Реал хожиж, Барса хожигдлоо



Энэ зун супер оддыг цуглуулах шиг болсон Реал Мадрид өнгөрсөн шөнө Борусси Дортмунд багтай талбайд нь улирлын өмнөх тоглолт хийж, 5:0-ээр бут ниргэв.

Уг тоглолтонд Кака гоол хийснээр Реалын бүрэлдэхүүн дэх анхны гоолын баяраа тэмдэглэсэн байна. Реалын дасгалжуулагч М. Пеллегрини довтолгоонд Роналду, Бензема нарыг гаргасан бөгөөд Раул сэлгээнд суужээ. Реалд бүтэлгүйтсэн өмнөх олон дасгалжуулагч нар Раулыг сэлгээнд суулгаж зүрхэлдэггүй байлаа.

Борусси Д — Реал 0:5

Гоол: Гранеро, 3; Роббен, 49; Игуаин, 73; Кака, 77-пен; Рауль, 90

Борусси Д: Вайденфеллер (Циглер, 46), Кох (Овомойела, 46), Суботич (Хюнемайер, 46), Сантана (Хуммельс, 46), Деде (Шмельцер, 63), Сахин (Бендер, 46), Тинга (Кринге, 46), Блащиковский (Хайнал, 46), Гросскройц (Ёздекин, 63), Рангелов (Зидан, 46), Барриос (Аэдо Вальдес, 46)

Реал: Касильяс, Метцельдер (Гарай, 77), Альбиоль, Пепе, Марсело (Дренте, 77), Диарра, Алонсо, Криштиану Роналду, Кака (Рауль, 77), Гранеро (Роббен, 46), Бензема (Игуаин, 68)

Өнгөрсөн улирлы манлай баг Каталоны Барселона өнгөрсөн шөнө талбайдаа Манчестер Ситиг урин, Хоан Гамперийн цомын төлөө тоглов. Барса жил бүр Европын аль нэг шилдэг багуудыг урьж тоглодог бөгөөд энэ удаа Карлос Тевез, Эммануэль Адебайор зэрэг оддыг эгнээндээ нэгтгэсэн Ситид 0:1-ээр хожигдсон байна. Тоглолтын ганц гоолыг Мартин Петров хийжээ.

Барсад энэ зун нэгдсэн Златан Ибрахимович сэлгээгээр талбайд гарч, дебютээ хийсэн байна. Ирэх ням гаригт Барса Испаний супер цомын төлөөх хариу тоглолтыг Атлетикотой хийх тул Пэп Гвардиола үндсэн бүрэлдэхүүнээ гаргаагүй, залуусаа ихэвчлэн тоглуулжээ. Гэхдээ Месси, Алвес, Пике зэрэг гарааны тоглогчид 2-р үед талбайд гарсан байна.

Барселона – Манчестер Сити – 0:1

Барселона: Пинто, Монтойа (Алвес, 46), Фонтас (Энрике, 65), Пуйоль (Барта, 32), Максвелл (Пике, 65), Бускетс (Кейта, 46), Яя Туре (Тьяго, 46), Гудьонсен (Хонатан, 46), Педро (Месси, 46), Хеффрен (Гай, 56), Боян (Ибрагимович, 46)

Манчестер Сити: Гивен, Онуоха, Коло Туре (Бен Хаим, 46), Данн, Сабалета (Гарридо, 65), Вайсс, Айленд, Бэрри (Этуху, 70), Райт-Филлипс (Триппир, 80), Петров, Тевес (Беллами, 65)

No comments:

Post a Comment