Electro house TOP 10

0 сэтгэгдэл
Electro house урсгал сонсдог залуус наашаа. Энд 2009 оны шилдэг 10н Electro house чичлэлийн дуунууд байгаа. Би Electro house сонирхдоггүй ч сонсоод үзсэн их гое юм байна лээ.

Ла Лиг эхэллээ

0 сэтгэгдэл

123586_LA-LIGA

Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг маш их татаж байгаа Испаний Ла Лиг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэллээ.

Зуны солилцоо наймааны гол “эзэн” Реал Мадрид эхний тойрогт Депортиво Ла Коруньятай тоглов.

Кака, Криштиану Роналду, Чави Алонсо, Карим Бензема, А. Арбелао гээд энэ зун худалдан авсан 8 тоглогчийнхоо 7-г нь гарааны бүрэлдэхүүнд гарсан уг тоглолтонд талбайн эзэд 3:2-оор хожиж, гараагаа 3 оноотой эхэлж байна.

Какагийн дамжуулалтаар Бензема хаалга руу цохиж, ойсон бөмбөгийг Рауль нэмж Реалын эхний гоолыг хийсэн бол 2 дахь гоолыг Криштиану Роналду торгуулийн цохилтоор хийсэн. Торгуулийн цохилтын эрхийг Рауль багтаа авч өгчээ. Харин хожлын гоолыг хамгийн нэр хүндтэй 10 дугаарыг өмссөн Л. Диарра холоос цохиж хийсэн байна. Өнгөрсөн улирлын эхний тоглолтондоо хожигдсон Реал энэ улирлын эхний тоглолтондоо хожлоо.

Гэхдээ зун 250 сая зарцуулсан Реалын эхний тоглолт төгс байсан гэхгүй, алдаа дутагдлууд олон байсан. Сантьяго Бернабеуд 100, 200 метрийн дэлхийн дээд амжилтын эзэн Усайн Болт хүрэлцэн ирж, тоглолтыг үзэж сонирхжээ.

Бямба гаригт мөн Реал Зарагоза Тенерифийг 1:0-ээр хожжээ. Эдгээр багууд энэ улиралд Примера дивизионд дэвшсэн аж.

290744_11_preview

Ням гаригийн тоглолтуудаас Валенси – Севильягийн тоглолт анхаахал татаж байсан бөгөөд Валенси талбай дээрээ 2:0-ээр хожлоо. Севильягийн довтлогч Ф. Кануте улаан хуудас авч талбайг чөлөөлсөн нь эзэн багт олз болов.

Хетафе эхний тойрогт Расингийг 4:1-ээр хожиж, 3 оноо авсан багуудаас бөмбөгний харьцаагаараа Ла Лигийг тэргүүллээ. Роберт Солдадо энэ улирлын анхны хет-трикийг хийж, мэргэн буучдыг мөн тэргүүлж байна.

Аваргуудын лигт улсаа төлөөлөн оролцох А. Мадрид гараагаа маш муу эхэлж, Малагад 0:3-аар “сургууллаа”.

Багийн ахлагч Дани Жаркуг нас барснаас хойш Эспаньол анхны албан ёсны тоглолтоо хийж, А. Билбаод 1:0-ээр хожигджээ.

Санти Касорла гоол хийснээр Вилльяреал Осасунатай тэнцэв. В. Пандианигийн гоолоор Осасуна тоглолтыг тэргүүлж байлаа.

Өнөө шөнө Барселона талбай дээрээ Спортингийг хүлээн авах бөгөөд Барса Баасан гаригт Монакод УЕФА-ын Супер цомын төлөө тоглосон учир 3 хоног амраад Даваа гаригт ЛаЛигийн эхний тоглолтоо хийж байгаа болно.

ЛА ЛИГ. 1-р тойрог.

“Малага” – “Атлетико” – 3:0 (1:0)

Гоол: Баа, 33 – 1:0, Катурла, 62 – 2:0, Х. Торрес, 89 – 3:0.

“Малага”: Мунуа, Х. Гамес, М. Гаспар, Степанов (А. Луке, 46), Мтилига (Катурла, 16), Х. Торрес, Хуанито, Вальдо, Дуда, Форестьери (Бенашур, 75), Н. Баа.
“Атлетико”: С. Асенхо, Хейтинга, Хуанито, Уйфалуши, А. Лопес, Р. Гарсия (Хурадо, 57), Симау (Рейес Кальдерон, 60), К. Сантана, М. Родригес (Синама-Понголь, 78), Агуэро, Форлан.

Альмерия (Альмерия) — Вальядолид (Вальядолид) 0:0

“Атлетик” – “Эспаньол” – 1:0 (0:0)

Гоол: Токеро, 78 – 1:0
“Атлетик”: Ирайсос, Ираола, Устариц, Аморебиета, Мартинес, Гурпеги, Токеро (Йесте, 88), Льоренте.
“Эспаньол”: Камени, Пареха, Гарсиа де ла Круз (Х. Чика, 61), Уртадо Перес, Ж. Верду, Л. Гарсия, Алонсо (Кальехон, 88), Накамура, Тамудо (Саар, 77).

“Расинг” – “Хетафе” – 1:4 (1:3)

Гоол: Рафа, 11 – 0:1, Солдадо,27 – 0:2, Солдадо, 33 – 0:3, Ласен, 42 – 0:4, Солдадо,56 – 1:4.
“Расинг”: Тоньо, Моратон, Х. Креспо, Торрехон, Шепши, Кольса, Ласен, Серрано (Каналес, 75), Мунитис (Мораль, 75).
“Хетафе”: Устари, Д. Кортес, Диас, Рафа, Мане, А. Гонсалес (Албин, 81), Парехо Муньос (Боатенг, 67), Селестини, дель Мораль (П. Леон, 75), Сольдадо.

315539_33_preview

“Осасуна” – “Вильярреал” – 1:1 (1:1)

Гоол: Касорла, 32 – 0:1, Пандиани, 37 – 1:1
“Осасуна”: Рикардо, Аспиликета, М. Фланьо, С. Фернандес, Монреаль, Некунам, Пуньяль (Рупер, 89), Хуанфран, Лассад (Кальеха, 62), Аранда (Камуньяс, 73), Пандиани.
“Вильярреал”: Д. Лопес, Анхель, Кико, Годин, Капдевила, Сенна (Ибагаса, 26), Эгурен, Касорла, Кани (Пирес, 72), Росси (Х. Перейра, 78), Нилмар.

Сарагоса (Сарагоса) — Тенерифе (Санта-Крус-де-Тенерифе) 1:0

Гоол: Хавьер Арисменди 1:0 ‘74

“Мальорка” – “Херес” – 2:0 (0:0)

Гоол: Адуриц, 57 – 1:0, Туни Адровер, 58 – 2:0.
“Мальорка”: Ават, И. Рамис, Араужо, Айосе (А. Кейта, 63), М. Суарес, Марти, Гонсало Кастро (Э. Кораллес, 83), Адурис.

Валенси” – “Севилья” – 2:0 (0:0)

Гоол: Мата, 47 – 1:0, П. Эрнандес, 80 – 2:0.
“Валенсия”: Мойя, Мигел, Деальберт, Алексис, Бруно (Матье, 46), Марчена (Албелда, 60), Банега, П. Эрнандес, Сильва (Мичел, 84), Вилья, Мата.
“Севилья”: Палоп, Конко, Скилаччи, Эскюде, Ф. Наварро, Душер, Ромарик (Зокора, 22), Х. Навас, Перотти (А. Негредо, 56), Кануте, Фабиано (Коне, 69).

“Реал”- “Депортиво” – 3:2 (2:1)

Гоол: Рауль, 25 – 1:0, Рики, 29 – 1:1, Роналду (пен.), 35 – 2:1; Валерон, 45 – 2:2, Ласс, 60 – 3:2
“Реал”: Касильяс, Марсело, Арбелоа, Рауль Альбиоль, Алонсо, Лассана Диарра, Роналду Криштиану, Кака (Гути, 82), Бензема (Игуаин, 73), Рауль (62, Гранеро), Гарай
“Депортиво”: Аранссубия, Лопо, Зе Каштру, Лауреано, Филипе, Хуан Родригес, Гуардадо, Рики (Миста, 72), Алварес (63, Лафита), Валерон (Иван Перес, 67), Джука

ЛА ЛИГИЙН ЯВЦ


Баг

тт

хо

тэ

хд

Б-х

Оноо

1 Хетафе 1 1 0 0 4-1 3
2 Малага 1 1 0 0 3-0 3
3 Валенсия 1 1 0 0 2-0 3
4 Мальорка 1 1 0 0 2-0 3
5 Реал М 1 1 0 0 3-2 3
6 Атлетик Б 1 1 0 0 1-0 3
7 Сарагоса 1 1 0 0 1-0 3
8 Вильярреал 1 0 1 0 1-1 1
9 Осасуна 1 0 1 0 1-1 1
10 Альмерия 1 0 1 0 0-0 1
11 Вальядолид 1 0 1 0 0-0 1
12 Барселона 0 0 0 0 0-0 0
13 Спортинг Хихон 0 0 0 0 0-0 0
14 Депортиво 1 0 0 1 2-3 0
15 Эспаньол 1 0 0 1 0-1 0
16 Тенерифе 1 0 0 1 0-1 0
17 Севилья 1 0 0 1 0-2 0
18 Херес 1 0 0 1 0-2 0
19 Расинг 1 0 0 1 1-4 0
20 Атлетико М 1 0 0 1 0-3 0