Гар утасны толь бичиг

0 сэтгэгдэл
Та бидний ажил амьдралд зайлшгvй шаардлагатай зvйлсийг нэг болох Толь бичгийг гар утсанд зориулсан хэлбэрээр нь оруулж байна. Нийт 25,000 vгтэй Англи - Монгол гар утасны Java Толийг та татаж авч гар утсандаа суулгаснаар заавал ном болон элдэв нэмэлт зvйл биедээ авч явах шаардлагагvйгээр хvссэн vедээ орчуулга хийх боломжтой боллоо.

McDic 1.0 Download

Ajaxmaa үхэр тэргээр туулай гүйцсэн гэнэ дээ

0 сэтгэгдэл

Òºãºëäºð : Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүéцнэ гэж үнэн юм байна

Соёлоо чи миний хоёр үрийг өлсгөнө гэж занал уу тэ? Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүүцнэ гэж үнэн үг юм байна. Чам шиг юмнууд чаддаггүй юм байна. Иймхэн юмнуудад зануулаад явж байснаас өөрөө цагдаад очоод хэргээ хүлээчихье гэж бодсон. Чи намайг гэж хэзээ ч баталж чадахгүй байсан. Сайхан танилцъя гэхээр нь нэр усаа хэлээд буруудсан. Чам шиг юманд баригддаг нь би биш. Чадал нь хүрэхгүй болохоор үр хүүхдээр минь түрий барьсан. Чам шиг би Гоожуур би мөн гэж хэлж чадахгүй байгаа бэртэгчин хүн биш. Хийсэн хэргээ би өөрөө аваад гарчихна гээд шөнөжингөө IT-аар мэргэшсэн өмгөөлөгч хайсан, олсон.

Өглөө босоод өмгөөлөгч дээрээ очоод зөвлөгөө авчхаад дагуулаад цагдаа орно гэж бодсон. Очсон. Гоё юм сонссон. Жинхэнэ амьдрал дээр хулгай хийгээд явж байгаа гоожуурыг цохиж унагаад баривал хүний эрхэнд халдсан гэж тооцдоггүй юм байна. Тэрэнтэй адил интернетээр хүний зовлонгоор даажигнаж мөнгө олдог хүмүүсийг буруу аргаар бариж өгсөн ч гэмт хэрэг болдоггүй юм байна. Харин ч иргэний үүргээ биелүүлсэнд тооцдог юм байна. Амьдрал сайхан юм байна.

Хорвоо гэж сонин юм байна. Хаа газар Гоожуурын хоёр шиг нөхдүүд байдаг юм байна. Эд нар шиг өөр улсад нэрээ нууж хост аваад хүний зовлонгоор даажигнаж мөнгө олох гэсэн өчнөөн Германчууд байдаг юм байна. Хохирсон нэг нь аргаа бараад энэ өмгөөлөгчийг барааддаг юм байна. Эдгээр хүмүүст ямар ч туслах боломжгүй байдаггүй байсан гэж байна. Намайг хүчгүй нэгэнд нь тусалсанд нь тэр өмгөөлөгч баярласан. Гоожуур устлаа гэж цаана чинь Герман хүн хүртэл баярладаг юм байна.

Нийгмийн хоёр шаараас болж нервээ баахан барлаа. Түй чоорт. Гэхдээ амьдрал сайхан байна. Үнэнээр нь явбал үхэр тэргээр туулай гүйцдэг юм байна. Шоронд суух нь би биш харин та хоёр гэж бодохоор хөх инээд хүрээд байна. Амьдрал сайхан байна аа.

Төгөлдөр

Амжилттай суралцах 10 нөхцөл

0 сэтгэгдэл


studentlady.jpgАмжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай. Харин энд тандурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.


1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.
Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.

2. Хичээллэх үед анхааралтай бай.
Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3. Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.
Зохион бүтээгч Эдисон "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.
Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг аль болохоор хичээж бай. Хүний үүрэг мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох түүдэг дөл байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй.
Багш л толгойд хийгээд өгчихнө гэж болохгүй.

8. Гэртээ номын сантай бол.
Энд хичээлийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг тэдгээр нь -олоход хялбархан байдлаар тавигдсан байх хэрэгтэй.

9. Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай.
Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз.
Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичихэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмшээрэй

Mozilla Firefox 3.5

0 сэтгэгдэл


Mozilla Firefox 3.5 õºòº÷ монгол хэл дээрх хувилбар:


Download

Avast Pro 4.8.1335 & Avast Server Edition

2 сэтгэгдэл

5 сард release хийгдсэн Avast антивирусны про-г оруулж байна. Pro болон Sever edition байгаа. Одоо ашиглаж байгаа антивирусын чинь илрvvлээгvйг илрvvлж, устгаагvйг устгана. Ямар ч байсан хэрэглээд vзээрэй. Keygen болон patch-г антивирус ихэвчлэн вирус гэж илрvvлдэгийг мэдэх байх. Суулгахаасаа ємнє нэлээн хэдэн key generate хийж аваад суулгаарай. Avast суулгасны дараа єєрийнхєє keygen-г вирус гэж илрvvлээд устгах болно. Харагдах байдал нь бусдыгаа бодвол дорой санагдаж магадгvй. Гэхдээ эндээс таалагдсан skin-ээ сонгож хэрэглэж болно. Keygen-г нь антивирусны сайн гэсэн бvх про-р шалгасан vр дvнг эндээс vз.

AVAST PRO 4.8.1335 Download

AVAST SERVER EDITION Download

KEYGEN ONLY Download

Хөлбөмбөгийн Бурхан – Роналдо


Хөлбөмбөгчид дугаар сонгохдоо их утга учиртай сонгодог. Зарим нь азын тоо, зарим нь шүтээнийхээ дугаарыг авдаг билээ. Тухайн дугаарыг төлөөлөх тоглогчид бий. Жишээ нь 10 гэхээр бүгд Пеле, Марадоног 3 – номерыг Малдини, 2 номер Кафуг санадаг. Тэгвэл 9 номерын хувьд Роналдо байх нь гарцаагүй.. Роналдо гэж чухам хэн бэ..
Бүтэн нэр: Роналдо Луиш Низарио де Лима Роналдо

Дууддаг нэр: Роналдо

Төрсөн он сар өдөр: 22⁄09-1976

Төрсөн газар: Бразил… Рио Де Жанейро

Иргэншил: Бразил

Өндөр: 1.83 cm

Хөлийн размер: 41

Дугаар: 9

Байрлал: Довтлогч

Роналдо Луйш Назарио Де Лима буюу Роналдо 1976 оны 9 – р сарын 22 нд /18 нд төрсөн ч гэрчилгээнд дээрээ 22 гэсэн бүртгэлтэй / Рио Де Жанейрогийн Бенто Рибейро хэмээх ядуусын хороололд төржээ./ Хожим нь энд мөн түүний шигшээ багийн хамтрагч Адрионо төрсөн түүхтэй./ Бяцхан хүү Роналдо мэдээ ормогцоо бөмбөг хөөж эхлэв. Бразил хүүхэд бүр хөлбөмбөгч тэр тусмаа довтлогч болохыг хүсдэг нь ёс. Гэхдээ хэн нэг нь хаалган дээр зогсох ёстой нь мэдээж билээ. Энэ үүрэг хамгийн бяцхан Роналдод ноогджээ. Нэгэн удаа гоол алдсандаа шаралхсан вундеркид маань хаалганаасаа бөмбөгөө туун эсрэг багийнхнаа бүгдийг нь хуурч гоолдсоноор тэр бурхнаас заяасан авъяасаа нээсэн гэлцдэг..Гэвч энэ зөвхөн ам дамжсан яриа. Өдөр шөнөгүй гудамжинд хөлбөмбөг тоглож байсан хүүгээ эцэг эх нь хүүгээ заалны хөлбөмбөг тоглуулж эхлэхээр шийдэж Рио хотын захын дүүрэгт нэгэн клубт өгчээ. Энэ нь түүний ур чадварыг улам нэмэгдүүлсэн нь ойлгомжтой. Чухам футзал тоглож байхдаа л тэр Пeлeгээс эхлэлтэй хэдий ч өөрөө шинэ түвшинд гаргаж ирсэн степ оверийг гайхалтай хийж сурсан байна.. Гэр орон нь туйлын ядуу учир бэлтгэлдээ явах унааны мөнгөгүй байсан ч огт бэлтгэлээ тасалдаггүй байсан Роналдо хүү футзалаас хөлбөмбөг рүү орж Sao Cristovao клубт элслээ.-

Хүү энэ үед 14 тэй байв. Түүнийг чухам энд байхад л 1970 оны дэлхийн аварга бразилийн шигшээгийн вингэр тоглогч асан Жайрзино олж харжээ. Ур чадвар нь улам өсч байсан Роналдо хоёр жилийн дараа тэр мэргэжлийн гэрээ байгуулж албан ёсоор Круйзерогийн тоглогч боллоо. Ингээд л толгой эргэмээр амжилтууд эхлэх нь тэр. Роналдо Bahia EC ийг баг нь 6-1 ээр хожиход 5 гоол хийж олныг сенсаац тарив…

Image
17 той Роналдогийн Bahia EC гийн эсрэг тоглолт… 5 гоол ..

Энэ тохиолдол биш ажээ.. Үүний дараахан нь тэр өөрийн клубын ривал Атлетико Минейротой хийсэн тоглолтод багийнхаа бүх гоолыг буюу хэт трик хийж баг нь заналт өрсөлдөгчөө 3-1 ээр буулган авах үед Бразил дахин нэг аугаа хөлбөмбөгчинг төрүүлж байгаагаа мэджээ. Түүнийг анзаарахгүй байхын аргагүй байлаа. Ингээд Бразилийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Перайра түүнийг шигшээ багт урьж мөрөөдөл болсон шар өмсгөлөө тэр 94 оны 3 сарын 23 нд Аргентины эсрэг нөхөрсөг тоглолтонд өмсчээ. Хэдийгээр тэр гоолдоогүй ч тун сайн тоглож бразилийн фэнүүдээс ч өндөр үнэлэлт авсан аж. Харин шигшээгийн гоолоо тэр удаан хүлээсэнгүй. Дараачийн тоглолтонд нь буюу Исландтай хийх тоглолтонд гоолдож баг нь 2-0 оор хожив. Шигшээгийн дасгалжуулагч Америкт болох ДАШТ – д 17 нас ч хүрээгүй хүүг багтаасан нь тийм ч гайхмаар зүйл байсангүй . Хэдий Роналдо тоглоогүй ч баг нь финалд Италийг торгуулийн цохилтоор буулган авч Дэлхийн аварга болсноор Роналдо дэлхийн аварга цолыг анх удаагаа хүртлээ. Дэлхийн аварга болсныхоо баярыг ч гүйцэд тэмдэглэж амжаагүй байсан Роналдог европын том клубуудын нэг болох Эйндховен 6 сая клубээр худалдаж авсан нь 17 настай хүүгийн хувьд маш өндөр үнэ байлаа.. Тиймээс ч клубыг фэнүүд нь багагүй шүүмжилэх нь мэдээж хэрэг.. Мөн дөнгөж 17 настай хүү европд тэр тусмаа хөлбөмбөг асар өндөр хөгжсөн Голландын лигд дасч чадах уу гэсэн асуулт урган гарч байсан юм. Эйндховенд тэр тоглолтоороо хариултыг нь харуулаад өгөв… Риск өндөр байх тусмаа унах ашиг нь их гэдэг бизнесийн хууль бий..

Тэр энд хожим нь миний хамгийн сайн хамтрагч гэж дурссан өөртэй нь хамт ирсэн Бельгийн Luc Nilis тэй хамт /Энэхүү тоглогч хожим нь Руудтай хамт гайхалтай хосолж 55 гоол оруулж байсан / Эйндховены довтолгооны цөмийг бүрдүүлж дөнгөж эхний жилдээ лигийн 32 тоглолтонд 30 гоол хийж олныг алмайруулав.. Энэ амжилт нь түүнийг Голландын мэргэн бууч болгоод зогсохгүй багтайгаа хамтаар Dutch cup ийг хүртэв.. Энд өнгөрүүлсэн жил хагасын хугацаанд Лигийн 46 тоглолтонд 42 гоол, нийт 57 тоглолтоос 54 гоол. Гайхалтай биш гэж үү…

Image
Уэмблид хийсэн нөхөрсөгт Роналдо 3-1 ээр хожиход гоолдсон юм…

1996 оны олимпоор шигшээ багийнхаа хамт тэрээр Атлантаг зорив.. Энэ үеэр түүнийг Роналдиньо /Португалиар бяцхан Роналдо гэсэн үг/ гэж дуудаж байсан нь хожмоо бас нэгэн супер тоглогчийг түүнээс ялгах нэр болж өгсөн билээ..Бебето тэр хоёрын хослолыг бүгд алт авна гэж ярьж байлаа.Хэсгийн тоглолтоо Японд хожигдож тааруухан эхэлсэн ч тэд яван чангарсаар Роналдогийн Нигерийн эсрэг хийсэн цорын ганц гоолоор хэсгээсээ гарав. 4-1 шигшээд Бразил Ганыг 4-2 оор хожиход Роналдо хоёр гоол хийж дахиад л багаа хожилд хүргэлээ. Ингээд хагас шигшээд хэсэгтээ 1-оор хожиж байсан Нигеритэйгээ таарсан юм. Тоглолт эхлээд бүх зүйл гайхалтай байлаа. 78 минут хүртэл 3-1 ээр хожиж явсан бразилийн шигшээ нэг гоол алдаж 3-2 болсон ч Загалло Роналдог суулган хамгаалалтаа чангатгахаар шийдэж түүнийг сэлгэлээ.. Гэтэл 90 болон 94 минутанд Кану дараалан хоёр гоол хийснээр Роналдогийн олимпоос алтан медаль авах хүслийг нь хийсгэж орхисон юм. Атaлантаас тэр мөнгөн шаахай, хүрэл медальтай харьжээ.

ImageАтaлантын олимп… Нигерийн эсрэг..

Шигшээ багийнхаа төлөө зүтгэж байхад түүний хойноос европ даяараа ангуучилж эхэлсэн байлаа. Эцэст нь Каталонын Барселона баг түүнийг элсүүлж чадав. Энэ үед Барселонаг Круйфф орхиод алдарт Бобби Робсон түүний оронд ирсэн байсан юм. Роналдо ч түүний доор гайхалтай кареераа үргэлжлүүлж Лигийн 37 тоглолтонд 34 гоол хийсэн хэдий ч баг нь лигтээ реал мадридаас 2 оноогоор хоцрон хоёрт орлоо. Гэхдээ хоосонгүй ээ, багтайгаа хамт эзэн хааны цом төдийгүй UEFA Cup Winners Cup хүртэж өөрөө ла лигийн мэргэн бууч буюу Пичичи мөн Алтан шаахай хүртсэнээр хорьхон насандаа Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр анх удаагаа шалгарсан юм.. /хамгийн залуудаа дэлхийн шилдэг болсон хөлбөмбөгч/ Барселонад байх үеийн Роналдог дэлхийн хамгийн шилдэг довтлогч гэж ярилцдаг.. Хожмоо Робсоны туслах хийж байсан Жозе нэгэнтээ Таны бодлоор бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ гэсэн асуултанд
-” 1996 оны Роналдо. Би Марадона, Эйсебио, Зидан, Гуллит гээд л олон алдартны тоглолтыг үзсэн. Гэхдээ тэдний хэн нь ч 1996 онд Роналдогийн үзүүлж байсан гайхамшигт тоглолтыг давтаж чадахгүй. Би тэр үед Барсад Бобби Робсоны туслах хийж байсан болохоор өдөр бүр энэ вундеркиндийн тоглолтыг үзэх завшаантай байлаа” ‘хэмээн дурсчээ.

96-97 оны ла лигийг Реал ла лигийн түрүүг хүртсэнээр биш Роналдогийн гайхамшигт жил байснаар дурддаг гэхэд хилсдэхгүй. Үнэхээр Роналдо хамгаалагчдын жинхэнэ шүдний өвчин байсан юм. Хүчирхэг, хурдтай, тэгээд техниктэй гээд довтлогчид байх бүх чанар цогцолсон тул Роналдо үнэхээр төгс байв.

ImageСупер Роналдо…

Түүнийг дэлхий нийтээрээ шүтэж байлаа… Спортын сэтгүүл болгон түүний зургийг нүүрэн дээрээ тавьж хөлбөмбөгийн ертөнц зөвхөн түүнээр амьсгалж хөлбөмбөгийн одоогийн одууд К.Роналдо, Ибрагамович, Роналдиньо, Кака, Робиньо нар түүнийг шүтэж түүнийг дуурайн хөлбөмбөг тоглон байх энэ үед харин нэг шүтэн бишрэгч нь түүнийг өөрийн болгохоор түүний агентуудтай нь холбоо тогтоож байв. Энэ бол Массимо Моратти. Нефтийн магнат Италийн Интер багийн эзэн түүнийг өөрийн болгохын төлөө чамгүй их мөнгө зарлагадлаа. Барселoнa багт buy-out клаусыг нь өгөөд зогсохгүй Роналдод мөн ихээхэн хэмжээний мөнгө төлж Интерт түүнийг тоглуулах өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлжээ. Үүгээр ч зогсохгүй түүний 6-н бие төлөөлөгч менежерүүдэд сая, сая долларын урамшуулал олгосон байна. 1997 онд болсон Копа Америкаар гялалзтал тоглон 5 гоол хийж /финалд нутгийн баг Боливийн эсрэг гоолдсон/ багтайгаа хамт түрүүлэн мөн Тив хоорондын цомыг багтайгаа хамт хүртэн мөрөөдлийн багт нэрлэгдээд байсан Роналдо ийнхүү Интер Миланы тоглогч боллоо. Хар хөхүүдийн төлөөх анхны тоглолтоо 60 мянган үзэгчийн өмнө Ман Ю -гийн эсрэг нөхөрсөг дээр хийсэн юм. Удалгүй Бага дэлхийн аварга гэгдэж байсан Сери –А гийн улирал ч эхэлж Роналдо хар хөхүүдийн фэнүүдэд зөвхөн гоол төдийгүй баяр баясгалан бэлэглэж байлаа.

Тэр бөмбөггүй үедээ ч бие хамгаалагчтай яваа мэт эсрэг багийн хамгаалагчийг өөртөө татаж бөмбөгтэй үед нь байнга давхар хамгаалалт авч түүнийг зогсоохыг оролддог нь байнга харагддаг үзэгдэл аж. Гэвч тэр гоолдсоор байлаа.. Тэр Италийн цомд Piacenza багийн эсрэг хет трик хийсний маргааш Италийн сонингууд түүнд ‘The Phenomenon” буюу Ер бусын гоц хүн хочийг өгчээ..

Image‘The Phenomenon” нэрийг авсан тоглолт…

Түүнийг талбайд байх үед бусад 21 тоглогч мартагдсан мэт ганцхан тэр бүхний анхааралд байдаг байлаа. 98 оны 4-26 нд Юветэй Сери А – гийн аваргын төлөө гэж хэлж болохуйц тоглолт хийсэн юм. Хожсон нь цаашдаа аваргалах тун боломжтой болох байсан аж. Харин энэ тоглолтон дээр Италийн лигд үргэлж үүсч байдаг шүүгчийн будлиантай шийдвэрээр нэг нойлоор хожигджээ. Роналдо дээр Ювегийн хамгаалагч Марк Лулионы алдаанд 11 метрийн цохилт өгөөгүйн дээр Ювегийн талд илэрхий шүүж байснаар Сери – А д бас нэгэн толбо үлдээжээ. Ингээд Интерийн төлөө зүтгэсэн анхны улиралдаа тэр 32 лигд 25 гоол хийн нийт /Сери А гийн түүхэнд хамгийн нэг тоглолтонд хамгийн өндөр хувьтай гоолдсон гэсэн үзүүлэлт/ 47 тоглолтонд 34 гэсэн үзүүлэлттэйгээр улирлыг дуусгав. Хэдий лигдээ түрүүлж чадаагүй ч европын тавцанд тун амжилттай тоглосныг дурдах хэрэгтэй.. Уефа капд 6 Сери А гийн гол өрсөлдөгчдийн нэг тухайн үед асар хүчирхэг байсан Эрикссоны удирдсан Лациог 3-0 оор буулгаж авахад нэг гоолыг нь хийн Уефа кап авсан билээ.. Энэ амжилт нь түүнийг хоёр дахь удаагаа Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болгоод зогссонгүй Европын шилдэг хөлбөмбөгчин буюу Баллон Д Орыг анх удаагаа хүртлээ..
1998 он.. Дэлхийн аваргын жил Дэлхий нийтээрээ л Бразилийг гол фаворите гэлцэж байлаа.. Загалло Үнэхээр ч хүчирхэг бүрэлдхүүн цуглуулж чаджээ.. Роналдотай урд Бебетог гарган Ривалдо Леонарда нараар дэмжүүлэн хамгаалалтанд шинэ од Карлос, хуучин цэрэг Кафу зүтгэж төвд Дунга бүхнийг хянаж байв… Бүрэлдхүүнд хэдий олон шилдэг тоглогч байсан ч шигшээн дасгалжуулагч Загалло /туслах нь Роналдогийн багын шүтээн Зико/ түүн дээр тулгуурлаж багаа босгосон юм.. 4 н жилийн өмнө 17 тойдоо Даштыг сэлгээний сандал дээрээс үзэж өнгөрүүлсэн Роналдо Шигшээгийн сольшгүй тоглогч болчихоод байлаа.. Үүнийг ч тоглолт бүрд харуулсаар баг нь Чили, Дани, Голландыг сөхрүүлж аваргын төлөө нутгийн эзэд Францтай тоглохоор гарч иржээ.
1998 7-сарын 12- ны үүрийн 4 цаг. Chateau de la Grande Romanie буудал.. Бразилийн тоглогчдын буудалласан буудлыг Карлосын “Тэр үхэж байна.. Тэр үхэж байна” хэмээх дуу сэрээж бүгдийг сандралд оруулжээ.. Багийн эмч яаран ирэхэд Роналдо шалан дээр хэвтэж байжээ.. Түүнийг багийн эмч үзсэний дараа татаж унах өвчин буюу Seizures гэсэн онош тавилаа.. Энэ үнэн бол тэр дахин хөлбөмбөг тоглох ёсгүй байсан билээ.. Ингээд эмнэлэгт аваачиж яаралтай эмчилгээ хийсний дараа түүний бие дээрдсэн байна.
Загалло багийн эмчээс тэр тоглож чадах болов уу гэхэд эмч ямар ч байсан 24 цаг амраах хэрэгтэй гэсэн хариу хэлжээ. Харин тоглолт оройн 9 цагт байв… Загалло эцсийн мөчид түүнийг багийн мэдүүлэгт оруулж түүгээр ч зогсохгүй гарааны бүрэлдхүүнд гаргаснаар түүний хувьд төдийгүй бразилийн фэнүүдийн хар өдөр болон үлдэх учиртай байж.. Загаллогийн ээлжит алдаа энд гарчээ.. Хожим нь Бразилийн хөлбөмбөгийн холбоонд Найк дарамт үзүүлж Бразилийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ricardo Teixeira гаар Роналдог гараанд гаргах талаар лоббидуулсан гэдэг нь олонд ил болсон.. Роналдо ч тухайн үед найкыг сурталчилдаг байсан юм .. /Олимпын тоглолтонд хэрхсэнийг дээр бичсэн билээ/ Учир нь Бразил финалын тоглолтонд 3-0 –оор бут ниргүүлсэн юм.. Энэ тоглолтыг хүртэл багийн гол хүн байж хамгаалалтыг сэтэлж байсан довтолгооны цөм/4н гоол 4—н дамжуулалт / болж байсан Роналдо тун идэвхгүй тоглолт үзүүлж байсан нь багийн тоглолтыг бүхэлд нь нурааж Загалло түүнийг 7 2 дохь сэлгэхээс аргагүй болсон юм… Түүнийг ийнхүү ухаан алдан татаж унасан талаар олон таамаг байдаг ч хамгийн үндэслэлтэй нь түүнийг финалын тоглолтын өмнөх түүнд учирсан сэтгэлзүйн дарамтыг тэсвэрлэж чадаагүй гэсэн онош албан ёсныхоор тооцогддог..

1998 оны Дэлхийн аваргын шигшээ тоглолтын дараа…

Хар өдрөөс хойш тэр нэг л бүтэлгүйтсэн мэт байлаа. 98-99 оны улирлын турш тэр бага сага бэртэл аван тэр нийт улирлын турш сери А, Италийн цом, Аваргуудын лигд бүгдийг нь оролцуулаад дөнгөж 29 н тоглолтод оролцож 15 гоол хийв.. Түүний тоглолттой уялдан баг нь ч уруудаж дөнгөж наймд орсон билээ..
Ийм байдалд дүгнэлт хийсэн багийн эзэн Моратти багтаа Роналдотой супер хослол үүсгэхээр Лациогоос тухайн үедээ 31 саяаар ид мандаж байсан Италийн супер довтлогч Кристан Виериг миланд газардуулав . Харамсалтай нь мөрөөдлийн хослолыг тийм ч удаан харж чадсангүй. Учир нь Роналдо тэр 99 оны 11 сарын 21 нд Леччегийн эсрэг хийсэн тоглолтонд баруун өвдгөндөө маш хүнд гэмтэл авлаа.Эмч ойролцоогоор 5 сар орчим тоглохыг хоригложээ.. бүх л амьдралынхаа турш хөлбөмбөггүйгээр долоо ч хонож үзээгүй тэр багийнхаа тоглолтыг байнга үздэг байлаа. Удалгүй тэр эдгэрч талбайд гарахыг тэсэн ядаж байв..4- 12 нд тэр таван сар орчмын дараа Италийн цомд Лациотой хийсэн тоглолтонд сэлгээгээр орж ирсэн боловч орж ирээд долоохон минут болоод баруун өвдөгнийхээ гэмтлийг сэдрээх нь тэр.

ImageТүүнийг ганц бэртэл л зогсооно…

Түүнийг талбайгаас авч гаран Интерийн эмч Волпи яаралтай шинжилгээ хийх шаардлагатай гэсэн байна.Тэндээс түүнийг Парисын Pitié-Salpetriere эмнэлэгт аваачин шинжилгээ хийгээд өвдгөний холбоос шөрмөснүүд тасарсан, ясны няцралттай гэж оношлон яаралтай мэс засал хийх хэрэгтэй, мэс засал амжилттай болвол жил гаран явж чадахгүйгээс гадна хөлбөмбөг тоглохгүй ч байж магадгүй хэмээсэн байна.. Ингээд Сайллан эмчээр ахлуулсан баг түүнд 2 цаг гаран үргэлжилсэн хагалгаа хийж байх үед эмнэлгийн гаднаас дэлхийн нэр хүндтэй тв үүд шууд сурвалжлага хийж байлаа. Мэс заслын дараа Сайллан эмч бүх зүйл амжилттай болсныг түүний кареер дуусах болоогүй гэвч хөлбөмбөг тоглож болтол дор хаяж жилийн хугацаа болон урт хугацааны турш программаар эмчилгээ хийлгэсний дүнд эдгэрэх бололцоотой гэсэн байна. Түүний эзгүйд Виериг аваагүй байсан бол Интер хэрхэх байсныг бүү мэд ямартай ч баг нь түүнгүйгээр 4-т орон Парматай хамтаар аваргуудын лигийн урьдчилсан шатнаас орохоор болов.. /Сери А 18 багтай байснаас 2 баг нь шууд аваргуудын лигд орох эрхээ, 3-т орсон баг нь 3-р шатнаас, 4 ба 5-р байр нь урьдчилсан шатны эхний хэсгээс тоглодог байв/

Тэр жил гаран суга таягтай явахдаа би ганцхан зүйл боддог байсан нь би эргэж талбайд гарч чадах болов уу гэсэн бодол байсан гэдгээ хожим ярисан байдаг..
Кареер нь дууссан гэж сонин хэвлэлээр шуугих энэ үед түүнд бразилийн шигшээ багийн андууд Ривалдо, Эдмундо, Карлос, шигшээн ерөнхий дасгалжуулагч Лушембергогоос гадна түүний багын шүтээн Зико японоос ярьж /японы Kashima Antlers багийг дасгалжуулж байсан / ярьж түүнд сэтгэлзүйн дэмжлэг өгсөн нь түүнд эдгэрэх асар их урам зориг өгсөн юм… Түүнийг эмчилгээ хийлгэж хэвтэх зуур интерийн фэнүүд эмнэлгийн гадаа цугларч “Бид үргэлж чамтай” “Хурдан эдгээрэй” гэх мэтийн лоозон барин гэрийн гадаа нь эргэлддэг байлаа .. Энэ нь түүнд дэмжлэг өгөхийн хажуугаар дарамт болдог байв.. Тэр Миланд ирэхдээ гэрээс огт цухуйж чаддаггүй байсан бөгөөд иймээс тэр ихэнх хугацаагаа бразилд өнгөрөөсөн юм ..

Жил гаруй явсан суга таягнаасаа салаад бага багаар сэргээх бэлтгэл хийж эхэллээ.. Гэмтсэнээсээ хойш хоёр жилийн дараа тэр ногоон талбайдаа эргэж ирлээ. Энэ хооронд түүний хамтран зүтгэгчид төдийгүй багийн дасгалжуулагч солигдон Аргентин мэргэжилтэн Купер ирсэн байв.. Тун удалгүй тэр тоглолтонд оролцож 2002 оны улирлын сүүлчийн арван тоглолтонд тэр оролцож 7 гоол хийсэн ч шийдвэрлэх тоглолт буюу сүүлийн өдөр 69 оноотой хүснэгтийн нэгт байсан ч Лациод 4-2 оор хожигдон үнэн хэрэгтээ чех эр Поборскид хожигдон скудеттог барин аваад алдсан юм.. 72 дохь минутанд сэлгэгдэн суухдаа Роналдо уйлж байсан дэлхий даяар цацагдсан түүхтэй..

ImageТүүнийг сэлгэсэн нь түүнд доромжлол мэт санагдсан байх..

Уул тэр тун муугүй тоглож байсан ч цомоо алдсанаас гадна дасгалжуулагч Купертэй таагүй харьцаатай байсан нь сэлгэгдсэнээр ийнхүү бүх зүйл ил гарах нь тэр.. 68 оноотой ювэ өрсөлдөгчөө хожин 71 оноогоор түрүүлж 67 оноотой байсан Рома мөн хожин 2 т оржээ.. Сери – А г тэр ийнхүү хоёронтоо хүртэн алдлаа.. Түүний азгүйтэл үргэлжилсээр байгаа мэт..

2002 оны зун дэлхий нийт Ази тивд анх удаагаа болж буй Дэлхийн аварга руу анхаарлаа хандуулж хүн төрөлхтөн хөлбөмбөгөөр амьсгалан хүн болгон өөр өөрсдийн дэмждэг багаа аваргална хэмээн ярьж байх энэ үед эцсийн мөчид эрхээ авсан Бразилийг аугаа Пеле хүртэл төрсөн нутгийн багаа тооцооноосоо хасан Бекхэмээр удирдуулсан Английн шигшээг дэлхийн аварга болно хэмээн үзмэрдэж олныг гайхашруулж байлаа.. Харин Сколари өөртөө тун болоод Роналдод тун итгэлтэй байв.. бүтэн хоёр жил хөлбөмбөгөөс хөндий байсан түүнийг тоглолт бүрд гоолдоно гэж мэдэгдэхэд итгэх хүн үнэндээ үзээд өгье гэсэн ч байсангүй.. Хачирхалтай үсээр гоёсон /Хүү нь Карлостой андуураад байсан тул сөөсөг маягийн зүйл урдаа үлдээн үсээ хусуулсан байв/ Роналдо эргэн ирснээ тоглолтооро тунхаглаж эхлэв.. Тэр Сколаригийн хэлснийг батлан тоглолт бүрд гоолдож ганцхан Английн шигшээд гоолдоогүй ч …

Иокагама цэнгэлдэх Дэлхийн аваргын шигшээ тоглолт.. Хамгаалалтын машинуудын эсрэг Хөлбөмбөгийн шидтэнүүд…
Тоглолт эхлээд л бразил илүүрхэж эхний хагаст ялангуяа Роналдо тун эвгүй цохилтууд хийгээд амжсан ч Кан найдвартай байлаа.. Гэвч хоёрдугаар хагаст 67 дохь минутанд Канн маш бүдүүлэг алдаа гаргасныг Роналдо чадварлагаар ашиглан багтаа тэргүүллийг авчирсан юм. 12 минутын дараа Ривалдогийн тун мэдрэмжтэйгээр түүнд орхисон бөмбөгийг бөмбөгийг хүлээн авч канны хаалганд цохин хийснээр хоёр дахь гоолоо хийснээр баг нь 2-0 оор хожин 4н жилийн өмнө дутуу орхисоноо гүйцээж хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрсэнээр дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болон хувирсан билээ..

Тэр өөрийн гоолоо шигшээ тоглолтыг түүний урилгаар үзэн суусан өөрийг нь ногоон талбайд эргүүлэн авчирсан Сайллан эмчдээ зориулсан ажгуу.. 7 тоглолтод 8 гоол оруулсан түүний энэ амжилт нь 28 жилийн турш Даштын мэргэн бууч 6н гоолоос хэтэрдэггүй байсныг 8 болгон өөрийн дэлхийн аваргын нийт гоолоо 12 болгон Аугаа Пелетэй хамт Бөмбөгдөгч Герд Мюллерийн ард бичигдэж эхэлсэн билээ.. Багаа дэлхийн аварга болгосон нь дэлхийн шилдгийг гуравдахь удаагаа, Баллон д Орыг 2 дахь удаагаа хүртэх гол түлхэц болсон гэхэд хилсдэхгүй..

ImageТэр үүнийг авах бүрэн гавьяатай…

Түүний гайхалтай амжилт нь Галактико төслийг эхлүүлээд байсан Пэрэзийг өөрийн эрхгүй хөдөлгөж Мадридад газардуулахаар ангуучилж түүнийг тойрсон дуулиан сар гаран үргэлжилсээр аргентин дасгалжуулагчтайгаа таарамж муутай байсан Роналдо бэлтгэлийнхээ баазад ч очихгүй байсаар 8-31 бүх юм биеллээ олон Миланд Интерийн оффист хэлэлцээр хийн 29 сая еврогоор худалдагдаж Реалын тоглогч болох нь тэр… Интерийн оффисийн гадаа хүлээж байсан олон мянган фэнүүд нь түүнийг хүлээж байсан ч тэр арын хаалгаар гарч явжээ. Тэр Мадридад очоод хэвлэлийн бага хурал дээрээ эцэг шиг нь ханддаг байсан Моратти хийгээд багийнхаа фэнүүдэд талархал илэрхийлсэн нь Мадридистачуудын талархлыг хүлээсэн юм.. Үнэндээ Интерт түүнд хувийн амьдрал гээч юм байгаагүй билээ.. Алхам бүрд папараци, хаа л бол хаа л дагалдах фэнүүд түүнд үнэхээр хэцүү санагдаж байсан нь Купертэй таарамж муутайгаас илүү нөлөөлсөн ч байж болох.

Юутай ч тэр реалын тоглогч болоход түүний дугаар Морьентисд байсан тул 11 дугаарыг сонгосон билээ.. Ирсэн жилээ л тэр лигинй 31 тоглолтод 23 гоол багийнхаа төдийгүй ла лигийн 2 дохь мэргэн буучаар тодорч багаа Ла лигийн аварга болоход гол үүрэг гүйцэтгэв.. Мөн испанийн супер кап авлаа.. Аваргуудын лигд 12 тоглолтод 7 гоол хийснээс урьдчилсан шигшээ тоглолт гэж нэрлэгдсэн Ман Ю гийн эсрэг гайхамшигтай хет трик хийн 4-3 аар хожигдсон ч багаа нийлбэр дүнгээр хожилд хүргэсэн юм… Тоглолтын дараа сурвалжилагчид энэ миний Реалд хийсэн хамгийн шилдэг тоглолт.. Би үүнийг хэзээ ч мартахгүй хэмээн ярисан юм.. Үнэхээр ч мартагдахааргүй тоглолт болсон бөгөөд түүний энэ хетрикийн талаар олон экспертүүд миний үзсэн хамгийн шилдэг хеттрик хэмээн шагшиж байсан бол Оросын тэрбумтан Абромович би ийм л багтай болмоор байна хэмээн дуу алдсан нь Челси клубыг шинэ тавцанд гаргасан билээ.. Харин Ферги түүний гоолуудын талаар ийм финишийг гагцхүү тэр л хийж чадна хэмээсэн байдаг..

ImageДэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч хийгээд 98онд нэвтэлж чадаагүй Бартезийн эсрэг хет-трик …

Харамсалтай нь дараагийн шатанд тэд Юветэй хийх тоглолтонд ханиадтай байсан түүнийг Боске авч явсан ч баг нь хожигдон аваргуудын лигээс мултарлаа..

2003-2004 оны улирал тэр өөрийн дугаараа авч лигийн 32 тоглолтод 24 гоол хийн ла лигийн мэргэн бууч /пичичи трофи / нийт 48 тоглолтод 31 гоолдсон амжилт үзүүлсэн ч багийн удирдлагатай таарамж муутай байсан дасгалжуулагч Боскег халж оронд нь Карлос Куйерошийг авчирсан нь багийн амжилтад сөргөөр нөлөөлж баг нь Барсад аварга цолоо алдан ямар нэг цом хүртсэнгүй. 2004 онд тэрбээр шигшээ багтайгаа хамт дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод Аргентиныг гэртээ хүлээн 3-1 ээр хожиход мөн хэт трик хийсэн юм.. Үүнд мөн нэг онцлог байсан нь бүх гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоор хийсэн нь нэгэн өвөрмөц үзүүлэлт.

Ирэх улирал нь 34 тоглолтод 21 гоол нийт 45 тоглолтоос 24 гоол хийв.. Роналдо ла лигд 100 дахь гоолоо хийсэн ч баг нь бүтэлгүйтсэн хэвээр байлаа.. Гэвч тэр өөрийнхөө хийх ёстойг хийсээр байсан юм. Ялангуяа Ноу Кампад хийсэн хүнд хэцүү тоглолтод хүн дутуу ч тэр бас нэгэн ур чадвараа харуулсан гоол хийн тэнцүүлсэнийг дурдах ёстой болов уу. Хэдий дасгалжуулагчид ойрхон ойрхон солигдох авч тэр гарааны найдвартай тоглогч хэвээр байлаа..

2005-2006 оны улиралд тэр бас цөөнгүй бэртэн нийт улирлын турш ердөө 27 тоглолт буюу яг хагас улирал тоглож 15 гоол хийсэн юм…Түүнийг мөн хэт тарган хэмээн ДАШТ д авч явахыг шүүмжлэгчид дэлхий даяар байлаа… Тэр дэлхийн аварга болсноос хойш 4 жил өнгөрчээ.. Шинэ амжилт түүнийг Германд уриалан байв… Түүнийг домогт Герд Мюллерийн амжилтыг эвдэнэ хэмээн олон хүн найдвар тавин хүлээж байсныг тэр хөсөрдүүлсэнгүй.. Бөмбөгдөгч өөрөө хүртэл тэр миний амжилтыг эвдэх ёстой хэмээн бахархангуйгаар мэдэгдэж байсан юм.. Ингээд хэсгийн тоглолтонд тэрбээр японы эсрэг сисиньо, хуан нарын дамжуулалтаар дабльдан герд Мюллертэй зэрэгцсэн бол 16 д Ганын эсрэг тоглолтонд мөн нэг гоол оруулан ДЭЛХИЙН АВАРГЫН БҮХ ЦАГ ҮЕИЙН МЭРГЭН БУУЧ аар түүхэнд нэрээ үлдээлээ… Гэвч тэр хувийн амжилтаа чухалчлаагүйг японы эсрэг даблдсаныхаа дараа өгсөн ярилцлагаас тод харж болно ..

-Та өнөөдөр ДАШТ-д 14 дэх гоолоо оруулж дээд амжилттай зэрэгцлээ…?
-Эрт, орой хэзээ нэгэн цагт би дээд амжилтыг эвдэнэ. Домогт Мюллертэй эн зэрэгцсэндээ тун баяртай байна. Гэхдээ би хувийн амжилтдаа ач холбогдол өгөхгvй байгаа. Дахиад нэг удаа дэлхийн аварга болох нь илvv чухал.

Харамсалтай нь Францын эсрэг тоглолтонд тэр тун муугүй тоглолт үзүүлсэн ч өөрийн багийн төдийгүй амьдрал дээрх найз төдийгүй өрсөлдөгч зизугаар ахлуулсан багт нэг тэгээр хожигдон нутгийн зүг буцахаас өөр аргагүй болсон билээ. Германы даштд тэр 3 бөмбөг оруулан хүрэл бөмбөг хүртсэнээр 3н дэлхий аварга дараалан мөнгө, алт, хүрэл бөмбөг хүртэн нэгэн өвөрмөц амжилт тогтоосон юм.

ImageТүүхэн амжилт…

Францтай хийсэн тоглолтын дараагаар үндсэндээ түүний шигшээ багийн кареер өндөрлөсөн гэж тооцдог… Шигшээ багтаа тэрээр 97 тоглолтод оролцон 59 гоол хийж 68 хожин 20 тэнцэж ердөө 9 хожигдсон юм.. Энэ бол хэний ч үзүүлж чадахааргүй амжилт.. Мөн түүний гоол үүнээс үлэмж их байхаар байсныг дурдах нь зүйтэй.. Гэмтэлтэй он жилүүдийг дурдахаа байя гэхэд тэр дэлхийн аваргын урьдчилсан шатанд зөвхөн 2003 оноос л тоглож эхэлсэнийг дурдахад хангалттай..

2006-2007 оны улирал Реалд Аугаа Дон Фабио буюу Фабио Капелло ирэхдээ Руудыг авчирснаар угийн бэртэл гэмтэл их ороож байсан түүний хувьд өвлийн цонхоор шилжилт хийхэд түлхлээ.. Милан түүнийг 7,5 сая еврогоор өөрийн болгосноор өөрийн кареераа итали испанийн лигийн ривалуудад үдсэн сонин намтартай боллоо … / Барса – Реал, Интер – Милан / Түүнийг Миланд очиод Реалын домогт дасгалжуулагч Дель Боске: Тэр миний мэдэх хамгийн супер довтлогч.. Түүнийг явуулсан нь реалын хувьд маш том алдаа хэмээн ярилцлага өгч байв…
Ингээд шилжилт хийсэн даруйдаа 2007 оны 2 сарын 11 нд Ливорногийн эсрэг сэлгээгээр гарч ирснээр дебютээ хийсэн юм.. 9 номер нь Инзагид байсан тул номер 99 роналдо Дараагийн тоглолт болох Сиенагийн эсрэг тэр 2 гоол нэг дамжуулалт хийн жин нь хэтэрсэн гэсэн шүүмжлэлд харих болоогүйгээ нотлон харууллаа. тэр 14 тоглолтод 7 гоол хийсэн үзүүлэлттэйгээр улиралыг дуусгасан.
2008-2009 улирал нь дөнгөж 6 тоглолтод 2 гоол хийгээд дебютээ хийж байсан Ливорногийн эсрэг тоглолтонд дахин гэмтлээ..

Image
.. Дахиад л кареер төгслөө хэмээн дэлхий нийтээр шуугиж эхлэв.. Үнэхээр хүнд гэмтэл байлаа..

Жил гаран бэртэлтэй байсны эцэст тэрээр коринтиансд ирлээ. Милан түүнтэй дахин нэг жилийн гэрээ үзэглэхийг хүссэн ч нутаг буцахыг илүүд үзсэн бөгөөд ирэнгүүтээ л дахин шагшигдаж эхлэв .. Энд тэрбээр 27 тоглолтонд 17 гоол хийн Paulista мужийн 2009 оны аварга болон мөн “Copa do Brasil” ын аварга болоод байна .. Фулеминзегийн эсрэг тэр хэт трик хийснээр Миланаас бусад тоглож байсан бүх багтаа хет-трик хийсэн нь маш гайхалтай… Магадгүй хэрэв тэр бэртээгүйсэн бол гэж санаа алдмаар байна. Тэр мөн одоогоор бэртэлтэй хэвээр тэр кареерийнхаа 16 жилийн 5 жил гаруйг талбайн гадна өнгөрүүлсэн ч нэгэн биед ахадмаар их амжилт үзүүлж цом, цол гуншин, хайр хүндэтгэлийг хүлээсэн дахин давтагдашгүй хөлбөмбөгч билээ..
Honours

Cruzeiro

* Brazil Cup: 1993
* Campeonato Mineiro: 1994

PSV Eindhoven

* Dutch Cup: 1996

Barcelona

* Spanish Super Cup: 1996
* UEFA Cup Winners’ Cup: 1997
* Spanish Cup: 1997

Internazionale

* UEFA Cup: 1998

Real Madrid

* La Liga: 2003, 2007
* Intercontinental Cup: 2002
* Spanish Super Cup: 2003

Corinthians

* Campeonato Paulista: 2009
* Brazil Cup: 2009

National team

* FIFA World Cup: 1994, 2002
* Copa America: 1997, 1999
* FIFA Confederations Cup: 1997
* 1996 Summer Olympics: Bronze medal

Individual

* Supercopa Libertadores Top Scorer: 1993-94
* Campeonato Mineiro Top Scorer: 1993-94
* Campeonato Mineiro Team of The Year: 1994
* Eredivisie Top Scorer: 1994-95
* La Liga Top Scorer: 1996-97
* European Golden Boot: 1996-97
* La Liga Foreign Player of the Year: 1996-97
* Copa América Final Most Valuable Player: 1997
* Copa América Most Valuable Player: 1997
* Confederations Cup All-Star Team: 1997
* Cup Winners Cup Final Most Valuable Player: 1997
* IFFHS World’s Top Goal Scorer of the Year: 1997
* UEFA Most Valuable Player: 1997-98
* Serie A Player of the Year: 1997-98
* Serie A Foreign Player of the Year: 1997-98
* Serie A Player of Last 10 Year: 1998-07
* UEFA Best Forward: 1997-98
* Bravo Award : 1997, 1998
* FIFA World Cup Golden Ball: 1998
* UEFA Cup Final Most Valuable Player: 1998
* Copa América Top Scorer: 1999
* Copa América All-Star Team: 1997, 1999
* FIFA World Player of the Year: 1996, 1997, 2002
* Ballon D’or: 1997, 2002
* Onze d’Or: 1997, 2002
* FIFA World Cup Silver Ball: 2002
* FIFA 100
* FIFA World Cup All-Star Team: 1998, 2002
* FIFA World Cup Final Most Valuable Player: 2002
* FIFA World Cup Top Scorer: 2002
* Intercontinental Cup Most Valuable Player: 2002
* UEFA Team of The Year: 2002
* Laureus Comeback of the Year: 2002
* BBC Sports Personality of the Year Overseas Personality: 2002
* La Liga South American Player of the Year: 1996-97, 2002-03
* La Liga Top Scorer: 2003-04
* Golden Foot: 2006
* FIFA World Cup All-Time Scoring Leader
* Campeonato Paulista Best Player: 2009
Хувийн амьдрал..
Роналдогийн хувийн амьдрал нь яаг л хөлбөмбөгийн кареер шигээ баялаг гэмээр намтартай нэгэн..
Түүний анхны эхнэр нь Milene Domingues хэмээх хөлбөмбөгчин бүсгүй байсан бөгөөд тэд 1999 онд танилцан тэр ондоо хуримаа хийн 2000 оны 4-н сарын 6нд ам бүл нэмэн Роналд хэмээх хүүтэй болж байжээ..

ImageАав хүү хоёр…

2005 онд тэрээр Daniela Cicarelli, бразилийн мтвгийн хөтлөгч бүсгүйтэй сүй тавин удалгүй суусан аж. Daniela Cicarelli, түүнээс хүүхэдтэй болсон ч хальтирч унаснаар харамсалтайгаар зулбасан билээ.. Ингээд түүнээс салж бразилийн супер модель Raica Oliveira тэй үерхэж эхэлсэн ч 2006 оны өвөл гэхэд салсан байв..
2008 оны 4 сард тэрбээр секс скандалд өртсөн бөгөөд тэрбээр гурван гей залууг бүсгүй хэмээн эндүүрэн буудалд орсон бөгөөд тэд түүнээс 30,000 доллар өгвөл сонин хэвлэлд хандахгүй хэмээсэн ч өгөхийг татгалзсанаар бас нэгэн дуулиан тарьсан юм… Энэ зөвхөн түүний албан ёсны харилцаанууд өгөөд маш олон бүсгүйтэй нэр холбогдож байсан билээ.. Одоо гэр бүлийн хамт Сан Паулод нэгэн тансаг харшид амьдарч байгаа аж…

Тэрбээр хөлбөмбөг тоглохоос гадна автоспортод сонирхолтой бөгөөд цөөнгүй формула 1 ийн цөөнгүй гранпри үздэг… Мөн бразилийн автоспортын домогт Emerson Fittipaldi Хамтран бразилийн А-1 хэмээх гранпри уралдаан санаачилсан..

Үүний хажуугаар тэр мөн НҮБ –ийн хүмүүнлэгийн элч бөгөөд маш олон ядуу оронд туслахаас гадна дайнд нэрвэгдсэн хүнд бүсд очин сэтгэл санааны эд материалын дэмжлэг өгдөг.. Тухайлбал 2000 онд Косовогийн хямралаар Косовод очиж энх тайвныг уриалж байснаар зогсохгүй 2007 онд Ойрхи дорнодын хямралаар мөн Палестинд очиж байсан билээ..


Роналдог хөлбөмбөгийн бурхан хүн төрөлхтөнд бэлэглэсэн биш харин тэр өөрөө бидэнд ирсэн хөлбөмбөгийн бурхан билээ…