Nokia N97


(IPhone vs N96)
Nokia фирмийн хамгийн сүүлийн N-Series QWERTY-гартай гулсдаг ухаант утас болох Nokia N97 нь 117.2 x 55.3 x 15.9 mm ба 150грамм жинтэй, мэдрэгч бүхий дэлгэцтэй 16:9 ийн өргөн дэлгэцтэй ба Symbian S60 үйлдлийн системтэй UI сайжирсан нь вэбээр хэсэж social network сайтуудаар зугаалахад туйлын тааламжтой болсон аж. Мөн Flash Lite 3.0 ба Flash Video ийг дэмждэг.
Nokia N97 нь мөн дотоод A-GPS мэдрэгчтэй ба найзуудтайгаа social network (facebook, myspace, hi5) уудаар зураг болон дуу, видеогоо солилцоход тун тохиромжтой болсоноороо давуу талтай юм байна. Мэдээж Wi-Fi, Bluetooth 3G-тэй.
Nokia N97 нь 48 GB хүртэлх багтаамжтай ба өөр дээрээ 32GB ийн санах ой ба 16GB ийн нэмэлт санах ойг байршуулж болно.
Энэхүү утас Apple-н Iphone 3GS-тэй өрсөлдөхүйц гэж бодож байна.
Дуугаралтын хувьд ч тэр тун давгүй. 5-megapixel камертай ирэх ба өндөр чанарын Carl Zeiss ийн линзтэй.
Nokia N79 нь 2009 оны эхний хагаст зах зээлд гарсан бөгөөд жижиглэнгийн үнэ нь $700.

1 comment: