Adobe Photoshop Lightroom 2.0



Adobe-оос хэдийнээ бидний танил болсон Lightroom –ийн 2.0 хувилбарыг гаргасан байна. Одоогоор зөвхөн beta буюу туршилтын хувилбараар гарч байгаа ч өмнөх хувилбаруудаас олон шинэ зүйлүүд нэмэгдсэн байна.
Тухайлбал:

- Өмнөх хувилбаруудад хамгийн их дутагддаг байсан зүйл; Зургийн тодорхой хэсгийг сонгож тухайн сонгосон хэсэгтээ засвар, өөрчлөлт хийх боломж
- Зурганд хүрээ (frame) хийх
- Олон зурагтай харьцдаг тохиолдолд зургуудаа төрөлжүүлэн ангилах боломж нэмэгдсэн
- Олон (2) дэлгэцтэй харьцах боломж
- 64 битийн үйлдлийн систем (Windows Vista etc) дээр ажиллах хувилбар зэргийг дурьдаж болохоор байна.


Суулгаад ажиллах явцад эхний дурьдсан, сонгосон хэсэгт засвар хийх боломж маш их таалагдлаа. Дашрамд beta хувилбарыг шинээр суулгаж байгаа тохиолдолд 30 хоногийн хугацаатай байх аж. Харин таны PC-нд байгаа өмнөх 1.x хувилбарууд дээр суулгасан тохиолдолд өмнөх сериал дугаараар хэвийн ажиллаж болох юм байна.

No comments:

Post a Comment