Хэрэгтэй зүйлээ яаж олох вэ?

Интернэтийн энэ их өргөн зайд таны хэрэгцээ шаардлагад тохируулсан олон янзын программ хангамж түүлүүд өдрөөс өдөрт шинэчлэгдэн хэрэглэгчдийнхээ гар дээр очиж байна. Харин аливаад үнэ төлөх дургүй Монголчуудын хувьд аль болохоор үнэгүй олчих санаатай энд тэндэхийн сайтуудыг хэсдэг. Тэгвэл та бүхэндээ энэ удаагийн зөвлөмжөөрөө интернэтээс хэрхэн программ хангамж, кино, дуу, видео клип зэргийг хайж олж авах талаар өөрийн туршлагаас хуваалцахаар шийдлээ.

Жишээ нь танд өчигдөрхөн нээлтэй хийсэн нэгэн кино хэрэг боллоо гэж саная.

1. Torrent - Энэ нэрийг ихэнх хүмүүс сонссон байх. Torrent гэдэг нь p2p сүлжээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчид өөрийн файлыг бусадтай шууд хуваалцах боломжыг олгодог юм. Torrent нь таны файлыг интенэт ертөнцөд share хийж байна гэж ойлгож болно. Та
www.bittorrent.com эсвэл www.utorrent.com зэрэг сайтуудруу орж torrent файл үүсгэх torrent татах программыг татаж аваарай. Уг программ таны компьютерт суусан бол www.mininova.org www.bittorrent.am зэрэг сайтууд руу орж хэрэгцээт киноныхоо нэрээр хайлт хийгээрэй. Үр дүн мэдээж гарч л таараа. Та гарч ирэх үр дүнгүүдээс seeds буюу илгээгчдийн тоо их байгаа torrent файлыг сонгоно уу. Мөн та Limeware зэрэг p2p программууд ашиглаж болно. Нэг осолтой тал нь дээрх программаар вирус их дамждаг гэдгийг анхаараарай. Torrent-н хувьд татсан файл чинь л вирусгүй бол дажгүй.

2. Хайлтын систем - Мэдээж хамгийн түрүүнд хийх сонголт бол дэлхийд алдартай маш олон сая сайтуудыг өөртөө индексжүүлж хадгалсан хайлтын системүүдийг ашиглах. Таны хамгийн их хэрэглэдэг Google бол миний хувьд хамгийн сайн нь санагдсан. Та одоо гүүгл дээрээ шууд л киноныхоо нэрийг бичээд эхэлж байна уу. Үгүй шүү. Энэ нь танд хэрэгцээт үр дүнг гаргаж өгөхөөсөө илүү тухайн кинотой холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй гарч ирнэ л гэсэн үг. Харин та ( киноны нэр + варез) энэ байдлаар хайлт хийвэл уг киног оруулсан орсын варез сайтууд гараад ирэх болно. Яагаад заавал орсууд гэж үү? Яагаад гэвэл оросын пиратууд дэлхийд хамгийн алдартай. Өчигдөр нээлтээ хийсэн кино өнөөдөр л пиратуудын гарт ороод ирнэ гэсэн үг. Хайлтын системийг программ хангамж хэрэгтэй болсон үед (программын нэр + cracked) гэсэн хайлт хийвэл хүсэж байсан үр дүн гараад ирнэ. Google хайлтын системийг share.gogo.mn –д яаж ашиглах вэ? Яагаад заавал
share.gogo.mn-г сонговоо гэвэл хүмүүс Монгол хостноос татвал хурдан байдаг гээд байдаг юм.
Танд болдын crazy fashion гэдэг дуу хэрэг боллоо гэж бодоё. Тэгвэл та google дээр (crazy fasion site:share.gogo.mn) гэсэн хайлт хийвэл та энэ дуутай боллоо л гэсэн үг. Та дээрх аргыг
share.citi.mn, share.aiax.mn зэрэг сайтууд дээр мөн ашиглаж болно шүү дээ. Мэдээж зарим хайсан зүйл чинь гарч ирэхгүй ч байж болно шүү дээ.

3. Share server-үүдийн хайлтын систем ашиглах - Дэлхийд хамгийн их хэрэглэгддэг share сайтуудаас дурдвал Rapidshare.com, Rapidshare.de, Megaupload, Easyshare.com, 4shared.com, Mediafire.com. Дээрх томоохон файл хостинг системүүдээс хайлт хийх боломжтой хэд хэдэн сайтуудыг доор жагсаая.


4. Варез сайтууд - За энэ арга бол варез сайтууд дээр гарсан мэдээлэлүүдийг өөртөө сан болгон үүсгэдэг сайтууд юм. Яг л bittorrent.am шиг. Өөрийн ангилал үүсгэсэн ийм төрлийн сайтуудад өдөрт л олон арван мэдээлэл нэмэгддэг шүү. Өөрийн ордог сайтуудаас оруулъя,
http://www.phazeddl.com, http://www.ddlspot.com, http://www.ov3r.net/
Миний дээрх аргууд дээр өөрийн хэрэгцээт зүйл олох өөр арга байвал comment дээр бичээрэй. Дээрх аргууд нь download тал дээр илүү үр дүнтэй ажиллах юм.

No comments:

Post a Comment