Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай. Харин энд тандурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.
1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. 2. Хичээллэх үед анхааралтай бай. 3. Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур. 4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай. 5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай. 6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг аль болохоор хичээж бай. Хүний үүрэг мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох түүдэг дөл байх ёстой" гэсэн үгийг санагтун. 7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. 8. Гэртээ номын сантай бол. 9. Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. 10. Даалгавраа аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз. |
Амжилттай суралцах 10 нөхцөл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment