Nokia ба Microsoft компаниуд хамтран ажиллахаар боллоо

Nokia & Microsoft


Саяхан яриа төдий байсан дэлхийд алдартай Microsoft болон Nokia корпорациуд хоорондоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Шинэ үйлчилгээний зорилтот зах зээлийн ихэнх хувийг нь байгууллагын хэрэглэгчид эзлэх бөгөөд цаашдаа барааныхаа дизайн, хөгжүүлэлт болон маркетингдаа хамтран ажиллахаар болсон байна. Мөн уг үйлчилгээнд одоогийн байдлаар E серийн гар утаснуудыг ашиглаж байгаа хэрэглэгчид шууд хамрагдах боломжтой юм байна.
Уг хамтын ажиллагаанд Nokia компанийхан өөрсдийн Smartphone төрлийн гар утаснуудаа илүү сайжруулах бол Microsoft компанийхан тухайн гар утаснуудад зориулсан нэмэлт программуудыг (application ) хөгжүүлэх байдлаар хамтран ажиллах юм байна.
Одоогоос яг 1 жилийн дараа Nokia компанийхан Microsoft Office Communicator Mobile утаснуудаа маш олон төрлийн шинэ application-тойгоор гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Ингэхлээр одоо Холбоотнуудаас бидэнд хүлээх давуу талууд юу байгааг тоймлож харцгаая.
- Microsoft корпорацийн хамгийн гол үйлчилгээ болох Microsoft Word, Power Point , Excel болон One note програмуудыг гар утсан дээрээ view(үзэх), edit(янзлах), create(үүсгэх) зэрэг маш олон боломжтой болно.
- Microsoft компанийн дотоод сүлжээг ашиглан хямд зардлаар хоорондоо мэдээлэл солилцох, интернэтэд орох зэрэг боломжтой болох юм.
- Байгууллагын хэрэглэгчидэд зориулан хурал уулзалтаа гар утсаараа хийх, хоорондоо өндөр хурдаар мэдээлэл солилцох зэрэг олон боломжтой болох юм байна.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар уг нэгдэл нь Apple корпорацийн алдарт I phone болон түүний application-той өрсөлдөх хэмжээний гар утсуудыг гаргана гэдэгт найдаж байна.

No comments:

Post a Comment