Шинэ технологи ASUS Marine Cool эх хавтан


Асус компани дээд зиндааны хэрэглэгчдэд зориулсан Marine Cool хэмээх эх хавтангийн урьдчилсан концепт загварыг нийтэд толилууллаа. Дэгжин хийцтэй уг концепт загварт хэд хэдэн өвөрмөц шинэлэг санаа ашиглагдсан тул гэймерүүдэд тусгайлан зориулагддаг R.O.G. (Republic of Gamers)-иын алдарт цувралын бүтээгдэхүүнээс технологийн шийдлийн хувьд дахин нэг шат ахисан бүтээл болжээ.

Эх хавтангийн ар тал бүхэлдээ тусгай микросүвтэй керамик бэхэлгээ хавтастай болсноор идэвхтэй халдаг элементүүдээс ялгардаг илүүдэл дулаан хурдан сарних боломжтой болжээ.

Эх хавтангийн "амин чухал цэгүүд"-ийн халалтыг бууруулахын тулд өвөрмөц сайжруулсан хийцтэй дулааны хоолойн (heatpipe) cистем ашиглажээ.

Анхаарал татаж буй нэг зүйл гэвэл дэсктоп хэрэглээний компьютерт хараахан ашиглагддаггүй SO-DIMM загварын санах ойн модуль суулгах зориулалттай слоттой болсон явдал. Ийм санах ой хурдны хувьд гоц байж чадахгүй ч эх хавтан дээр цомхон зай эзлэдэгээрээ давуутай юм. Өргөтгөл слотын хувьд PCI Express x16, PCI Express x1 болон PCI слотууд тус бүр хоёр ширхэг.

Хэрэглэгч та микросүвтэй керамик бэхэлгээг өөр өнгөтэй хоёр тал хэсэг болж хуваагдаж байгааг анзаарсан байх. Тэгвэл энэхүү хавтасны хар саарал өнгөтэй хэсгийн ар талд цахилгаан тэжээлийн гэнэтийн тасалдлаас урьдчилан хамгаалах зориулалттай полимер зай хураагуур бүхий on-board UPS, бидний ярьж заншснаар тог баригч байрлаж байгаа.
Гайхамшиг үүгээр дуусахгүй. Суулгасан санах ой уулаасаа тохирохгүй эсвэл гажигтай бол ямар ч сайн эх хавтан байгаад нэмэргүй биш үү? Тэгвэл Marine Cool загварт иймэрхүү бэрхшээл падгүй. Сервер түвшний стандартын шаардлагад нийцсэн Failover Memory буюу гацаа үүсэх тохиолдолд найдвартай ажиллах чадвартай тусгай санах ой дөрвөн дэлбээт цэцэг хэлбэрт хөргүүр доор байрлаж байгаа.

Дэлгэрэнгүйг дараах линкээс үзнэ үү.

Asus Marine Cool


Asustek Computer энэхүү прототипийг Германы Ханновер хотноо 3 сарын 3-нд нээгдэх СеBIT 2009 олон улсын үзэсгэлэнд тавьж үзүүлэхээр төлөвлөсөн байна аа.


Мэдээллийн технологийн ээлжит үзэсгэлэн худалдаа - СеBIT 2009 энэ оны 3 сарын 3-наас 8-ний хооронд Германы Ханновер хотноо явагджээ.

CeBIT -ийн талаар дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү.

About CeBIT

No comments:

Post a Comment