Рикардо Кака – Зарим зүйлийн талаар

0 сэтгэгдэл

Image

Та Сан Паулу клубын алдартай академиар хүмүүжсэн. Залуу тоглогчдыг хөгжүүлэх бодлого нь энд Бразилийнхаас хэр ялгаатай байх юм ?

Ер нь Бразилийн хөлбөмбөгийг соёл уламжлал Европынхоос маш их ялгаатай шүү дээ. Манай орны клубууд л гэхэд залуу авьяастнуудад маш их анхаарал халамж тавьдаг . Ялангуяа өөрийнхөө хотоос төрөн гарч ирж хүүхдүүдийг онцгойлон авч үздэг юм. Харин европын клубууд энэ тал дээр хангалтгүй ажилладаг юм шиг надад санагддаг. Италийг аваад үзье л дээ. Тэнд бүх зүйл тов тодорхой, залуу тоглогчдын авьяасыг хөгжүүлэхийн оронд худалдаж авахыг илүүд үздэг нь надад жоохон онцгүй санагдаад байдаг юм. Залууст өсөн дэвжихэд цаг хугацаа хэрэгтэй. Гэтэл Италийн клубууд үүнийг хүлээж чадалгүй доод лигийн багуудад зарчихдаг нь нийтлэг байдаг юм.

Та үүнийг удаан хугацааны үзэгдэл гэж бодож байна уу ?

Тийм ээ, залууст анхаарлаа бага хандуулснаар шигшээ баг л эцсийн үр дүнд хохирно шүү дээ. Италийн залуу тоглогчид үеийнхээ Бразил хүүхдүүдтэй адил тийм их дарамт шахалт мэдэрдэггүй юм шиг надад санагддаг. Бразилд хүүхдүүд байнга л ямар нэгэн шалгуурт орж байдаг нь цаагуураа мэргэжлийн тоглогч болоход нь л бэлдээд байгаа хэрэг. Жишээлэхэд би Сан Паулугийн өсвөрийн багт тоглож байхаасаа л мэргэжлийн тоглогчидтой нүүр тулсаар байгаад бараг дасчихсан байсан. Гэтэл италийн ямар нэгэн өсвөрийн багийн жаалд мэргэжлийн тоглогчид тоглох боломж олддог билүү дээ. Үүнийг л би хэлээд байгаа юм. Магадгүй зарим багууд дүрэм журамнаас болж бүрэлдэхүүн дэх нутгийнхаа тоглогчдод хязгаалалт хийдэг байх.

Тоглогчдод хэтэрхий их эрх мэдэл төвлөрч байна гэдэгтэй санал нийлдэг үү ?

Үгүй ээ, би үүнтэй огтхон ч санал нийлдэггүй. Хүмүүсийн ярьж байгаа шиг хөлбөмбөгчдийн тоглолтонд эдэлдэг эрх мэдэл тийм ч их байдаггүй юм. Босманы дүрмийн өөрчөлт сүүлийн хэдэн жилд клуб болон тоглогчын хоорондох тэнцвэрийг сайн барьж байгаа гэж боддог. Гэхдээ мэдээж клубууд яаж ийгээд өөрсдийнхөө талд ашигтай шийдвэр гаргуулж чаддаг л даа. Хэрвээ чи өөр багт шилжих юм уу эсвэл гэрээний нөхцлийг сайжруулахыг хүсэж, гэрээнд гарын үсгээ зурахгүй бол тэд чамайг сэлгээнд суулгаж л орхино. Энэ тохиолдолд хэнийг ч буруутгах аргагүй шүү дээ.

Хөлбөмбөгчдийн цалин хэтэрхий өндөр гэж зарим хүмүүс ярьдаг. Тэд ийм хэмжээний хангамж эдлэх эрхтэй юм болов уу ?

Тухайн тоглогчийн багт ямархуу үүрэг гүйцэтгэж байна гэдгээс шалтгаалах байх л даа. Ер нь ямар ч фен багийн захирал юм уу, удирдах зөвлөлийг дэмжээд байдаггүй биздээ. Тэд талбай дээр тоглож байгаа тоглогчдыг л үзэх гэж мөнгө төлж цэнгэлдэхэд ордог юм чинь. Хийрхэж байгаа ч юм биш, Америкийн мэргэжлийн Сагсанбөмбөгийн лигийн зарим тамирчид нүд ирмэх зуур л 100 сая долларыг халаасалдаг шүү дээ. Тэдэнтэй харьцуулах юм бол хөлбөмбөгчдийн цалин хүмүүсийн бодоод байгаа шиг тийм ч их биш.

Таны бодлоор агентууд хөлбөмбөгийн ертөнцөд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол ?

Зарим нэг мэргэжилтнүүдээс бол агентууд бүгдээрээ муу нэртэй болсон байдаг л даа. Гэхдээ муу хүмүүс бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг шиг тусч, ажилдаа эзэн болсон сайн агентууд миний мэдэхийн зөндөө л байдаг. Хэрвээ гэрээ хэлцэл гээд элдэв асуудлуудаа шийдэж чадахгүй бол тоглогч талбай дээр сайн тоглож чадахгүй шүү дээ.

Хэвлэлийнхэнтэй хэл амаа ололцох хамгийн сайн арга тaны бодлоор юу вэ ?

Ярилцах. Гэхдээ би тэдэнтэй яриа өрнүүлэхийг нэг их хүсдэггүй юм. Мэдээж сэтгүүлчид хөлбөмбөгийн ертөнцийн л нэг хэсэг л дээ. Тэдний гүйцэтгэж байгаа үүрэг маш их гэдгийг би үгүйсгэхгүй. Заримдаа тэдний гаргаж байгаа авир миний уурыг үнэхэр хүргэдэг. Бүр Папарацци нараас болоод би зургаа авахуулахдаа аль болох нэг зогсолтоороо даруулахыг илүүд үздэг болчихсон гээд боддоо.

Заримдаа хөлбөмбөгчид дэндүү олон тоглолтонд оролцоод байх шиг танд санагддаг уу ?

Үүний чинь хариулт их энгийн шүү дээ. Хэрвээ тийм юм бол яàгаад тэд гомдоллохгүй байгаа юм ? Эцсийн эцэст хөлбөмбөгт дуртай хүмүүс л хөлбөмбөгчид болж байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж ойр ойрхон олон тоглолтонд оролцоод байвал энэ спортоос авдаг сэтгэл хөдлөл, баяр баясгалан аажмаар алга болно байх л даа. Сүүлдээ чи үүүнээс бүр залхаж эхэлнэ. Ямар ч байсан би яг тэгнэ ингэнэ гэсэн эцсийн хариу өгч чадахгүй нь. магадгүй энэ асуудлыг дээд удирдах газрын дарга нар л бодох хэрэгтэй байх.

Хөлбөмбөгт тулгарч байгаа нэг асуудал сэргээш гэдэгтэй санал нийлэх үү, үүний эсрэг юу хийвэл зохилтой вэ ?

Спортын ертөнцөд тулгарч буй асуудлуудын нэн тэргүүнд сэргээшийин туха асуудалд үргэлж дурьдагдаж байдаг. Аз болж бүх зүйл хяналтаас гарчихаагүй байна. Тухайн тамирчин байгалиас заяагдсан өөрийн хүч чадлаасаа илүү ихийг хүснэ гэдэг байж болшгүй зүйл. Үүнд бас хар тамхины талаарх асуудал ч багтана. Тамирчид бол энэ дэлхийд амьдарч байгаа хүмүүсийн л нэг хэсэг учир энэ муу зуршилаас ангид байхыг хичээх хэрэгтэй. Миний хувьд бол мансууруулах бодис хэрэлэх нь сэргээшээс хэд дахин илүү хүний амьдралд хор нөлөөлтэй зүйл гэж боддог.

Ýõ ñóðâàëæ: www.sportnews.mn


Болд - Яаж чи өөрчилвөө

0 сэтгэгдэл