Nokia ба Microsoft компаниуд хамтран ажиллахаар боллоо

0 сэтгэгдэл

Nokia & Microsoft


Саяхан яриа төдий байсан дэлхийд алдартай Microsoft болон Nokia корпорациуд хоорондоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Шинэ үйлчилгээний зорилтот зах зээлийн ихэнх хувийг нь байгууллагын хэрэглэгчид эзлэх бөгөөд цаашдаа барааныхаа дизайн, хөгжүүлэлт болон маркетингдаа хамтран ажиллахаар болсон байна. Мөн уг үйлчилгээнд одоогийн байдлаар E серийн гар утаснуудыг ашиглаж байгаа хэрэглэгчид шууд хамрагдах боломжтой юм байна.
Уг хамтын ажиллагаанд Nokia компанийхан өөрсдийн Smartphone төрлийн гар утаснуудаа илүү сайжруулах бол Microsoft компанийхан тухайн гар утаснуудад зориулсан нэмэлт программуудыг (application ) хөгжүүлэх байдлаар хамтран ажиллах юм байна.
Одоогоос яг 1 жилийн дараа Nokia компанийхан Microsoft Office Communicator Mobile утаснуудаа маш олон төрлийн шинэ application-тойгоор гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Ингэхлээр одоо Холбоотнуудаас бидэнд хүлээх давуу талууд юу байгааг тоймлож харцгаая.
- Microsoft корпорацийн хамгийн гол үйлчилгээ болох Microsoft Word, Power Point , Excel болон One note програмуудыг гар утсан дээрээ view(үзэх), edit(янзлах), create(үүсгэх) зэрэг маш олон боломжтой болно.
- Microsoft компанийн дотоод сүлжээг ашиглан хямд зардлаар хоорондоо мэдээлэл солилцох, интернэтэд орох зэрэг боломжтой болох юм.
- Байгууллагын хэрэглэгчидэд зориулан хурал уулзалтаа гар утсаараа хийх, хоорондоо өндөр хурдаар мэдээлэл солилцох зэрэг олон боломжтой болох юм байна.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар уг нэгдэл нь Apple корпорацийн алдарт I phone болон түүний application-той өрсөлдөх хэмжээний гар утсуудыг гаргана гэдэгт найдаж байна.

Гар утсаа ашиглан интернэтэд холбогдох зөвлөмж

0 сэтгэгдэл





Монголын гар утас, харилцаа холбооны зах зээлд 3.5G гэсэн нэр томьёо гарч ирээд удаагүй байгаа билээ. Гар утасны 3 дагч үеийн сайжруулсан хувилбар болох 3.5G үйлчилгээний давуу тал нь юу юм бэ.

  • Хөдөлгөөнт байдлаар ашиглах боломжтой хамгийн өндөр хурд
  • Интернэтийг хамгийн хялбар аргаар ашиглах боломж
  • Хэрэглээнд тохирсон багцын сонголтууд

3.5G үйлчилгээг гар утсаа ашиглан хэрхэн холбогдох талаар NOKIA утсан дээр зөвлөмж өгий.

1. Юуны өмнө мэдээж таны утас 3.5G дэмждэг байх хэрэгтэй

Таны утсанд доорхи тохиргооны сүлжээнд нь Dual mode/UMTS гэсэн байвал 3.5G дэмждэг гэсэн үг.

2. Дараа нь таны компьютерт NOKIA PC SUITE програм суусан байх шаардлагатай.

http://europe.nokia.com/get-support-and-software/download-software/nokia-pc-suite/download хаягаас үнэгүй татаж авах боломжтой.

3. Ингээд гар утасны USB холбогчоор гар утас компьютер хоёроо холбоод NOKIA PC SUITE программыг ажиллуулна. Гарч ирэх цонхноос Connect to internet гэсэн товчин дээр дарахад л өндөр хурдаар интернэтэд холбогдох юм.

Fring - гар утасны мессенжер

0 сэтгэгдэл


Fring
Энэ нь iPhone, Symbian 8, Symbian 9, Windows Mobile, UIQ, J2ME болон Linux(N810) зэрэг үйлдлийн системүүдэд тохирох ҮНЭГҮЙ гар утасны мессенжер юм. Skype, MSN, Google Talk, ICQ, SIP, Twitter, Yahoo болон AIM зэрэг мессенжерүүдэд холбогдох боломжтой ба хүсвэл бүгдэд нь зэрэг холбогдож болно. Мөн нэмж хэлэхэд Last.fm-ээр дуу сонсож, Facebook-ийн сүүлийн өөрчлөлтүүдийг харах болон Google Mail-ийн мэйл ирсэн гэсэн мэдээг авах зэрэг боломжууд байгаа.

Та www.fring.com/download холбоосоор ороод, утасны брэнд болон маркаа сонгоод и-мэйл хаягаа оруулаад Submit дарснаар татаж авах болно. Татаж авсаныхаа дараа утас руугаа хуулаад Install хийгээд л боллоо. Ашиглахад энгийн аятайхан санагдсан. Нэмж хэлэхэд Google Talk-ийг нь ашиглаад интернеттэй PC-дээр сууж байгаа хүн рүү үнэгүй дуудлага хийж болж байна лээ.

LG, Nokia, Sumsung, Sony Ericsson, Apple, HP, HTC, Motorola, Acer, Airis, Amoi, AnexTEK, Asus, AT Mobile, AT&T, Audiovox, Bell, BenQ, Chingular, CN3, CV30, Dell, Toshiba, Sharp, Orange, Lenovo, O2 зэрэг 70 орчим брэндийн хэдэн зуугаад маркийн утсанд суух боломжтой.

GScreen Spacebook - Хос дэлгэцтэй нөүтбүүк

0 сэтгэгдэл



GScreen Spacebook - Хос дэлгэцтэй нөүтбүүк удахгүй худалдаанд
Вэб програмист Шинэ бүтээгдэхүүн 2009-09-14

Өнөөдрийн та бүхэнд танилцуулах зүйл бол GScreen корпорациас энэ ондоо багтан гаргах гэж буй хос дэлгэц бүхий зөөврийн компютер юм. Энэхүү компьютераа Spacebook хэмээн нэрлэсэн ба 2 төрлийн үзүүлэлттэйгээр худалдаанд гаргах гэж байна.

Main:

* OS: Windows 7,Vista or XP (optional)
* Processor: Intel Dual Core2 Processor
o Intel® Core™ 2 Duo Processor T9600 (2.80 GHz, 6 MB L2 cache, 1066 MHz FSB)
o Intel® Core™ 2 Duo Processor P8700 (2.53 GHz, 3 MB L2 cache, 1066 MHz FSB)
* Chipset: Mobile Intel® PM45 Express Chipset ICH9M-Enhanced
* Graphics: NVIDIA® GeForce® 9800M GT with 512MB VRAM
* Memory: DDR2 800 MHz SDRAM, 2 x SODIMM socket for expansion up to 4GB SDRAM
* Hard drive: 250G-500 . Support SATA II HDD.1 x 2.5” (9.5mm) HDD, 7200rpm.
* Optical drive: DVD dual (DVD + / -rw) , super multi (DVD + / -rw + DVD- RAM).
* Display: 13 inch or 14 inch (нэг дэлгэцийнх нь хэмжээ)
* Speaker: Build-in speakers,1.5W.

Communication:

* intel pro / wireless (802. 11b / g / n) network connection.
* 6-in-1 media card reader: SD / MMC / MS / MS Pro/MiniSD/RS-MMC Memory Card
* Bluetooth: Bluetooth 2.1+EDR

I/O:

* 1 x DC-in jack
* 1 x HeadPhone out(with S/PDIF)
* 1 x Mic-in
* 1 x RJ45 LAN (w/ metal shielding)
* 1 x RJ11 Modem connector
* 3 x USB 2.0 ports
* 1 x MMC/SD/MS/MS Pro memory card slot
* 1 x HDMI
* Battery: 9Cell, li-ion.

Packing accessories:

* Support CD (driver, utility, manual), ac adapter, power cord, battery pack.

Энэхүү компьютерийг 6-аас 8-н долоо хоногтоо багтаж худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ба үнэ нь ойролцоогоор 3000$ байх юм байна. Ямар ч байсан худалдаанд гарсан даруйдаа хамгийн түрүүнд Amazon.com–оор зарагдана гэсэн байна.

VLC Media Player 1.0.2

0 сэтгэгдэл


Хэрвээ та ямар нэгэн дуу клип видео файл үзэж чадахгүй байвал энэхүү програм таньд хэрэг болох болноо. Энэ програм нь бүх төрлийн медиа тоглуулдаг хөрвүүлэх шаардлагагүй бас монгол хэлээр болохоор хэрэглэхэд амар байх. Үнэхээр гоё тоглуулагч шүү Татаж аваарай залуусаа
Татах

AoA DVD Ripper 5.1.

0 сэтгэгдэл




Кино болон DVD форматтай видео файл сонирхогч залуустаа танд хэрэгтэй нэгэн програм санал болгож байна. Хэрэв та TRANSFORMANS 2 киног DVD -ээр олж авлаа гэж бодход дээрхи програмыг шууд /суулгахгүйгээр/ ажилуулаад хөрвүүлэх форматаа, дууны формат, мөн subtitle аа англи дээр сонгож тохируулаад л эхлэх товч дээр дархад хангалттай.

Татах