Microsoft Courier - Хос дэлгэцтэй ном шиг дивайс




Дэлхийн зах зээлд тун удахгvй нэвтрэх гэж буй Microsoft-ын цоо шинэ тєхєєрємжийг танд танилцуулж байна. Энэ нь mobile технологийн талаархи бидний хэвшмэл ойлголтыг тэр чигт нь єєрчлєх гайхалтай шинэлэг бvтээл болжээ. Microsoft Courier нь “ном” байдлаар бvтээгдсэн хоёр дэлгэцтэй Courier компютер юм. Энэхvv тєхєєрємж нь vндсэн цэсрvvгээ буцахад ашиглагдах ганцхан товчлуур болон тус бvр нь 7 дюйм (2,54*7= 17,78 см) хэмжээтэй, multitouch vйлдлийг дэмждэг мэдрэгчтэй хоёр дэлгэцнээс бvрдэнэ. Хуруугаараа эсвэл зориулалтын vзгээр vйлдлийг нь хянах боломжтой уг дивайс нь бас камертай ажээ.





Хамгийн гол нь Microsoft Courier нь уян хатан тєдийгvй видео танилцуулгаас нь харахад эх бичвэр болон график зураг дээр ажиллахад нин тохиромжтой аж. Єєрєєр хэлбэл vvгээр эх бичвэр болон график зургийг редакторлон, зохион байгуулж болох юм байна. Мєн уг тєхєєрємжийг электрон тэмдэглэл болгон ашиглаж болох бєгєєд тєрєл бvрийн зургийг хvссэнээр янзлах боломжтой. Тvvнчлэн Microsoft Courier мэдээж интернеттэй холбогддог.



Microsoft Courier-ийн мэдрэгчтэй дэлгэцний тусламжтайгаараа та шууд гараараа дээр нь зурж, юм бичиж болох юм байна. Тvvнчлэн энэ нь нvдэнд vзэгдэх ямар ч хамаагvй зураг, текстийг яаж ч засаж янзлан, зєєж, томруулан, жижигрvvлэх боломжийг олгодог ажээ. Ямартай ч, зуу сонсохоор нэг vз гэдэгчлэн, та бvхэн уг тєхєєрємжийн видео танилцуулгыг хvлээн авна уу.


Уг тєхєєрємжийн техникийн дэлгэрэнvй тодорхойлолт болон зах зээлд гарах он сар нь тодорхойгvй байгаа боловч, ямартай ч туршилтын загварууд нь аль хэдийн гарчихсан байгаа гэнэ.