Aleo-Flash-Intro-Banner-Maker-3

0 сэтгэгдэл


Software сэдвийнхээ энэ удаагийн мэдээллээр та бvхэнд Aleo Flash Intro and Banner Maker буюу Flash баннер сурталчилгаа болон интро зэргийг хийдэг авсаархан программыг хvргэж байна. Одоо цагт интернэт хэрэглэгчдийн бараг дийлэнх хэсэг нь блог болон бусад тєрлийн хувийн цахим хуудастай болоод байгаа учраас тэрхvv цахим хуудсандаа баннер сурталчилгааг єєрийнхєє хvссэн байдлаар хийж тавихыг хvсвэл энэ программ танд тун их хэрэг болно. Ямар нэг мэргэжлийн мэдлэг шаардахгvй, элдэв тєрлийн нэмэлт ойлголтууд шаардахгvй ашиглахад маш хялбархан ба хэн ч гэсэн суулгаад хэрэглэх боломжтой. Та сурталчилгаандаа хvссэн єнгє загвар, хэлбэр хэмжээ, сонирхолтой хєдєлгєєнт эффектvvдийг энэхvv программын боломжит сонголтуудаас сонгож оруулж ашиглах ба одоо та Adobe Flash (хуучин нэр Macromedia Flash), Photoshop зэрэг том том программуудыг заавал мэддэг байх албагvйгээр хvссэн баннераа хийж чадах боллоо.
Download