Англи хэлний электрон хичээл

0 сэтгэгдэл










Англи хэл гэж нэг асуудал ихэнх хүмүүст тулгардаг болжээ.Тийм ч учраас энэ асуудлыг тань шийдхэд тодорхой хэмжээгэр тус болох тун гайхалтай хичээлийг санал болгож байна.

Эх дэлхийд маань юу болоод байнаа!!! (Заавал унш)

1 сэтгэгдэл
Байгаль эх дэлхийгээ хамгаалах талаар бидэнд байнга анхааруулдаг гэвч хэнч үүнд анхаарал хандуулдаггүй. Шуудхан хэлэхэд тун удахгүй энэ ертөнц дээр амьдрал үгүй болно гэж бодож байна. Яагаад гэвэл бидний хүрээлэн буй орчин эргэж нөхөгдөхгүйгээр устаж үгүй болж байна. Бид эх дэлхийгээ аврахад ямар нэгэн зүйл бид хийж чадах уу? Ухамсартай хүн болгон энэ талаар үзээд нэгийг бодно бизээ!!! Энэхүү мэдээллийг өөрийн тарааж болох бүх хүмүүстээ дамжуулаарай.
Ирээдүйдээ там бүү бэлдэ...Тэдэнд амьдрал бэлэглэ
Цаг агаарын өөрчлөлтөөс болж дэлхий дахинд жилдээ 210 мянган хүн нас бардаг байна. Энэ тоо 2030 он гэхэд 500 мянгад хүрнэ гэсэн тооцоо байдаг ажээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 325 сая гаруй хүн цаг уурын өөрчлөлтийн хор уршгийг биеэрээ амсч байна. Түүнчлэн дулаарал нь дэлхийн эдийн засагт 125 тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа бөгөөд энэ тоо 2030 он гэхэд 330 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Энэ цаг уурын дулаарал нь хүний эрүүл мэнд, оршин буй зүйлсээс гадна байгалийн нөөц баялаг асар ихээр өөрчлөгдөн устаж үгүй болох аюул тулгарахад ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм.
Дэлхийн байгаль цаг уурын хувьсал, өөрчлөлт, байгальтай зүй бус харилцаж буй хүний зохисгүй үйл ажиллагаанаас болж байгалийн гамшигт үзэгдлүүд эрчимтэй явагдаж байна. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 1.56 градусаар нэмэгдэж, ган, зуд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртсон бөгөөд 1960 онтой харьцуулахад тал, хээр говийн бүс нутгаар шороон шуургатай өдрийн тоо 3-4 дахин нэмэгджээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд манай улсад цөлжилт эрчимжиж байгаа нь гол, горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарц муудах, хөрс элэгдэл, эвдрэлд орох, үржил шимээ алдах, элсний нүүдэл ихсэх, зэргээр илэрч байна. Байгалийн хүчин зүйлсээс гадна хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлүүд нь дэлхий нийтэд бодит хор нөлөөл учруулж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тиймээс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах энгийн алхмуудыг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоцгооё.
1.Усаа хэмнэ:
Дэлхий дээрх бүх усны зууны гурван хувь нь цэвэр ус байдаг. Гэтэл дундаж айлын усны хэрэглээний 25 орчим хувь нь шүршүүрт ороход зарцуулагддаг. Дөрвөн гишүүнтэй гэр бүл өдөр бүр 5 минут усанд ордог гэж тооцвол долоо хоногт 2500 гаруй литр ус хэрэглэдэг байна. Түүнчлэн бид цэвэр усныхаа ихэнхийг жорлонгийн ус татахад ашигладаг. Тэгвэл бид хэрхэн мөнгө болон усаа хэмнэж болох вэ? Энэ тун амархан. Хэмнэлттэй шүршүүрийн толгой минутанд 5.5-7.5 л ус шахдаг бол стандарт шүршүүрийн толгойг хэмнэлттэйгээр солисноор 4 гишүүнтэй айлын хүн бүр өдөрт 5 минут усанд орлоо гэхэд жилд 75.500 л ус хэмнэх юм. Харин жорлонгийн усны хувьд НЕТ (High Efficiency Toilets) нь усны хүчинд нөлөөлөлгүйгээр 00-ыг цэвэрлэх явцад зарцуулах усыг 60 орчим хувиар багасгадаг.
2.Хэрэглээгээ багасга:
Ганц аяга цай бэлтгэхийн тулд 1 л ус буцалгадаг бол, үзсэн үзээгүй телевиз, радио, хүнгүй өрөөний гэрлүүд байнга асаалттай байдаг бол, зарим нэг зүйлсийг огт хэрэглэлгүйгээр хаядаг бол дээрх үйлдлүүдээ хянаснаар хог хаягдал, бохирдолт, агаарт цацагдах карбоны хэмжээг багасгаж улмаар дэлхийн бохирдлыг бага ч гэсэн багасгах боломжтой юм.
3. Живхний оронд даавуу хэрэглэ:
Жил бүр хүүхдийн живх хийхийн тулд 150.000 гаруй тонн цаас, 12.000 тонн хуванцар хэрэглэдэг байна. Тиймээс та хүүхдэдээ живхний оронд даавуу хэрэглэснээр байгаль орчноо бохирдуулах нэг ч гэсэн алхамаас татгалзаж байна гэсэн үг.
4.Дахин боловсруул:
Хог түүдэг хэмээн бидний ад үздэг хүмүүсийн ачаар хаягдал хөнгөн цагаан, шил, хуванцар болон цаасны 1/3-ыг дахиж ашигладаг байна. Хаягдал хөнгөн цагаан савыг дахиж хэрэглэснээр нэг сав шинээр хийхэд зарцуулах энергийн 5%-ийг хэрэглэдэг. 1 тонн хаягдал цаасыг дахин хэрэглэснээр 60 хүртэлх хувийн цахилгаан хэмнэх бөгөөд 17 мод, 26.500л ус, 27 кг агаарын бохирдол үүсэхээс хамгаалдаг байна.
5.Дахиж хэрэглэ:
Таны хэрэглэсэн зүйлс хэдэн cap, өдөр, цаг бүр минутын дотор хог хаягдал болдог. Тиймээс дахин хэрэглэх боломжтой даавуун тор, шилэн саванд савлагдан зарагддаг бүтээгдэхүүнийг авч хэрэглэн дахиж хэрэглэснээр хог хаягдал, бохирдол агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах юм.
6.Халаагчнаас хол бай:
Халаагч нь дэлхийн дулааралтад багагүй нөлөөтэй. Учир нь их хэмжээний энергиэр бага хэмжээний дулаан ялгаруулдаг. Цагт ойролцоогоор 1 кг карбон агаарт цацдаг. Түүнчлэн сэнстэй халаагуурууд ч гэсэн тэднээс дутахгүй. Тэрхэн хэсэгтээ дулаан ялгаруулдаг онцлогтой тул өрөөг халаахад хангалтгүй байдаг аж.
7.Аяга таваг угаагчаа дүүргэ:
Өрхийн усны зарцуулалтын 15 хувь нь аяга таваг угаах машинд зарцуулагддаг. Энэ усыг халаахад зуу зуун кг карбон агаарт цацагддаг бөгөөд дундаж аяга таваг угаагч машин нэг угаалтанд 40 л ус зарцуулдаг байна. Хэрвээ та аяга таваг угаагчаа зөвхөн дүүргэсэн үед нь ажиллуулсанаар өдөрт 40-80 л ус хэмнэж, түүнтэй холбоотой тос, газ хэмнэнэ. Мөн аяга тавгаа угаагч машины хатаах программаар биш тавиур дээр тавьж хатаах, шинэ угаалгын машин авахдаа А эсвэл түүнээс дээш (А+, А++) байхад нь анхаараарай.
8.Нарны энергийг ашигла:
Нэг өрхийн цахилгааны мөнгөний 15 хувь, агаарт цацагдах карбоны ихэнх хувь нь ус халаахад зарцуулсан энергийг гаргаж авах явцад үүсдэг. Цахилгаан халаагуураар 13 л ус халаах тутамд 1 кг орчим карбон агаарт цацагдаж байдаг бөгөөд нарны энергийг ашиглан ус халаах систем худалдаж авбал та гэрийнхээ халуун усны хэрэгцээний 90 хувийг хангахуйц усыг нарны энерги ашиглан үнэгүй халаах боломжтой болно. Мөн жил бүр цахилгаан халаагуураар ус халаахад агаарт цацагдах 2.5 втон карбон цaцaxaac хамгаална.
9.Нарны энергийг ус халаахаас гадна цахилгаан үйлдвэрлэхэд ашигла:
Ойрын хугацаанд нарны энергээс цахилгаан үйлдвэрлэдэг хавтангууд 2 жилд зардлаа нөхөж чадахуйц хүчин чадалтай, хямд болох аж. Үүний хажуугаар цахилгаан хэрэглээгүй киловат цаг тутамд 750 гр карбон агаарт цацагдахаас сэргийлэх ажээ.
10.Шинэлэг санааг ашиглаж сурцгаая:
Бидний хэрэглэдэг ердийн гэрлийн шил гэрлээс илүүтэйгээр дулаан (95%) ялгаруулдаг байна. 20 ватын гэрлийн шилээр 100 ватын ердийн гэрлийн чийдэнгийн гаргадаг гэрлийг гаргадаг бөгөөд 8-9 дахин урт насладаг байна. 1 CFL / Compact fluorescent lamp – эрчим хүч хэмнэдэг гэрэл, бидний мэддэг өдрийн гэрэл / - г дунджаар 5 жил хэрэглэнэ гэж тооцвол энгийн чийдэнгийн 1/4 хүртэлх энергээр 100% гэрэлтэж, 635 кг карбон агаарт цацагдахаас сэргийлэх юм. Саяхан Турк улсын ерөнхий сайд бүх төрийн өмчийн байгууллагуудын чийдэнг CFL болгож солих шийдвэр гаргасан байна.