Реал хожиж, Барса хожигдлоо

0 сэтгэгдэл


Энэ зун супер оддыг цуглуулах шиг болсон Реал Мадрид өнгөрсөн шөнө Борусси Дортмунд багтай талбайд нь улирлын өмнөх тоглолт хийж, 5:0-ээр бут ниргэв.

Уг тоглолтонд Кака гоол хийснээр Реалын бүрэлдэхүүн дэх анхны гоолын баяраа тэмдэглэсэн байна. Реалын дасгалжуулагч М. Пеллегрини довтолгоонд Роналду, Бензема нарыг гаргасан бөгөөд Раул сэлгээнд суужээ. Реалд бүтэлгүйтсэн өмнөх олон дасгалжуулагч нар Раулыг сэлгээнд суулгаж зүрхэлдэггүй байлаа.

Борусси Д — Реал 0:5

Гоол: Гранеро, 3; Роббен, 49; Игуаин, 73; Кака, 77-пен; Рауль, 90

Борусси Д: Вайденфеллер (Циглер, 46), Кох (Овомойела, 46), Суботич (Хюнемайер, 46), Сантана (Хуммельс, 46), Деде (Шмельцер, 63), Сахин (Бендер, 46), Тинга (Кринге, 46), Блащиковский (Хайнал, 46), Гросскройц (Ёздекин, 63), Рангелов (Зидан, 46), Барриос (Аэдо Вальдес, 46)

Реал: Касильяс, Метцельдер (Гарай, 77), Альбиоль, Пепе, Марсело (Дренте, 77), Диарра, Алонсо, Криштиану Роналду, Кака (Рауль, 77), Гранеро (Роббен, 46), Бензема (Игуаин, 68)

Өнгөрсөн улирлы манлай баг Каталоны Барселона өнгөрсөн шөнө талбайдаа Манчестер Ситиг урин, Хоан Гамперийн цомын төлөө тоглов. Барса жил бүр Европын аль нэг шилдэг багуудыг урьж тоглодог бөгөөд энэ удаа Карлос Тевез, Эммануэль Адебайор зэрэг оддыг эгнээндээ нэгтгэсэн Ситид 0:1-ээр хожигдсон байна. Тоглолтын ганц гоолыг Мартин Петров хийжээ.

Барсад энэ зун нэгдсэн Златан Ибрахимович сэлгээгээр талбайд гарч, дебютээ хийсэн байна. Ирэх ням гаригт Барса Испаний супер цомын төлөөх хариу тоглолтыг Атлетикотой хийх тул Пэп Гвардиола үндсэн бүрэлдэхүүнээ гаргаагүй, залуусаа ихэвчлэн тоглуулжээ. Гэхдээ Месси, Алвес, Пике зэрэг гарааны тоглогчид 2-р үед талбайд гарсан байна.

Барселона – Манчестер Сити – 0:1

Барселона: Пинто, Монтойа (Алвес, 46), Фонтас (Энрике, 65), Пуйоль (Барта, 32), Максвелл (Пике, 65), Бускетс (Кейта, 46), Яя Туре (Тьяго, 46), Гудьонсен (Хонатан, 46), Педро (Месси, 46), Хеффрен (Гай, 56), Боян (Ибрагимович, 46)

Манчестер Сити: Гивен, Онуоха, Коло Туре (Бен Хаим, 46), Данн, Сабалета (Гарридо, 65), Вайсс, Айленд, Бэрри (Этуху, 70), Райт-Филлипс (Триппир, 80), Петров, Тевес (Беллами, 65)

Даваахүүгийн "Дэлхийд гарах гарц бол Англи Хэл" лекц

0 сэтгэгдэл
Англи хэл сурах таны хувьд хэр эрэг хэцүү байна? Олон хүний хувьд энэ нь хэцүү ажил байдаг. Энд тэндхий сургалтын төвүүдэд мөнгө төлөн сураад юу сураагүй байх тохиолдол ч байгаа билээ. Тэгвэл бид танд Монголдоо Англи хэлээр толгой цохидог хэмээн нэрлэдэг "Шарк" төвийн захирал Даваахүүгийн "Дэлхийд гарах гарц бол Англи Хэл" лекцийг МР3 форматаар хүргэж байна.
Та өөрийн МР3 тоглуулагчид хуулаад дуртай газраа, хүссэн үедээ сонсох боломжтой.
Ингээд таны Англи хэл сурах их үйлсэд амжилт хүсье.

Анхаар: Линк дээр дарж орсоны дараа дэлгэцийн баруун дээд буланд байрлах SKIP THIS PAGE-г дараад татах хэсэгрүү орно.

WindowPhone

0 сэтгэгдэл


Нэг ийм шинэ touch screen утас гарсан байна, “шилэн” гэх юмуу да. Гадаа байгаа цаг агаар ямар байгааг илэрхийлэх чадвартай. Харахад бол гоё цэвэрхэн юм, худалдаанд гарвал сонирхох бараануудын л нэг.






Core i7 процессор

0 сэтгэгдэл

INTEL корпораци десктоп компьютерт зориулан өөрийн шинэ ололт болох микроархитектур бүтэц бүхий nehalem төсөлдөө тулгуурлан INTEL CORE брендийн өндөр хүчин чадал бүхий процессор гаргасан билээ. INTEL CORE брендийн багцад INTEL core SOLO процессороос эхлээд INTEL core 2 duo, INTEL core 2 extreme гэх мэт олон процессор багтдаг.
Тэгвэл 2008 оны сүүлээр INTEL core багцдаа цоо шинээр INTEL core i7 болон түүний extreme edition хувилбар бүхий өндөр хүчин чадал бүхий процессорууд багтаасан байна. Өнгөрсөн оны 11сарьн 17 нд албан ёсоор танилцуулсан дээрх процессороо тус корпорацийнхан ирэх жилийн хамгийн шилдэг, эрэлттэй бүтээгдэхүүн болох нь дамжиггүй хэмээн зарлажээ.


Intel core i7 серийн процессорын үзүүлэлтийг сонирховол:
• шинэ LGA1366 socket д тулгуурласан 2.66 - 2.93 GHz clock speed,
• 45нанометр хэмжээс бүхий 4-8 цөмт i7-920, i7-940, i7-965extreme edition хувилбаруудтай.
• 8mb, бүх цөмд хуваалцах L3 cache бүхий "intel smart cache"
• Зөвхөн DDR3 дэмжих 3 суваг бүхий санах ой
• Өмнөх загваруудад байсан FSB буюу front side bus, "quick path" хэмээх шинэ интерфэйс бүхий 4.8GT/s - 6.4GT/s хэмжээс бүхий хурдтай X58 chipset ээр солигдсон. ( GT/s= секундэд хэмжигдэх гига трансферийн хэмжээ. ойролцоогоор 100MHz=200MT/s мегатрансфер)
Гэх мэтчилэн товчхон авч үзэхэд ийм байна.

Энэхүү процессорийн үнийг судлаж үзвэл intel core i7-965 extreme edition процессор newegg дээр 1000$ гэж байна. Өөрөөр хэлбэл та цоо шинэ core i7 CPU бүхий иж бүрэн персонал компьютер босгоно гэвэл дор хаяж 3000$ той байх хэрэгтэй гэсэн үг.

Шинэ технологи ASUS Marine Cool эх хавтан

0 сэтгэгдэл

Асус компани дээд зиндааны хэрэглэгчдэд зориулсан Marine Cool хэмээх эх хавтангийн урьдчилсан концепт загварыг нийтэд толилууллаа. Дэгжин хийцтэй уг концепт загварт хэд хэдэн өвөрмөц шинэлэг санаа ашиглагдсан тул гэймерүүдэд тусгайлан зориулагддаг R.O.G. (Republic of Gamers)-иын алдарт цувралын бүтээгдэхүүнээс технологийн шийдлийн хувьд дахин нэг шат ахисан бүтээл болжээ.

Эх хавтангийн ар тал бүхэлдээ тусгай микросүвтэй керамик бэхэлгээ хавтастай болсноор идэвхтэй халдаг элементүүдээс ялгардаг илүүдэл дулаан хурдан сарних боломжтой болжээ.

Эх хавтангийн "амин чухал цэгүүд"-ийн халалтыг бууруулахын тулд өвөрмөц сайжруулсан хийцтэй дулааны хоолойн (heatpipe) cистем ашиглажээ.

Анхаарал татаж буй нэг зүйл гэвэл дэсктоп хэрэглээний компьютерт хараахан ашиглагддаггүй SO-DIMM загварын санах ойн модуль суулгах зориулалттай слоттой болсон явдал. Ийм санах ой хурдны хувьд гоц байж чадахгүй ч эх хавтан дээр цомхон зай эзлэдэгээрээ давуутай юм. Өргөтгөл слотын хувьд PCI Express x16, PCI Express x1 болон PCI слотууд тус бүр хоёр ширхэг.

Хэрэглэгч та микросүвтэй керамик бэхэлгээг өөр өнгөтэй хоёр тал хэсэг болж хуваагдаж байгааг анзаарсан байх. Тэгвэл энэхүү хавтасны хар саарал өнгөтэй хэсгийн ар талд цахилгаан тэжээлийн гэнэтийн тасалдлаас урьдчилан хамгаалах зориулалттай полимер зай хураагуур бүхий on-board UPS, бидний ярьж заншснаар тог баригч байрлаж байгаа.
Гайхамшиг үүгээр дуусахгүй. Суулгасан санах ой уулаасаа тохирохгүй эсвэл гажигтай бол ямар ч сайн эх хавтан байгаад нэмэргүй биш үү? Тэгвэл Marine Cool загварт иймэрхүү бэрхшээл падгүй. Сервер түвшний стандартын шаардлагад нийцсэн Failover Memory буюу гацаа үүсэх тохиолдолд найдвартай ажиллах чадвартай тусгай санах ой дөрвөн дэлбээт цэцэг хэлбэрт хөргүүр доор байрлаж байгаа.

Дэлгэрэнгүйг дараах линкээс үзнэ үү.

Asus Marine Cool


Asustek Computer энэхүү прототипийг Германы Ханновер хотноо 3 сарын 3-нд нээгдэх СеBIT 2009 олон улсын үзэсгэлэнд тавьж үзүүлэхээр төлөвлөсөн байна аа.


Мэдээллийн технологийн ээлжит үзэсгэлэн худалдаа - СеBIT 2009 энэ оны 3 сарын 3-наас 8-ний хооронд Германы Ханновер хотноо явагджээ.

CeBIT -ийн талаар дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү.

About CeBIT

Yahoo messenger-ийн 2 цонх нээх тохирго

0 сэтгэгдэл

За юуны түрүүнд start цэсрүү ороод Run-ийг дарна. Ингэхэд Зураг1 цонх гарч ирэх бөгөөд түүн дээр regedit гэж бичин OK товчлуурыг дарна уу.

Зураг 1

Үүний дүнд зураг2 том цонх гарч ирэх болно. Дараах гарч ирсэн цонхонд зургийн дагуу орон тохиргоогоо хийнэ.

  • HKEY_CURRENT_USER -- Software -- Yahoo -- Pager -- Test гэсэн дараалаар цонхуудыг нээнэ. Эцсийн дүнд нээгдсэн цонхонд Default гэсэн нэг өгөгдөл байх бөгөөд үүн дээр зураг2 дээр харагдаж буй plural гэсэн өгөгдөл үүсгэнэ.

Зураг 2

Үүний тулд mouse 2 товчыг даран New -- Binary Value сонгоно уу. Ингэхэд Зураг 3 өгөгдөл үүснэ.

Зураг 3

Нэрийг нь plural гэж өөрчлөөд, mouse-аараа 2 товшин ороход зураг 4 цонх гарч ирэх бөгөөд уг цонхон дээр доорхи зурагт үзүүлснээр 20 гэж бичин тохируулж өгөн OK товчлуураг дарна.

Зураг 4

За ингээд үндсэн тохиргоо дууслаа одоо мессенжерээсээ гараад дахин ачаалал хийхэд л болоо. Анхааралаа хандуулсанд баярлалалаа хэрэгтэй хүмүүс нь тохируулаад мессенжерийн 2 хаягаа зэрэг ашиглаад байждээ.

Компьютер авах гэж байгаа бол анхаарлаа хандуулаарай

0 сэтгэгдэл

Зураг-1. Хамгийн шилдэг, өндөр бүтээмжтэй CPU-нүүд
Зураг-2. Хамгийн өндөр бүтээмжтэй график картнууд
Энд байгаа үнэ нь Европийн холбоо болон АНУ-д худалдаалагдах үнэ шүү.
Мэдээллийн эх сурвалж www.futuremark.com -оос копидов.

Aspire Predator

0 сэтгэгдэл

Acer Aspire-G7700 (Acer Predator)









Хамгийн түрүүнд нүдэнд тусах зүйл бол гайхалтай өвөрмөц сүрлэг загвартай. Дээр нь 50000:1 контраст бүхий 24" инчийн өргөн дэлгэц...

Шварцнеггер ахын тоглосон Predator киноны араатаны амыг санагдуулам Bluray уншигч болон DVD бичигч, бүх төрлийн карт уншигч (sd card, memory steak. etc)

Хард дискээ авах, шинэ хард нэмэж тавих зэрэг бол маш амархан болсон. нүүрэн талаасаа авч болдогоор хийгдсэн учраас хуучны процессороо (case) задлаж утас шөрмөсийг нь салгах зэрэг новширсон ажил мартагдсандаа

Хосоор нь суурилуулсан GeForce 9800GTX нь хамгийн өндөр түвшиний график зураглалыг харуулна.

За ингээд дэлгэрэнгүй үзүүлэлт:

CPU: Intel core 2 extreme QX9650 (3.0/12mb/1333mnz)
Mainboard: nVIDIA nFoce 780i SLi chipset
liquid cooling
HDD: 640gb Serial ATA HD
Memory: 4gb 1066mhz. (dual-channel support on four DIMMs)
Graphic: Nvidia GeForce 9800GTX x2 (512mb x2) (SLI)
Optic: Two 5.25" drive bays. BD + Super multi burner. BD/HD DVD reader+SuperMulti burner
Power supply: 1000 W
TV tuner
WiFi 802.11b/g
Multi-in-one card reader
Creative SoundBlaster X-Fi Platinum
VHP
Logitech G11 gaming keyboard
Logitech G5 gaming mouse
Remote control
Monitor: Acer G24 LCD monitor (50000:1 Contrast Ratio)

Жич: энэхүү компьютер танд таалагдаж байгаа бол монгол дахь Асеr-ийн албан ёсны борлуулагч БСБ сервис компаний дэлгүүрүүдээс авах боломжтой. Тэгээд ч угсарсан юм авч байсанаас брэнд юм гэдэг цаанаа л өөр шүү дээ найз нараа