Премьер лиг өнөөдөр эхэлнэ

Премьер лиг өнөөдөр эхэлнэ
Английн премьер лигийн 18 дахь улирлын тоглолт өнөөдөр зургаан тоглолтоор эхлэх гэж байна.

Премьер лигийн салхийг "Челси" болон "Халл"-ын тоглолт хагална. Энэ улиралд манай хойд хөрш ОХУ-ын гурван легионер тоглох бөгөөд "Челси"-д ирсэн Юрий Жирков өвдөгний гэмтлийн улмаас эхний тоглолтод талбайд гарч чадахгүй болжээ.

Ливерпульд "Эвертон" Андрей Аршавины "Арсенал"-тай хүч үзнэ. Харин маргааш Роман Павлюченко тоглож буй "Тоттенхэм" өөрийн талбай дээр "Ливерпуль"-ийг хүлээн авна. Өнгөрсөн жилийн премьер лигийн аварга Манчестөр Юнайтед" "Олд Траффорд"-даа дээд лигт эргэн ирсэн "Бирмингем"-тэй тулахаар болжээ.

No comments:

Post a Comment