУУЛАХ УУ?

Cheat sheet гэдэг нь бидний ярьж заншсанаар шипи юм.Зарим нэг оюутан сурагчдад шалгалтаа өгөхдөө уран арга ухаан гарган шипи хийн ордог шүү дээ. Тухайн хичээлийн талаар бүх л зүйлийг хуруу дарам цаасан дээр багтаан бичнэ гэж авьяас шүү. Харин доорх веб сайтад мэдээлэл холбоо технологийн холбоотой бүхий л шипийг багтаажээ.

www.cheat-sheets.org

ОЮУТАН ТАНЫ МЭДЭЖ БАЙХАД ИЛҮҮДЭХГҮЙ ВЭБҮҮД

Толь бичгүүд, нэвтэрхий толь, цахим тооцолуур, газрын зураг, хайлтын системүүд гээд бүхий л мэдээлэл

www.refdesk.com

Яагаад газар хөдөлдөг? Яаж CD бичих вэ гэх мэт маш олон төрлийн этгээд содон асуултуудын хариултууд байгаа агуулга ихтэй сайт

www.howstuffworks.com

Англиас хялбаршуулсан хятад хэл рүү эсвэл Францаас англи руу гэх мэт шууд хөрвүүлэн орчуулах боломж энэ сайтад бий. Дээд тал нь 1800 үгтэй өгүүлбэр орчуулж чадна. Нэмээд хэлэхэд URL бичээд бүтэн хуудсаар нь орчуулах боломжтой.

2010 оны хамгийн анхны мэдээ

0 сэтгэгдэл


Та бүхэнд ирж буй 2010 ондоо амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл мэнд, аз жаргалаар бялхаж байгаарай. Ирэх онд амжилт бүтээл улам ихсэж түмэнд хүртээлтэй, хүн бүр мэддэг хүчирхэг блог сайт болохын төлөө хамтдаа зүтгэцгээе. Мөн та бүхэн ирэх онд манай блогоос юу хүлээж, хүсэж байгаагаа сэтгэгдэл бичиж үлдээнэ үү. Таны санал  үнэтэй зүйл юм шүү. За ингээд шинэ оноо гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаараа сайхан угтаарай.