Ajaxmaa үхэр тэргээр туулай гүйцсэн гэнэ дээ

Òºãºëäºð : Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүéцнэ гэж үнэн юм байна

Соёлоо чи миний хоёр үрийг өлсгөнө гэж занал уу тэ? Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүүцнэ гэж үнэн үг юм байна. Чам шиг юмнууд чаддаггүй юм байна. Иймхэн юмнуудад зануулаад явж байснаас өөрөө цагдаад очоод хэргээ хүлээчихье гэж бодсон. Чи намайг гэж хэзээ ч баталж чадахгүй байсан. Сайхан танилцъя гэхээр нь нэр усаа хэлээд буруудсан. Чам шиг юманд баригддаг нь би биш. Чадал нь хүрэхгүй болохоор үр хүүхдээр минь түрий барьсан. Чам шиг би Гоожуур би мөн гэж хэлж чадахгүй байгаа бэртэгчин хүн биш. Хийсэн хэргээ би өөрөө аваад гарчихна гээд шөнөжингөө IT-аар мэргэшсэн өмгөөлөгч хайсан, олсон.

Өглөө босоод өмгөөлөгч дээрээ очоод зөвлөгөө авчхаад дагуулаад цагдаа орно гэж бодсон. Очсон. Гоё юм сонссон. Жинхэнэ амьдрал дээр хулгай хийгээд явж байгаа гоожуурыг цохиж унагаад баривал хүний эрхэнд халдсан гэж тооцдоггүй юм байна. Тэрэнтэй адил интернетээр хүний зовлонгоор даажигнаж мөнгө олдог хүмүүсийг буруу аргаар бариж өгсөн ч гэмт хэрэг болдоггүй юм байна. Харин ч иргэний үүргээ биелүүлсэнд тооцдог юм байна. Амьдрал сайхан юм байна.

Хорвоо гэж сонин юм байна. Хаа газар Гоожуурын хоёр шиг нөхдүүд байдаг юм байна. Эд нар шиг өөр улсад нэрээ нууж хост аваад хүний зовлонгоор даажигнаж мөнгө олох гэсэн өчнөөн Германчууд байдаг юм байна. Хохирсон нэг нь аргаа бараад энэ өмгөөлөгчийг барааддаг юм байна. Эдгээр хүмүүст ямар ч туслах боломжгүй байдаггүй байсан гэж байна. Намайг хүчгүй нэгэнд нь тусалсанд нь тэр өмгөөлөгч баярласан. Гоожуур устлаа гэж цаана чинь Герман хүн хүртэл баярладаг юм байна.

Нийгмийн хоёр шаараас болж нервээ баахан барлаа. Түй чоорт. Гэхдээ амьдрал сайхан байна. Үнэнээр нь явбал үхэр тэргээр туулай гүйцдэг юм байна. Шоронд суух нь би биш харин та хоёр гэж бодохоор хөх инээд хүрээд байна. Амьдрал сайхан байна аа.

Төгөлдөр

No comments:

Post a Comment