Fring - гар утасны мессенжер


Fring
Энэ нь iPhone, Symbian 8, Symbian 9, Windows Mobile, UIQ, J2ME болон Linux(N810) зэрэг үйлдлийн системүүдэд тохирох ҮНЭГҮЙ гар утасны мессенжер юм. Skype, MSN, Google Talk, ICQ, SIP, Twitter, Yahoo болон AIM зэрэг мессенжерүүдэд холбогдох боломжтой ба хүсвэл бүгдэд нь зэрэг холбогдож болно. Мөн нэмж хэлэхэд Last.fm-ээр дуу сонсож, Facebook-ийн сүүлийн өөрчлөлтүүдийг харах болон Google Mail-ийн мэйл ирсэн гэсэн мэдээг авах зэрэг боломжууд байгаа.

Та www.fring.com/download холбоосоор ороод, утасны брэнд болон маркаа сонгоод и-мэйл хаягаа оруулаад Submit дарснаар татаж авах болно. Татаж авсаныхаа дараа утас руугаа хуулаад Install хийгээд л боллоо. Ашиглахад энгийн аятайхан санагдсан. Нэмж хэлэхэд Google Talk-ийг нь ашиглаад интернеттэй PC-дээр сууж байгаа хүн рүү үнэгүй дуудлага хийж болж байна лээ.

LG, Nokia, Sumsung, Sony Ericsson, Apple, HP, HTC, Motorola, Acer, Airis, Amoi, AnexTEK, Asus, AT Mobile, AT&T, Audiovox, Bell, BenQ, Chingular, CN3, CV30, Dell, Toshiba, Sharp, Orange, Lenovo, O2 зэрэг 70 орчим брэндийн хэдэн зуугаад маркийн утсанд суух боломжтой.

No comments:

Post a Comment