Аваргуудын лигийн сугалаа боллоо

Хэдхэн минутын өмнө Монакод 2009-2010 оны Аваргуудын лигийн сугалаа болж өндөрлөлөө. Аварга цолыг эзэмшигч Барселона “F” хэсэгт Италийн аварга Интер Милан, Оросын аварга Казаний Рубин болон Украйны шилдэг Динамо Киевтэй орлоо.

743073_mediumsquare

Самуэль Это`О болон Златан Ибрахимович нар хуучин багийнхаа эсрэг тоглох нь.

Өнгөрсөн улирлын шигшээд шалгарсан Манчестер Юнайтед энэ удаа “В” хэсэгт Москвагийн ЦСКА, Туркийн Бешикташ болон Германы Вольфсбургтай тоглох болов. Манчестерийн хэсэгт 2-р сагсны сул багуудын нэг багтсан ч 4-р сагсны хамгийн сайн нь болох Германы аварга Вольфсбург багтав.

Төрөлх Сантьяго Бернабеу цэнгэлдэхдээ болох шигшээ тоглолтонд хүрэх зорилготой байгаа Реал Мадрид өмнөх жилүүдийн тааруу амжилтаасаа болж 2-р сагс руу унасан ч 1-р сагсны арай “сулавтар” баг болох АС Милантай таарав. Харин тэдэнтэй 3-р сагсны сайчуулын нэг Олимпик Марсель нэгджээ. Какагийн Сан Сирод хийх тоглолт сонирхолтой байх биз ээ.

1-р сагсны багуудаас Севилья, Арсенал багууд хамгийн азтай гэж болно. Тэдний толгойлсон 2 хэсэгт бусад хэсгүүдтэй харьцуулахад харьцангуй сул санагдаж байна.

Хэсгийн тоглолтууд 9-р сарын 15-16, 29-30, 10-р сарын 20-21, 11-р сарын 3-4, 24-25 болон 12-р сарын 8-9 гэсэн өдрүүдэд болно. Хэсэгтээ эхний 2 байр эзэлсэн багууд плей-оффт шалгарна. Харин хэсэгтээ 3-р байр эзэлсэн багууд УЕФА-ын Евро лигийн сүүлийн 32- луу шилжинэ. Аваргуудын лигийн шигшээ тоглолт 5-р сарын 22-нд Мадридийн Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд болох ажээ.

“А” Хэсэг
Бавари (Герман)
Ювентус (Итали)
Бордо (Франц)
Маккаби (Хайфа, Израиль)

“В”Хэсэг
Манчестер Юнайтед (Англи)
ЦСКА (ОХУ)
Бешикташ (Турк)
Вольфсбург (Герман)

“С” Хэсэг
Милан (Итали)
Реал (Испани)
Марсель (Франц)
Цюрих (Швейцарь)

“D” Хэсэг
Челси (Англи)
Порту (Португал)
Атлетико (Испани)
АПОЭЛ (Кипр)

“E” Хэсэг
Ливерпуль (Англи)
Лион (Франц)
Фиорентина (Итали)
Дебрецен (Унгар)

“F” Хэсэг
Барселона (Испани)
Интер (Итали)
Динамо (Украин)
Рубин (ОХУ)

G Хэсэг
Севилья (Испани)
Рейнжерс (Шотланд)
Штутгарт (Герман)
Униря (Румын)

“H” Хэсэг
Арсенал (Англи)
Алкмар (Голланд)
Олимпиакос (Грек)
Стандард (Бельги)

No comments:

Post a Comment