Àнхны сэтгэгдэл


Эргэн тойрны хүмүүст анхны сэтгэгдлээ бид өөрснөө л төрүүлдэг. Эхний 30 секундэнд л анхны сэтгэгдэл яаж төрүүлнэ тэр сэтгэгдлийг өөрчлөе гэвэл хчинээн ч жилийг ардаа орхиж болно. Танд 2 дах удаагаа анхны сэтгэгдэл төрүүлэх боломж олдохгүй. Хүндрэлтэй тал нь юу вэ гэхээр та ямар сэтгэгдэл төрүүлснээр энэ 30 секундын цаана таны амьдрал ч явж байж болно.

Магадгүй та "би хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх нь хамаагүй" гэж байж ч болно. Хувцсаар тань угтаж ухаанаар тань үднэ гэдэг үгний цаана юу байна вэ? Гутал нь шороотой, индүүдээгүй хувцастай, үс нь тослогдсон, хумсан доор нь хиртэй тийм хүмүүстэй та таарж л байсан байх. Бид санаатай болон санаандгүй л эргэн тойрны хүмүүсээс ямар нэг сэтгэгдэлтэй үлддэг. Та бизнес хийдэг хүн бол гэрээ контракт хийхдээ жинстэй цамцтай ирвэл нөгөө талаа хүндлээгүй болон тэр хүмүүстээ итгэл төрүүлэх бил үү? Эсвэл та ажилд орох ярилцлаганд очихдоо би ямар ажилдаа явж байгаа биш гээд юу ч хамаагүй өмсөөд очих уу? Хүссэн хүсээгүй л хувцас хүний зорилго, боловсрол мэдлэг, мэдрэмж зөндөө юмыг харуулдаг.


Та хүнийг өмссөн хувцасаар нь эсвэл эдэлж хэрэглэдэг эд юмсаар нь хүнийг дүгнэж болно гэж үү гэх байх л даа. Тиймээ хувцас бол таныг илэрхийлэх зүйл биш , гэхдээ орчин тойрон бусдыг хүндэлж буй илэрхийлэл юм. Анхны сэтгэгдэл төрүүлэгч бол яах аргагүй хувцас. Нээх сайхан хувцасласан хүний цаана ямар ч хүн нуугдаж байж магадгүй л дээ. Зүгээр сайн муу ямар ч хүн бай анхны сэтгэгдэлд хувцас яаж нөлөөлдгийн тухай л хэдэн үг бичих гэсэн юм. Залуу хүмүүс анхны болзоо нь болж байна гэж бодое л доо. Гэтэл залуу нь ч юм уу бүсгүй нь танд таалагдахааргүй хувцаслсан байвал яаж хүлээж авах вэ. Яг тэр мөчид хүний сэтгэгдэл яаж нөлөөлнө тэр нь дараа дараа нь саад тодгор үүсгэдэг. Хувцасаар нь угтаж ухаанаар нь үднээ гэдэг чинь зүгээр нэг хэлсэн үг биш л болов уу. Сайн муу ямар хүнийг нь хүнтэй ярилцаж, уулзаж учирч байж танигддаг хэдий ч тэр үе шатанд ороход тань таны хувцаслалт таны бие авж яваа байдал нөлөөлнө.

Эрэгтэй хүн бол эхлээд гадаад төрхийг л анзаарна үнэлнэ, дараа нь харин хүсвэл дотоод ертөнц рүү нь өнгийнө. Эмэгтэй хүн ч мөн адил хувцас бие авж яваа байдлыг юун түрүүнд харна.

Анх хүн харцаараа л дурлана дараа нь сэтгэлээрээ хайрлана .

Хүн цаанаасаа л физиологоосоо л дараах фильтрээр явдаг 1) хараагаар 2) сонсголоор 3) мэдрэмжээр 4) үнэрээр 5) амтаар

Тиймээс анхны сэтгэгдэл чухалаа чухал

Ажилд ороход тань, бизнест амжилт олоход тань, шинэ найз нөхөдтэй болоход тань, болзоо нь амжилттай болоход тань анхны сэтгэгдэл чухалаа чухал, анхны сэтгэгдэл төрүүлэхэд тань хувцаслалт чухалааа чухал ккккк

No comments:

Post a Comment