Techsmith Snagit Pro 9.1.2

0 сэтгэгдэл


Дэлгэц дээрээс бичлэг хийдэг мэргэжлийн програм SnagIt 9 бол үнэхээр их сайжирчээ. Үндсэндээ дэлгэц дээрээс бичлэг хийх бүхий л хэрэгцээ шаардлагыг хангасан гэхэд болно. Ийм програмыг элдэв төрлийн хичээл хийж байгаа болон бусад шаардлагын улмаас хэрэглэхэд тохиромжтой байдаг. Танд заавал байх ёстой програмуудын нэг дээ.

Дэлгэц дээрээс видео бичлэг хийнэ гэдэг
үнэндээ амаргүй ажил. Гэвч энэ програмтай байхад бүх зүйл хялбар болно. Хэрэглээд сурчихвал үүнгүйгээр хэрхэн болж байсан юм бол доо гэж бодмоор шүү.


Тэр тусмаа интернэтээр хоорондоо хамтарч ажиллахад дэлгэцээ шууд бичээд л бичлэгээ тавьчихна.
Шинэ хувилбар дээр нилээд олон боломжууд нэмэгдэхийн сацуу интерфэйс их
өөрчлөгдсөн байна. XP-тэй төстэй харагддаг байсан бол энэ удаад Vista шиг харагддаг болжээ. Ингэснээр илүү орчин үеийн гэсэн хандлага гарч байгаа юм.
.


ТАТАХ

Kasparov Chessmate

0 сэтгэгдэл

Дэлхийн аварга Каспаровын түвшний хүнтэй шатар тоглохыг хүсэж байна уу? Энэ бол шатрын Simulation тоглоом юм. Та эхлэн суралцагч, эсвэл олон улсын жинхэнэ мастер бай хамаагүй энэ тоглоом танд тохирох болно. Тоглох хүнгүй бол компьютертай тоглож өөрийн ур чадвараа ахиулж, цагийг үр дүнтэй өнгөрөөж болох юм.


ТАТАХ

Хэрэгтэй зүйлээ яаж олох вэ?

0 сэтгэгдэл

Интернэтийн энэ их өргөн зайд таны хэрэгцээ шаардлагад тохируулсан олон янзын программ хангамж түүлүүд өдрөөс өдөрт шинэчлэгдэн хэрэглэгчдийнхээ гар дээр очиж байна. Харин аливаад үнэ төлөх дургүй Монголчуудын хувьд аль болохоор үнэгүй олчих санаатай энд тэндэхийн сайтуудыг хэсдэг. Тэгвэл та бүхэндээ энэ удаагийн зөвлөмжөөрөө интернэтээс хэрхэн программ хангамж, кино, дуу, видео клип зэргийг хайж олж авах талаар өөрийн туршлагаас хуваалцахаар шийдлээ.

Жишээ нь танд өчигдөрхөн нээлтэй хийсэн нэгэн кино хэрэг боллоо гэж саная.

1. Torrent - Энэ нэрийг ихэнх хүмүүс сонссон байх. Torrent гэдэг нь p2p сүлжээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчид өөрийн файлыг бусадтай шууд хуваалцах боломжыг олгодог юм. Torrent нь таны файлыг интенэт ертөнцөд share хийж байна гэж ойлгож болно. Та
www.bittorrent.com эсвэл www.utorrent.com зэрэг сайтуудруу орж torrent файл үүсгэх torrent татах программыг татаж аваарай. Уг программ таны компьютерт суусан бол www.mininova.org www.bittorrent.am зэрэг сайтууд руу орж хэрэгцээт киноныхоо нэрээр хайлт хийгээрэй. Үр дүн мэдээж гарч л таараа. Та гарч ирэх үр дүнгүүдээс seeds буюу илгээгчдийн тоо их байгаа torrent файлыг сонгоно уу. Мөн та Limeware зэрэг p2p программууд ашиглаж болно. Нэг осолтой тал нь дээрх программаар вирус их дамждаг гэдгийг анхаараарай. Torrent-н хувьд татсан файл чинь л вирусгүй бол дажгүй.

2. Хайлтын систем - Мэдээж хамгийн түрүүнд хийх сонголт бол дэлхийд алдартай маш олон сая сайтуудыг өөртөө индексжүүлж хадгалсан хайлтын системүүдийг ашиглах. Таны хамгийн их хэрэглэдэг Google бол миний хувьд хамгийн сайн нь санагдсан. Та одоо гүүгл дээрээ шууд л киноныхоо нэрийг бичээд эхэлж байна уу. Үгүй шүү. Энэ нь танд хэрэгцээт үр дүнг гаргаж өгөхөөсөө илүү тухайн кинотой холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй гарч ирнэ л гэсэн үг. Харин та ( киноны нэр + варез) энэ байдлаар хайлт хийвэл уг киног оруулсан орсын варез сайтууд гараад ирэх болно. Яагаад заавал орсууд гэж үү? Яагаад гэвэл оросын пиратууд дэлхийд хамгийн алдартай. Өчигдөр нээлтээ хийсэн кино өнөөдөр л пиратуудын гарт ороод ирнэ гэсэн үг. Хайлтын системийг программ хангамж хэрэгтэй болсон үед (программын нэр + cracked) гэсэн хайлт хийвэл хүсэж байсан үр дүн гараад ирнэ. Google хайлтын системийг share.gogo.mn –д яаж ашиглах вэ? Яагаад заавал
share.gogo.mn-г сонговоо гэвэл хүмүүс Монгол хостноос татвал хурдан байдаг гээд байдаг юм.
Танд болдын crazy fashion гэдэг дуу хэрэг боллоо гэж бодоё. Тэгвэл та google дээр (crazy fasion site:share.gogo.mn) гэсэн хайлт хийвэл та энэ дуутай боллоо л гэсэн үг. Та дээрх аргыг
share.citi.mn, share.aiax.mn зэрэг сайтууд дээр мөн ашиглаж болно шүү дээ. Мэдээж зарим хайсан зүйл чинь гарч ирэхгүй ч байж болно шүү дээ.

3. Share server-үүдийн хайлтын систем ашиглах - Дэлхийд хамгийн их хэрэглэгддэг share сайтуудаас дурдвал Rapidshare.com, Rapidshare.de, Megaupload, Easyshare.com, 4shared.com, Mediafire.com. Дээрх томоохон файл хостинг системүүдээс хайлт хийх боломжтой хэд хэдэн сайтуудыг доор жагсаая.


4. Варез сайтууд - За энэ арга бол варез сайтууд дээр гарсан мэдээлэлүүдийг өөртөө сан болгон үүсгэдэг сайтууд юм. Яг л bittorrent.am шиг. Өөрийн ангилал үүсгэсэн ийм төрлийн сайтуудад өдөрт л олон арван мэдээлэл нэмэгддэг шүү. Өөрийн ордог сайтуудаас оруулъя,
http://www.phazeddl.com, http://www.ddlspot.com, http://www.ov3r.net/
Миний дээрх аргууд дээр өөрийн хэрэгцээт зүйл олох өөр арга байвал comment дээр бичээрэй. Дээрх аргууд нь download тал дээр илүү үр дүнтэй ажиллах юм.

БОРООНЫ ӨМНӨ & БОРООНЫ ДАРАА

0 сэтгэгдэл


























БОРООНЫ ӨМНӨ

Өчигдөр зүрхэн дээр ГУНИГ шивэрсэн, би одоо мартчихаад инээж явна
Өглөөхөн гудманд ДУРЛАЛ тааралдсан, би одоо мартчихаад ганцаардаж явна
Өнгөрсөн амьдралд ҮНЭН байгаагүй, би одоо мартчихаад итгэж явна
Өнөөдөр гадаа БОРОО-той гэсэн шүхэрээ мартуузай

БОРООНЫ ДАРАА

Насны залууд ЧИ ирээгүй, би мартаагүйдээ гуниж явна
Намайг зовоосон ДУРСАМЖ байсан , би мартаагүйдээ шүлэглэж явна
Навчгүй модод СҮҮДЭР минь болсон, би мартаагүйдээ дурсаж явна
Намрын БОРОО хүйтэн байдгийг би мэдээгүй ээ

Nokia ба Microsoft компаниуд хамтран ажиллахаар боллоо

0 сэтгэгдэл

Nokia & Microsoft


Саяхан яриа төдий байсан дэлхийд алдартай Microsoft болон Nokia корпорациуд хоорондоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Шинэ үйлчилгээний зорилтот зах зээлийн ихэнх хувийг нь байгууллагын хэрэглэгчид эзлэх бөгөөд цаашдаа барааныхаа дизайн, хөгжүүлэлт болон маркетингдаа хамтран ажиллахаар болсон байна. Мөн уг үйлчилгээнд одоогийн байдлаар E серийн гар утаснуудыг ашиглаж байгаа хэрэглэгчид шууд хамрагдах боломжтой юм байна.
Уг хамтын ажиллагаанд Nokia компанийхан өөрсдийн Smartphone төрлийн гар утаснуудаа илүү сайжруулах бол Microsoft компанийхан тухайн гар утаснуудад зориулсан нэмэлт программуудыг (application ) хөгжүүлэх байдлаар хамтран ажиллах юм байна.
Одоогоос яг 1 жилийн дараа Nokia компанийхан Microsoft Office Communicator Mobile утаснуудаа маш олон төрлийн шинэ application-тойгоор гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Ингэхлээр одоо Холбоотнуудаас бидэнд хүлээх давуу талууд юу байгааг тоймлож харцгаая.
- Microsoft корпорацийн хамгийн гол үйлчилгээ болох Microsoft Word, Power Point , Excel болон One note програмуудыг гар утсан дээрээ view(үзэх), edit(янзлах), create(үүсгэх) зэрэг маш олон боломжтой болно.
- Microsoft компанийн дотоод сүлжээг ашиглан хямд зардлаар хоорондоо мэдээлэл солилцох, интернэтэд орох зэрэг боломжтой болох юм.
- Байгууллагын хэрэглэгчидэд зориулан хурал уулзалтаа гар утсаараа хийх, хоорондоо өндөр хурдаар мэдээлэл солилцох зэрэг олон боломжтой болох юм байна.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар уг нэгдэл нь Apple корпорацийн алдарт I phone болон түүний application-той өрсөлдөх хэмжээний гар утсуудыг гаргана гэдэгт найдаж байна.

Гар утсаа ашиглан интернэтэд холбогдох зөвлөмж

0 сэтгэгдэл





Монголын гар утас, харилцаа холбооны зах зээлд 3.5G гэсэн нэр томьёо гарч ирээд удаагүй байгаа билээ. Гар утасны 3 дагч үеийн сайжруулсан хувилбар болох 3.5G үйлчилгээний давуу тал нь юу юм бэ.

  • Хөдөлгөөнт байдлаар ашиглах боломжтой хамгийн өндөр хурд
  • Интернэтийг хамгийн хялбар аргаар ашиглах боломж
  • Хэрэглээнд тохирсон багцын сонголтууд

3.5G үйлчилгээг гар утсаа ашиглан хэрхэн холбогдох талаар NOKIA утсан дээр зөвлөмж өгий.

1. Юуны өмнө мэдээж таны утас 3.5G дэмждэг байх хэрэгтэй

Таны утсанд доорхи тохиргооны сүлжээнд нь Dual mode/UMTS гэсэн байвал 3.5G дэмждэг гэсэн үг.

2. Дараа нь таны компьютерт NOKIA PC SUITE програм суусан байх шаардлагатай.

http://europe.nokia.com/get-support-and-software/download-software/nokia-pc-suite/download хаягаас үнэгүй татаж авах боломжтой.

3. Ингээд гар утасны USB холбогчоор гар утас компьютер хоёроо холбоод NOKIA PC SUITE программыг ажиллуулна. Гарч ирэх цонхноос Connect to internet гэсэн товчин дээр дарахад л өндөр хурдаар интернэтэд холбогдох юм.

Fring - гар утасны мессенжер

0 сэтгэгдэл


Fring
Энэ нь iPhone, Symbian 8, Symbian 9, Windows Mobile, UIQ, J2ME болон Linux(N810) зэрэг үйлдлийн системүүдэд тохирох ҮНЭГҮЙ гар утасны мессенжер юм. Skype, MSN, Google Talk, ICQ, SIP, Twitter, Yahoo болон AIM зэрэг мессенжерүүдэд холбогдох боломжтой ба хүсвэл бүгдэд нь зэрэг холбогдож болно. Мөн нэмж хэлэхэд Last.fm-ээр дуу сонсож, Facebook-ийн сүүлийн өөрчлөлтүүдийг харах болон Google Mail-ийн мэйл ирсэн гэсэн мэдээг авах зэрэг боломжууд байгаа.

Та www.fring.com/download холбоосоор ороод, утасны брэнд болон маркаа сонгоод и-мэйл хаягаа оруулаад Submit дарснаар татаж авах болно. Татаж авсаныхаа дараа утас руугаа хуулаад Install хийгээд л боллоо. Ашиглахад энгийн аятайхан санагдсан. Нэмж хэлэхэд Google Talk-ийг нь ашиглаад интернеттэй PC-дээр сууж байгаа хүн рүү үнэгүй дуудлага хийж болж байна лээ.

LG, Nokia, Sumsung, Sony Ericsson, Apple, HP, HTC, Motorola, Acer, Airis, Amoi, AnexTEK, Asus, AT Mobile, AT&T, Audiovox, Bell, BenQ, Chingular, CN3, CV30, Dell, Toshiba, Sharp, Orange, Lenovo, O2 зэрэг 70 орчим брэндийн хэдэн зуугаад маркийн утсанд суух боломжтой.

GScreen Spacebook - Хос дэлгэцтэй нөүтбүүк

0 сэтгэгдэл



GScreen Spacebook - Хос дэлгэцтэй нөүтбүүк удахгүй худалдаанд
Вэб програмист Шинэ бүтээгдэхүүн 2009-09-14

Өнөөдрийн та бүхэнд танилцуулах зүйл бол GScreen корпорациас энэ ондоо багтан гаргах гэж буй хос дэлгэц бүхий зөөврийн компютер юм. Энэхүү компьютераа Spacebook хэмээн нэрлэсэн ба 2 төрлийн үзүүлэлттэйгээр худалдаанд гаргах гэж байна.

Main:

* OS: Windows 7,Vista or XP (optional)
* Processor: Intel Dual Core2 Processor
o Intel® Core™ 2 Duo Processor T9600 (2.80 GHz, 6 MB L2 cache, 1066 MHz FSB)
o Intel® Core™ 2 Duo Processor P8700 (2.53 GHz, 3 MB L2 cache, 1066 MHz FSB)
* Chipset: Mobile Intel® PM45 Express Chipset ICH9M-Enhanced
* Graphics: NVIDIA® GeForce® 9800M GT with 512MB VRAM
* Memory: DDR2 800 MHz SDRAM, 2 x SODIMM socket for expansion up to 4GB SDRAM
* Hard drive: 250G-500 . Support SATA II HDD.1 x 2.5” (9.5mm) HDD, 7200rpm.
* Optical drive: DVD dual (DVD + / -rw) , super multi (DVD + / -rw + DVD- RAM).
* Display: 13 inch or 14 inch (нэг дэлгэцийнх нь хэмжээ)
* Speaker: Build-in speakers,1.5W.

Communication:

* intel pro / wireless (802. 11b / g / n) network connection.
* 6-in-1 media card reader: SD / MMC / MS / MS Pro/MiniSD/RS-MMC Memory Card
* Bluetooth: Bluetooth 2.1+EDR

I/O:

* 1 x DC-in jack
* 1 x HeadPhone out(with S/PDIF)
* 1 x Mic-in
* 1 x RJ45 LAN (w/ metal shielding)
* 1 x RJ11 Modem connector
* 3 x USB 2.0 ports
* 1 x MMC/SD/MS/MS Pro memory card slot
* 1 x HDMI
* Battery: 9Cell, li-ion.

Packing accessories:

* Support CD (driver, utility, manual), ac adapter, power cord, battery pack.

Энэхүү компьютерийг 6-аас 8-н долоо хоногтоо багтаж худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ба үнэ нь ойролцоогоор 3000$ байх юм байна. Ямар ч байсан худалдаанд гарсан даруйдаа хамгийн түрүүнд Amazon.com–оор зарагдана гэсэн байна.

VLC Media Player 1.0.2

0 сэтгэгдэл


Хэрвээ та ямар нэгэн дуу клип видео файл үзэж чадахгүй байвал энэхүү програм таньд хэрэг болох болноо. Энэ програм нь бүх төрлийн медиа тоглуулдаг хөрвүүлэх шаардлагагүй бас монгол хэлээр болохоор хэрэглэхэд амар байх. Үнэхээр гоё тоглуулагч шүү Татаж аваарай залуусаа
Татах

AoA DVD Ripper 5.1.

0 сэтгэгдэл




Кино болон DVD форматтай видео файл сонирхогч залуустаа танд хэрэгтэй нэгэн програм санал болгож байна. Хэрэв та TRANSFORMANS 2 киног DVD -ээр олж авлаа гэж бодход дээрхи програмыг шууд /суулгахгүйгээр/ ажилуулаад хөрвүүлэх форматаа, дууны формат, мөн subtitle аа англи дээр сонгож тохируулаад л эхлэх товч дээр дархад хангалттай.

Татах

Хайртай хүмүүсээ хүндэтгэж амьдарцгаая

0 сэтгэгдэл


Хөгширч, ядарсан нэгэн өвгөн өөрийн хүү болон бэр, дөрвөн настай ач хүүгийн хамт амьдардаг байлаа. Өвгөний нас өндөр болж, гар хөл нь салгалж, нүд нь муу харж, бөгтийж явдаг болсон байв...

Эдний гэр бүлийнхэн оройн хоолоо идэхдээ бүгдээрээ ширээ тойрон суудаг заншилтай. Гэвч өвгөний гар нь салгалж, хараа нь муудсан учир хоол цайгаа асгаж цутгаж, халбагаа унагаж, ширээн дээр байгаа аяга тавгийг санамсаргүй түлхэж, ойр орчмоо бохирдуулж орхино. Үүнд нь хүү, бэр хоёр нь ихээхэн бухимддаг байв.

Нэг удаа хүү нь уурлаж “Ийм бохир байдлаас залхаж гүйцлээ!” гээд, эхнэртэйгээ ярилцаад өвгөнийг ганцааранг нь өрөөний мухарт нэгэн жижиг ширээний ард суулгаж, хоолыг нь модон тагшинд хийж өгөх болов... Гэрийнхэн ширээний ард баяр хөөртэйгөөр хооллодог байхад хөөрхий өвгөн ганцаараа, өрөөний мухарт чимээгүйхэн сууна. Бэр нь хааяахан нэг өвгөний сууж байгаа зүгт нүдний булангаар харахад өвгөний хацрыг даган нулимс урсдаг байлаа.

Энэ явдлаас хойш гэрийнхний өвгөнтэй ярьдаг ганц үг нь, аяга халбагаа унагахад нь хашхирч загнадаг хараалын үг болон хувирсан юм. Энэ байдлыг тэдний дөрвөн настай хүү нь чимээгүйхэн харан сууна. Нэгэн орой гэрийн эзэн бяцхан хүүгээ шалан дээр, нэгэн модны үндэстэй зууралдан, их л завгүй байхыг анзаарлаа.

Тэгээд хүүгээсээ эелдэгхэнээр “Миний хүү юу хийж байгаа юм бэ?” гэхэд “Би ээж та хоёрт зориулан модон тагш хийж байна. Та хоёр хөгшрөхөөрөө эндээс хоолоо иднэ” гэж хүү гэнэн томоогүй зангаар хариулаад инээмсэглэн гарч одов. Эхнэр, нөхөр хоёр юу хэлэхээ мэдэхгүй зогссон чигтээ гацаж орхилоо. Тэдний нүдэнд нулимс цийлэгнэж байв. Хоорондоо юу ч яриагүй хэрнээ, юу хийхээ сайн ухаарлаа.

Тэр оройдоо гэрийн эзэн хөгшин болсон аавыгаа гаран дээрээ өргөн, өөрсдийн сууж хооллодог гэр бүлийнхээ ширээний ард суулгав. Үүнээс хойш өвгөн дахин гэр бүлийнхэнтэйгээ нэг ширээний ард хооллож, хоол цайгаа асгаж цутгаж байсан ч хүүхдүүд нь уурлаж, бухимдахаа больсон юм.

Хүүхдийн нүд үнэхээр гярхай. Тэд бүх зүйлийг олж харна, бүх зүйлийг сонсоно, бүх зүйлийг дууриана. Хэрэв бид гэр орондоо найрсаг, дулаахан уур амьсгал бүрдүүлж чадвал хүүхдүүд маань ч гэсэн хожим хойно гэр бүлдээ сайхан уур амьсгал бүрдүүлэх болно. Ухаантай эцэг эхчүүд үүнийг өдөр бүр бодон тунгааж, хүүхдүүдийнхээ амьдралын суурийг нь тавьж байдаг. Бүгдээрээ бусдад сайхан үлгэр дууриалал үзүүлж, зөв жишээ болж амьдарьяа. Өдөр бүр, мөч бүр өөрийгөө хүндэтгэж, бас хайртай хүмүүсээ хүндэтгэж амьдарцгаая.