За юуны түрүүнд start цэсрүү ороод Run-ийг дарна. Ингэхэд Зураг1 цонх гарч ирэх бөгөөд түүн дээр regedit гэж бичин OK товчлуурыг дарна уу.
Зураг 1
Үүний дүнд зураг2 том цонх гарч ирэх болно. Дараах гарч ирсэн цонхонд зургийн дагуу орон тохиргоогоо хийнэ.
- HKEY_CURRENT_USER -- Software -- Yahoo -- Pager -- Test гэсэн дараалаар цонхуудыг нээнэ. Эцсийн дүнд нээгдсэн цонхонд Default гэсэн нэг өгөгдөл байх бөгөөд үүн дээр зураг2 дээр харагдаж буй plural гэсэн өгөгдөл үүсгэнэ.
Зураг 2
Үүний тулд mouse 2 товчыг даран New -- Binary Value сонгоно уу. Ингэхэд Зураг 3 өгөгдөл үүснэ.
Зураг 3
Нэрийг нь plural гэж өөрчлөөд, mouse-аараа 2 товшин ороход зураг 4 цонх гарч ирэх бөгөөд уг цонхон дээр доорхи зурагт үзүүлснээр 20 гэж бичин тохируулж өгөн OK товчлуураг дарна.
Зураг 4
За ингээд үндсэн тохиргоо дууслаа одоо мессенжерээсээ гараад дахин ачаалал хийхэд л болоо. Анхааралаа хандуулсанд баярлалалаа хэрэгтэй хүмүүс нь тохируулаад мессенжерийн 2 хаягаа зэрэг ашиглаад байждээ.
No comments:
Post a Comment