Линуксыг дэлгэрүүлцгээе

Линукс болон Юниксийг хэрэглэж эхэлсэн маань 2002 он байлаа. Эргээд бодоход цөөн хүнийг Линукс хэрэглэгч болоход нь бага ч болов нөлөөлсөн юм болов уу. Анх ажлынхаа компьютер дээр зөвхөн линукс суулгачихаад нэг л солгой санагдаад байж билээ. Гадаад үйлчлүүлэгч рүүгээ линукс дээр хийсэн баримтаа MSOffice формат руу хөрвүүлж явуулаад байсан чинь нэг өдөр, -Чиний хийсэн баримтыг энд онгойлгохоор япон оффис гацаад байна гэж чих дэлсээд, бөөн асуудал болж билээ. Одоо бол юм хөгжөөд тиймэрхүү асуудал бараг үгүй болжээ. 2 жилийн дараа нэг л мэдэхэд компанид маань линукс хэрэглэдэггүй хүн бараг байхгүй болж, виндовсгүй ажлын компьютерүүд ч нилээн олшров. Компаний дэргэдэх мэргэжлийн сургууль бүх компьютер дээрээ линукстайгаар хичээлээ эхлэлээ, оюутнууд маань юникс дээр А, Б -гээ үзсэн юм. Энэ бүгдэд бага ч болов нөлөөлсөн гэж бодохоор таатай.

Энэ намар Японд магистрантурт сурахаар ирлээ. Энд бас линуксын үр тарьж амжсаан. 2 Монгол оюутанд суулгаж өгөөд байтал 1 Вьетнам оюутан бас линукс суулгачихсан юм асууж байна.

Линукс үйлдлийн систем маань хурдтай хөгжиж байнаа. Хамгийн их драйверийг багтаасан kernel бол Linux. Түүнийг амилуулж байгаа GNU төвт үй олон програм хангамжууд сайжруулагдсаар, хөгжсөөр...

Хэрэв Линукс хэрэглэдэг бол ойр тойрныхоо хүмүүст дэлгэрүүлж, сурахад нь туслаж дэмжээрэй.




No comments:

Post a Comment