Исинбаева “эргэн ирлээ”

yelena_2353650

Саяхан явагдаж өндөрлөсөн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн том дуулиануудын Елена Исинбаевагийн ”азгүйтэл” байсан билээ. Дэлхийн дээврийг эзэмшигч орос бүсгүй маань энэ тэмцээнд түрүүлэх нь байтугай медаль ч үгүй хоцорч, хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан юм. Тэгвэл Исинаева энэ бүхнийг тохиолдын хэрэг байсан гэдгийг нотолж Швейцарийн Цюрих хотноо явагдсан Алтан лигийн Гран Прид, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 5.06 метрийн дүүгээр ”дүүлжээ”. Исинбаева өнгөрсөн жилийн Бээжингийн олимпод дэлхийн рекордыг 5.05 метрээр тогтоосон бөгөөд ийнхүү өөрийн амжилтаад нэг см-ээр ахиукж алтан лигийн жэк- потын төлөө өрсөлдөх боломжтой болж байна. 27 настай бүсгүй энэ талаараа ”Үнэхээр гайхамшигтай, итгэмээргүй зүйл болж байна. Берлиний дэлхийн аваргын дараа би өөртөө дүн шинжилгээ хийж, маш их зүйлийг бодсон. Би хэтэрхий өндөрт нисэж явжээ. Мэдээж хэрэг намайг эргэж ирэхэд хөгжөөн дэмжигчдийн маань дэмжлэг маш их нэмэр болсон. Та бүхэндээ баярлалаа” хэмээн өгүүлжээ. Энэ жилийн алтан лигийн сүүлийн Гран прид 9 сарын 5-нд Бельгийн Брюссель хотноо явагдах бөгөөд одоогийн байдлаар Алтан лигийн жэк-пот 1 сая долларыг Исинбаева, 5000 болон 1000 метрийн гүйлтэд дэлхийг эзэгнэж байгаа Кенениса Бекеле, 400 метрийн дэлхийн аварга, Санья Ричардс, дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт нар хуваан хүртэх боломжтой байгаа юм.

No comments:

Post a Comment