Manchester United Mobile Wallpapers

0 сэтгэгдэл

Залуусдаа хэсэг хугацаанд гар утсанд нь зориулж мэдээ бичсэнгүй удчихлаа. Ингээд та бүхэндээ хєл бємбєгийн "Улаан чєтгєрүүд" буюу Англи улсын алдарт Manchester United багийг мэдэхгүй спорт сонирхогч гэж байхгүй байхаа. Manchester United-ийн үнэнч шүтэн бишрэгч, хєгжєєн дэмжигчиддээ зориулаад тус багийн гоёмсог торгон агшин, тоглогчдын зургуудаар дүүрэн сонирхолтой Mobile Wallpaper-уудыг толилуулж байгаадаа таатай байна. Нэг зүйлийг нэмээд хэлхэд уг зургуудын хэмжээ нь 240x320 байгааа ба дотороо нийт 81 ширхэг зургуудыг агуулсан байгаа за ингээд гар утсандаа татаад аваарай залуусаа

Download

Ultimate Garena v1.4 [Garena new hack 100% working]

0 сэтгэгдэл

Хүүхэд залуучуудын хамгийн их тоглох дуртай болоод буй Garena (Гарена)-гийн Exp Hack-ын шинэ хувилбарыг нь та бүхэнд толилуулж байна. Ойрд Garena тоглодог манай тоглогчид маань тоглож Exp авахаасаа гадна Account-аа Room-д оруулж орхиод Exp авах их сонирхолтой болсон байна лээ, энэ нь арга ч үгүй биз ажил хийдэг завгүй хүмүүс Exp Hack хэрэглэж Exp авахаас тоглох зав тэр болгон олддоггүй байх. Харин одоо та бүхэнд хүргэж буй энэ hack-ыг бага зэрэг тайлбарлая. Энэ hack-ыг хэрэглээд account-таа алдана, Bann-дуулна гэсэн асуудал огт байхгүй ба Exp-ийг сайн нэмнэ. Мєн албан ёсны 1-st hack-аас гаргасан hack учраас санаа зовох зүйлгүй ашиглах боломжтой. Дашрамд хэлэхэд ажилладаг ажилладаггүй hack татаж bann-дуулах эсвэл account-аа алдахаас болгоомжлоорой.

Ultimate Garena v1.4
1) Fixed Clan b**s with Previous Ultimate Garena v1.3
2) Unlimited Group Alerts (CLAN)
3) Garena can't detect new crack
4) Fixed - "THE FILE HAS BEEN MODIFIED" Error!
5) Added more Admin Menus (dunno if they work or not )
6) Warcraft 1.24 Ladder Supported

Download

Исинбаева “эргэн ирлээ”

0 сэтгэгдэл

yelena_2353650

Саяхан явагдаж өндөрлөсөн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн том дуулиануудын Елена Исинбаевагийн ”азгүйтэл” байсан билээ. Дэлхийн дээврийг эзэмшигч орос бүсгүй маань энэ тэмцээнд түрүүлэх нь байтугай медаль ч үгүй хоцорч, хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан юм. Тэгвэл Исинаева энэ бүхнийг тохиолдын хэрэг байсан гэдгийг нотолж Швейцарийн Цюрих хотноо явагдсан Алтан лигийн Гран Прид, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 5.06 метрийн дүүгээр ”дүүлжээ”. Исинбаева өнгөрсөн жилийн Бээжингийн олимпод дэлхийн рекордыг 5.05 метрээр тогтоосон бөгөөд ийнхүү өөрийн амжилтаад нэг см-ээр ахиукж алтан лигийн жэк- потын төлөө өрсөлдөх боломжтой болж байна. 27 настай бүсгүй энэ талаараа ”Үнэхээр гайхамшигтай, итгэмээргүй зүйл болж байна. Берлиний дэлхийн аваргын дараа би өөртөө дүн шинжилгээ хийж, маш их зүйлийг бодсон. Би хэтэрхий өндөрт нисэж явжээ. Мэдээж хэрэг намайг эргэж ирэхэд хөгжөөн дэмжигчдийн маань дэмжлэг маш их нэмэр болсон. Та бүхэндээ баярлалаа” хэмээн өгүүлжээ. Энэ жилийн алтан лигийн сүүлийн Гран прид 9 сарын 5-нд Бельгийн Брюссель хотноо явагдах бөгөөд одоогийн байдлаар Алтан лигийн жэк-пот 1 сая долларыг Исинбаева, 5000 болон 1000 метрийн гүйлтэд дэлхийг эзэгнэж байгаа Кенениса Бекеле, 400 метрийн дэлхийн аварга, Санья Ричардс, дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт нар хуваан хүртэх боломжтой байгаа юм.

Аваргуудын лигийн сугалаа боллоо

0 сэтгэгдэл

Хэдхэн минутын өмнө Монакод 2009-2010 оны Аваргуудын лигийн сугалаа болж өндөрлөлөө. Аварга цолыг эзэмшигч Барселона “F” хэсэгт Италийн аварга Интер Милан, Оросын аварга Казаний Рубин болон Украйны шилдэг Динамо Киевтэй орлоо.

743073_mediumsquare

Самуэль Это`О болон Златан Ибрахимович нар хуучин багийнхаа эсрэг тоглох нь.

Өнгөрсөн улирлын шигшээд шалгарсан Манчестер Юнайтед энэ удаа “В” хэсэгт Москвагийн ЦСКА, Туркийн Бешикташ болон Германы Вольфсбургтай тоглох болов. Манчестерийн хэсэгт 2-р сагсны сул багуудын нэг багтсан ч 4-р сагсны хамгийн сайн нь болох Германы аварга Вольфсбург багтав.

Төрөлх Сантьяго Бернабеу цэнгэлдэхдээ болох шигшээ тоглолтонд хүрэх зорилготой байгаа Реал Мадрид өмнөх жилүүдийн тааруу амжилтаасаа болж 2-р сагс руу унасан ч 1-р сагсны арай “сулавтар” баг болох АС Милантай таарав. Харин тэдэнтэй 3-р сагсны сайчуулын нэг Олимпик Марсель нэгджээ. Какагийн Сан Сирод хийх тоглолт сонирхолтой байх биз ээ.

1-р сагсны багуудаас Севилья, Арсенал багууд хамгийн азтай гэж болно. Тэдний толгойлсон 2 хэсэгт бусад хэсгүүдтэй харьцуулахад харьцангуй сул санагдаж байна.

Хэсгийн тоглолтууд 9-р сарын 15-16, 29-30, 10-р сарын 20-21, 11-р сарын 3-4, 24-25 болон 12-р сарын 8-9 гэсэн өдрүүдэд болно. Хэсэгтээ эхний 2 байр эзэлсэн багууд плей-оффт шалгарна. Харин хэсэгтээ 3-р байр эзэлсэн багууд УЕФА-ын Евро лигийн сүүлийн 32- луу шилжинэ. Аваргуудын лигийн шигшээ тоглолт 5-р сарын 22-нд Мадридийн Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд болох ажээ.

“А” Хэсэг
Бавари (Герман)
Ювентус (Итали)
Бордо (Франц)
Маккаби (Хайфа, Израиль)

“В”Хэсэг
Манчестер Юнайтед (Англи)
ЦСКА (ОХУ)
Бешикташ (Турк)
Вольфсбург (Герман)

“С” Хэсэг
Милан (Итали)
Реал (Испани)
Марсель (Франц)
Цюрих (Швейцарь)

“D” Хэсэг
Челси (Англи)
Порту (Португал)
Атлетико (Испани)
АПОЭЛ (Кипр)

“E” Хэсэг
Ливерпуль (Англи)
Лион (Франц)
Фиорентина (Итали)
Дебрецен (Унгар)

“F” Хэсэг
Барселона (Испани)
Интер (Итали)
Динамо (Украин)
Рубин (ОХУ)

G Хэсэг
Севилья (Испани)
Рейнжерс (Шотланд)
Штутгарт (Герман)
Униря (Румын)

“H” Хэсэг
Арсенал (Англи)
Алкмар (Голланд)
Олимпиакос (Грек)
Стандард (Бельги)

УЕФА шилдгүүдээ нэрлэв

0 сэтгэгдэл

Аваргуудын лигийн сугалаанаас гадна өнгөрсөн жилийн шилдгүүдийг мөн шалгарууллаа.

833984_mediumsquare

Шилдэг хаалгачаар Манчестер Юнайтед багийн хаалгач Эдвин ван дер Саар, хамгаалагчаар Челси багийн ахлагч Жон Терри нар тодорсон бол шилдэг хагас хамгаалагч, шилдэг довтлогчоор өнгөрсөн жилийн аварга баг Барселонагийн Чави Ернандес, Лео Месси нар тодорсон юм. Жон Терри шилдэг хамгаалагчаар 3 дахиа тодорч буй нь энэ.

Эцэст нь эдгээр оддоос 2008-2009 оны клубын шилдэг хөлбөмбөгчнөөр Барсагийн Аргентин довтлогч Лео Месси шалгарлаа. Түүнийг энэ шагналыг авна гэдэгт эргэлзэх болон санал зөрөх хүн байсангүй. Танхимд уригдсан зочид Мессид халуун баяр хүргэж байлаа.

22 настай Месси өнгөрсөн жилийн гайхамшигт Барсагийн гол тоглогч байсан бөгөөд багийнхаа төлөө нийт 38 гоол хийсэн байна. Аргентинаас хамгийн сүүлд Фернандо Редендо 2000 онд уг шагналыг хүртэж байжээ.

УЕФА-ын оны шилдэг тоглогч
Он Тоглогч Клуб
2009 Лионель Месси “Барселона”
2008 Криштиану Роналду “Манчестер Юнайтед”
2007 Кака “Милан”
2006 Роналдиньо “Барселона”
2005 Стивен Жеррард “Ливерпуль”
2004 Деку “Порту”
2003 Жанлуижи Буффон “Ювентус”
2002 Зинедин Зидан “Реал”
2001 Штефан Эффенберг “Бавари”
2000 Фернандо Редондо “Реал”
1999 Дэвид Бекхэм “Манчестер Юнайтед”
1998 Роналдо “Интернационале”
Шилдэг хаалгач
он Тоглогч Клуб
2009 Эдвин ван дер Сар “Манчестер Юнайтед”
2008 Петр Чех “Челси”
2007 Петр Чех “Челси”
2006 Йенс Леманн “Арсенал”
2005 Петр Чех “Челси”
2004 Витор Байя “Порту”
2003 Жанлуижи Буффон “Ювентус”
2002 Оливер Кан “Бавари”
2001 Оливер Кан “Бавари”
2000 Оливер Кан “Бавари”
1999 Оливер Кан “Бавари”
1998 Петер Шмейхель “Манчестер Юнайтед”
Шилдэг хамгаалагч
Он Тоглогч Клуб
2009 Жон Терри “Челси”
2008 Жон Терри “Челси”
2007 Паоло Мальдини “Милан”
2006 Карлес Пуйоль “Барселона”
2005 Жон Терри “Челси”
2004 Рикарду Карвалью “Порту”
2003 Роберто Карлос “Реал”
2002 Роберто Карлос “Реал”
2001 Роберто Айяла “Валенсия”
2000 Яп Стам “Манчестер Юнайтед”
1999 Яп Стам “Манчестер Юнайтед”
1998 Фернандо Йерро “Реал”
Шилдэг хагас хамгаалагч
Он Тоглогч Клуб
2009 Хави Эрнандес “Барселона”
2008 Фрэнк Лэмпард “Челси”
2007 Кларенс Зеедорф “Милан”
2006 Деку “Барселона”
2005 Кака “Милан”
2004 Деку “Порту”
2003 Павел Недвед “Ювентус”
2002 Микаэль Баллак “Бавари”
2001 Гаиска Мендьета “Валенси”
2000 Гаиска Мендьета “Валенси”
1999 Дэвид Бекхэм “Манчестер Юнайтед”
1998 Зинедин Зидан “Ювентус”
Шилдэг довтлогч
Он Тоглогч Клуб
2009 Лионель Месси “Барселона”
2008 Криштиану Роналду “Манчестер Юнайтед”
2007 Кака “Милан”
2006 Самюэль Это’о “Барселона”
2005 Роналдиньо “Барселона”
2004 Фернандо Морьентес “Монако”
2003 Рууд ван Нистелрой “Манчестер Юнайтед”
2002 Рауль Гонсалес “Реал”
2001 Рауль Гонсалес “Реал”
2000 Рауль Гонсалес “Реал”
1999 Андрей Шевченко “Динамо” Киев
1998 Роналдо “Интернационале”